image

Охидоо, Малена шиг эрүүлдээ, бас гоё харагдаж чадахгүй л бол битгий тамхи татаач

Бид өнөөдрийн ярилцлагаараа UB комеди клубын гишүүн, комедиан  Б.Эрдэнэбилэг буюу бидний мэдэх Бээгийг урьж оролцууллаа. Түүнтэй ярилцахад нээлттэй, хөгжилтэй, дулаахан энергитэй залуу байсан юм. Ярилцаж эхлэхэд л хэрвээ бид найзууд байсан бол, найзыгаа хүнд хэцүү үед нь хэзээ ч орхихгүй залуу юм шиг санагдаж байсан гээч.

Сайн уу намайг Батмөнхийн Эрдэнэбилэг гэдэг. Айлын тав дахь хүүхэд. Эхнэр охины хамт амьдардаг. Телевизэд найруулагчаар ажилладаг. “UB COMEDY”клубийн гишүүн комедиан залуу байна.

Та өөрийгөө ганцхан үгээр тодорхойлох бол юу гэх вэ?

Марзан. Би их марзан хүн. Амьдралыг гунигтай талаас нь хүлээж авахгүйг хичээдэг. Надад тохиолдсон асуудал, гуниг зовлонг би одоо яах вэ, яах гэж тэгвээ, ийм зүйл болоогүй болоосой гэх мэт гуниг гутрал, стрессгүй аль болох тайван уужуу хүлээж авахыг хичээдэг. Хийсэн алдаагаа би яагаад ингэж алдчихваа, гэж толгойгоо гудайлгаж хүлээж авснаас нээрээ л хошин юм боллоо, дараа дахиж энийг алдахгүй дээ гэж  эерэг талаас нь хүлээж авахыг хичээдэг. Ингэснээр хүнд ирэх ачаа, түүнээс гарах үр дагавар нь багасдаг гэж боддог юм. Тиймээс би марзан гэж өөрийгөө тодорхойлж байна.

- Анхны хийж  байсан ажил юу байсан бэ. Эрэгтэй хүүхдүүд охидуудыг бодвол эрт ажил хийдэг юм шиг харагддаг?

- Би хамгийн анх  арван зургаан настайдаа сансрын “SKY 13” барнд зөөгчөөр ажилд орж байлаа. Тухайн үед найз маань хамгаалагчаар орчихсон, таньдаг тал гэж ярьж хөөрч байгаад насанд хүрээгүй ч ажилд орж байсан юм. Барны зөөгч нар ер нь их цалин авдаггүй. Би 300 мянган төгрөгний цалинтай. Хүмүүс тооцооноос мурина, ширээ алдана, ах нар зодоон хийгээд бокал хагалчихна энэ мэт асуудал их гарна. Тэр болгонд  би цалингаасаа төлнө, бараг цалин авахгүй шахуу л ажилладаг байлаа. Шударгаар хэлэхэд цавчаа энэ тэр хийж л болгодог байлаа шд ээ.

Би амьдралдаа хүн гомдоочихгүй юмсан гэж л их боддог. Хүнд үгүй гэж хэлэхдээ хүртэл тодорхой шалтгаантай байдаг. Найз нь ийм учраас чадахгүй, боломжгүй байна гэдгээ үнэнээр хэлнэ. Хэрэв надад үгүй гэж хэлэх жинхэнэ шалтгаан байхгүй л бол би татгалздаггүй.

Залуу хүмүүс гэлтгүй хүнд хүрээлэл гэдэг их чухал. Та өөрийн хүрээлэл, найз нөхдөө хэрхэн сонгодог вэ?

Би ер нь жоохон муухай ааштай хүн л дээ. Тиймээс намайг гээд ирж байгаа хүмүүсийг аль болох түлхдэггүй. Найз нар 50, 50 хувь нэгнээ дэмждэг байх шаардлагагүй. 90, 10 байсан ч болно. Найзад чинь чиний тус хэрэгтэй болсон үед нь хамаагүй чадах чинээгээрэй тултал нь тусла. Харин хариу битгий хүс. Чамд  тус хэрэг болох өдөр ирнэ.Чи мөнхийн сайхан амьдарч чадахгүй шүү дээ. Найзыг зүгээр хамт  наргих гэж биш, ганцаардлаа давж гарах гэж биш, стрессээ тайлах гэж биш, нэгнийхээ амьдралыг дэмждэг, асуудал зовлонгоо хуваалцдаг бодит сайхан харилцаатай байлга. Тэгж чадах юм бол нөхөрлөл илүү удаан үргэлжилдэг. Одоо зарим залуус зөвхөн клубын найз ч гэж байх шиг зөвхөн нэг орчинд орохоороо найзалдаг найз гэх мэтийг нь би ойлгодоггүй. Нөхөрлөл гэж боддоггүй.

