image

#13 REASONS WHY |Сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал хоёрын ялгааг гаргаж байж эмчлэгдэнэ

Нийгэм, эдийн засгийн амьдрал тогтворгүй байдал нь олон хүнийн сэтгэл санаанд нөлөөлж, ирээдүйдээ итгэх илгэлгүй болж, гэр бүлийн харилцаа болон хүмүүсийн сэтгэл зүйд хүнд цохилт өгөх зэргээр олон сөрөг үр дагавар гарч хүн стрессд ордог.

Сэтгэл засал нь сэтгэл зүйн онол ба аргууд дээр үндэслэгддэг агаад үйлчлүүлэгчид сэтгэлийн түгшүүр төрүүлдэг мэдрэмж, сэтгэгдэл, харилцаа, сэтгэлзүйн шинж тэмдгүүдийг арилгах явдлыг зохицуулахаар хувь хүн ба бүлэгт тусламж үзүүлэх системтэй, чиглэл зорилго бүхий үйл ажиллагаа юм.

Сэтгэл заслын тогтсон үндсэн дөрвөн загвар байдаг.

- Эмнэлгийн загвар: Сэтгэл засал бол эмчилгээний арга бөгөөд үйлчлүүлэгчийн бие, сэтгэцэд нөлөөлөх үйлдэл
- Социологийн загвар: Сэтгэл засал нь зан үйлийг өөрчлөх, нийгмийн амьдралд дасан зохицоход туслах зорилготой нарийн төвөгтэй арга
- Сэтгэлзүйн загвар: Бие хүнийг сургах, зан үйлийг өөрчлөх үйл явцын хүрээнд хэрэглэгдэх арга
- Философийн загвар: Хүмүүсийн хоорондын харилцан үйлдэлд үүсдэг цогц үзэгдэл хэмээн тус тус үзнэ.

Сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал хоёрын ялгаа

Сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал гэсэн нэр томьёонууд нь тайлбарлах явцад холилдох явдал байнга гардаг бөгөөд онолын болон хэрэглээний төвшинд хэд хэдэн ялгаатай зүйлс байдаг.

Сэтгэлзүйн зөвлөгөө
Энэ нь клиникийн хувьд эрүүл /сэтгэцийн эмгэг, өвчтэй бус/ боловч өдөр тутмын амьдралд тохиолдох сэтгэлзүйн хүндрэл бэрхшээл, асуудал, зан ааш, зан төлөвтэй холбоотой асуудлууд, мөн сэтгэл санаа хэвийн ч цаашид хэрхэн өөрийгөө бие хүний хувьд хөгжүүлэх талын асуудал зэрэгтэй тулгараад байгаа хүмүүст үзүүлж буй мэргэжлийн зөвлөгөө юм. Сэтгэлзүйн зөвлөгөө бол сэтгэцийн хувьд эрүүл боловч стресстэй, мухардалд орсон, амьдралынхаа хямарлын үед яваа, гэр бүл хосын харилцааны асуудалтай байгаа болон амьдралдаа илүү сайхан амьдрах замыг ирж хайж байгаа хүмүүст үзүүлдэг нэг төрлийн ярилцах засал юм.

Сэтгэл засал
Сэтгэл засал бол сэтгэцийн эмгэг /түгшүүр, сэтгэл гутрал, гэмтлийн дараах стрессээс үүдэлтэй эмгэг гэх мэт/ болон зан үйлийн эмгэг /түрэмгий байдал, цочмог зан, хор хохирол учруулах үйлдэл гэх мэт/ хүмүүст ярилцлага болон бусад аргаар эмчилгээ хийдэг. Энэ нь сэтгэл засалчийн заавар, зөвлөгөө, удирдлагын дагуу сэтгэц-зан үйлийн эмгэгийг өөрчлөхөд чиглэдэг. Сэтгэл заслын үед сэтгэл судлалын онол, сэтгэл заслын арга зүйд суурилсан хөтөлбөр гаргаж, өөрийн өвчнийг ухамсарлан ойлгох байдлыг нэмэгдүүлэх, тэнцвэртэй бус байдлыг өөрчлөх, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг арилгах, дахин сэдрэх байдлыг багасгахад үйлчлүүлэгчид тусалдаг юм.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
27

13 REASONS WHY | Ганцаардлын зургаан төрөл ба өөрийгөө аврахуй

Та яг аль төрөл юунаас болж ганцаардаад байгаагаа мэдэж чадах юм бол ганцаардлаас өөрийгөө аварч, ямар нэгэн зүйл хийж чадна. Оролдоод үзэх хэрэгтэй шүү найз минь. Бүгд л ганцаарддаг. Хамгийн чухал нь өөрийгөө мэдрэх хэрэгтэй.

Цааш үзэх
Image 10
26

Эмэгтэй хүний зан чанарыг бэлхүүсээр нь тодорхойлж болдог

Элизабет Кешданы тэмдэглэснээр “гол шиг” бэлхүүстэй бүсгүйчүүд эрүүл мэндээр илүү сайн, үргүйдэл, бэлгийн замын халдварт өвчнөөс дархлаатай байдаг аж

Цааш үзэх
Image 10
23

13 REASONS WHY | Далд сэтгэл гутрал гэж юу вэ, бусдыг бодож өөрийгөө битгий нуу

Өдөр тутмын ажлаа хийгээд, найз нөхөдтэйгөө уулзаад, өөртөө болон ойр дотнынхондоо санаа тавин халамжлаад, бусадтай хамт наргин цэнгэж яваа ч “далд сэтгэл гутралтай” хүн маш олон байдаг. Дэлхийн нийт хүн амын 4.4% буюу 300 сая хүн сэтгэл гутралд өртөөд байна гэсэн ДЭМБ-ийн тоон баримт байна.

Цааш үзэх
Image 10
23

Анхаарал төвлөрлөө сайжруулах 10 энгийн алхам

Хэрэв хүмүүс хангалттай хэмжээнд анхаарлаа төвлөрүүлж чаддаг бол унших, их хэмжээний мэдээлэл боловсруулах, ажиллах зэрэг нь цай уухтай л адил хялбар мэт санагдана. Харамсалтай бидний ажлын орчноос, гадны нөлөөнөөс, заримдаа өөрсдөө хүртэл анхаарлаа сарниулах нь элбэг.

Цааш үзэх