Нэг найзын чинь ямар нэг зүйл нь буруу санагдаад байвал хэлчиж бай. Хэлчихвэл гомдоно, бид хоёрын харьцаанд сэв суучихна гэж чимээгүй өнгөрөхгүй шударгаар тайлбарлаад хэлчихдэг байх хэрэгтэй. Хэрвээ тэгж ойлголцож нэгнийхээ алдааг засаж явах юм бол найз нөхдийн харилцаа бүр л бат бэх, гоё байна.

Би долигонуур зан чанарыг үздэггүй. Хүнийг ялгаж, нэгэнтэй нь инээж харьцаад, нөгөөхтэй нь инээж харьцдаг хүмүүсд би дургүй гэхээсээ илүү бүр үздэггүй. Тиймээс миний дотны хүрээлэлд тийм хүмүүс байдаггүй.

- Арван найман настай Бээгий өнөөдрийн Бээгий хоёрын хооронд хэр их ялга зөрүү гарсан бэ. Мөрөөдөл чинь өөрчлөгдсөн үү?

- Арван найман настай Бээгий бол их омголон, ирээдүйг хардаггүй, өдөр өдөртөө л сайхан байвал болоо. Идэх хоол, өмсөх хувцастай бол сэтгэл хангалуун. Насан туршдаа залуу, ганц бие байх юм шиг, ээж аавын ачийг ч бодох сөхөөгүй мөнхийн л хөгжилтэй амьдрах юм шиг боддог. Одоогийн Бээгий хамгийн том ялгаа нь эцэг хүн, айл гэрийн ноён нуруу. Миний амьдралын статус маш өөр болсон. Арван наймтай байхдаа өөрийн хүссэн зүйлээ ханатал нь, тултал нь хийдэг. Шоудмаар санагдвал ханах хүртлээ шоудна. Одоо бол миний зүрхнээс гарч байгаа хайрыг би хүн бүрд хүртээх хэрэгтэй. Тийм болохоор бүх зүйл чиглэлтэй, зорилготой, хаана хүрээд зогсхоо мэддэг.

Би өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг. Миний хүндэлж, үлгэрлэж явдаг хүн бол Маскийн жүжигчин Баярмагнай ах. Уулзаж, үг сольж үзээгүй ч зүгээр л тэр хүний биеэ авч яваа, байгаа байдал нь  гоё, хүндэлмээр байдаг юм.

- Анх комедиан болж байснаа дурсаач? 

Хүний амьдрал гэдэг алга урвуулахын л хооронд. Тухайн цаг мөчид чи ямар шийдвэр гаргана, тэр нь миний ирээдүйг зураглаж бүтээж байдаг. Хүнийг хайрлах үе,  зориг гаргах үе, хүнд уурлах үедээ чамд ямар мэдрэмж төрж байна тэр мөчдөө л мэдрэмжээ гадагшлуулж байвал чи ирээдүйд харамсахгүй. Би анх UB комедгийн Open Mic үеэр тайзан дээр гарах гэж гэдэс базлаад л, гар хөл салгалаад маш их сандарч байсан.  Тэгсэн ч гэсэн би тайз руу алалцаад гарсан. Ганцхан удаагийн сонголтоор л хүний амьдрал хэмжигдэж байдаг. Ганцхан удаа л үзээд алдая гэж бодоод би зориглосон. Хэрэв тэгэж чадаагүй байсан бол би комедиг үзэгчдийн суудлаас үзээд гоё юмаа гээд л сууж байх байсан юм. Тиймээс л хүний амьдрал алга урвуулахын хооронд өөрчлөгддөг зүйл шүү дээ.

- Үеийн залуусдаа найрсаг зөвлөгөө өгөөч. Залуус нэгэндээ өөрийн алдсан оносон, сурсан мэдсэнээ нээлттэй хуваалцаж байвал?

Хүнд битгий худлаа хэлж байгаарай. Нэг удаа худлаа хэллээ, дараагийн удаа худлаа хэлснээ залруулах гэж бүх илүү гүнзгий худлаа руу унадаг.  Багахан худлаагаас, худлаагийн хооронд явсаар чи жинхнээсээ худалч болно. Үнэнд гүйцэгдэхийн цагт чи  нүүрээ хийх газаргүй болно. Хүний хүндлэлийг авах гэж дөрөв, таван жил хичээсэн бол худлаа хэлэхэд 4,5 цагийн дотор л бүх зүйлийг нураадаг. Үнэхээр ичмээр байсан ч чиний л буруу учраас уучлалт гуйж сураарай.

- Эхнэртэйгээ танилцаж байсан түүхээ уншигчдад товчхон яривал, залуу хосуудад гоё байх болов уу гэж бодож байна?

Эхнэр бид хоёр нийлээд зургаан жил болж байна. Би өөрөө романтик тал дээр жаахан мэдрэмжгүй. Бидний үеийн үерхэл чинь Энэ аавын утас шүү битгий хариу бичээрэй, баяртай“ гээд л утас олж байгаад аймар их мессэжлэнэ, тэгж л дотносдог байсан. Бид хоёр анх үерхэж эхлээд удаагүй байхдаа сайн алхана. Манайх дэнжийн мянга, эхнэрийнх нэгдүгээр хороолол. Эхнэрээ хүргэж өгөхдөө микрийн мөнгө байсан ч арай удаан хамт байх гээд нэг марс шоколад авч өгөөд, ирээдүйн амьдралаа яриад гутлын хоншоороо эргэтэл алхдаг байлаа. Эхнэрээ хүргэж өгөөд би харих гэсээр байтал шөнө дунд болчихно. Нэгдүгээр хорооллоос Баянбүрд хүртэл гутлын хоншоороо хөлдтөл алхаж л явлаа. Өвөл бараг өдөр болгон шахуу энэ маршрутаараа, гутлаа хөлдөөгөөд л  явдаг байсан юм. Миний эхнэр намайг юу ч үгүй байхад юм, юмтай болно гэж итгэж хайрласан. Гэр бүл гэдэг чинь л энэ. Одоо бид хоёр бүхнийг хамт бүтээж байна. Хөгшрөөд үхэхийн цагт бидний хамтдаа өнгөрүүлсэн энэ бүх цаг хугацаа эргээд бодоход сайхан зүйл.

- Аз жаргалтай амьдрал гэдэг таны хувьд юугаар хэмжигдэх вэ?

- Аз жаргалтай амьдрал гэдэг миний хувьд маш энгийн. Урлагийн хүмүүс гэртэй ер нь их оройтож харьдаг. Миний эхнэр ч гэсэн надтай л адил  ажил хийдэг. Гэсэн хэдий ч намайг орой гэртэй ороход цэвэрхэн гэр, халуун хоолтой, үүдээр ороход охин минь хүзүүдээд л би эхнэр хүүхдийнхээ дуртай зүйлийг аваад орчихсон энэ бол л жаргал.

- Эмэгтэй хүмүүсийг ямар байгаасаа гэж та хүсдэг вэ. Сүүлийн үед охид хэтэрхий нээлттэй, өөрийгөө  буруу илэрхийлээд байх шиг санагддаг?

- Эмэгтэйчүүд маш үнэ цэнэтэй байх хэрэгтэй. Согтсон ч үнэ цэнэтэй бай.  Амнаас гарч байгаа үгээ цэгнэ. Тэр тусмаа олон нийтийн газар. Эрчүүд тамхи татаж, хараал хэлж байхад эмэгтэйчүүд яагаад болдоггүй юм гэж бодож байж магадгүй л дээ. Гэхдээ эрчүүд бол эрчүүд шүү дээ. Хаа газарын бар, пабны гадаа тамхи татаад, хараал хэлээд, халамцуухан зогсож байгаа охидууд үнэхээр эмзэглэмээр харагддаг. 

Чи үнэхээр гоё Малена шиг харагдаж, эрүүл тамхи татаж чадахгүй л бол битгий тамхи татаач гэж хэлмээр байдаг юм.

- Танд амьдралдаа хэн нэгнийг маш ихээр баярлуулсан түүх байдаг уу?

Би эхнэрээ UB комеди клубын тайзны 300 хүний өмнө гэрлэх санал тавьж гуйж байсан. Тэр л миний хүнийг хамгийн ихээр баярлуулсан удаа байх. Эхнэр минь нөгөө магнайгаа хагартлаа баярлана гэдэг шиг л баярлаж байсан. Гэхдээ би  өөрийгөө хүнийг их бага ч хамаагүй, чадахаараа баярлуулдаг л гэж боддог.

 

- Та ямар маркийн утас хэрэглэдэг вэ?

Би энэ жил гурав дахь утсаа алга болгосон. Одоо дөрөв дэх нь самсунг A51

- Улаанбаатар хотын аль хэсэгт очих дуртай вэ?

UB comedy клуб

- Ямар  хоолонд дуртай вэ?

Хорхог

- Сонсох дуртай рэппэр эсвэл дуучин?

Опозит

- Юунаас айдаг вэ?

Давчуу бүгчим орчин

- Хамгийн их хэрэглэдэг гурван аппликэйшн?

HippocardsTDB банк, Monpay

- Инстаграмаар дагах дуртай хаяг?

@Cannis Цэнгүүн, @Ider-Od comedian

- Ямар ч тохиолдолд мөнгө харамлалгүй авдаг зүйл?

Тамхи

- Хүндэлж явдаг олны танил хүн

Б. Батбилэг

- Дуртай өнгө

Хар

- Олон нийтийн мэддэггүй таны нууц авьяас

Хөөрхөн дуулчихна аа

 

 

 

 

 

 

 

2 Сэтгэгдэл:

  1. GOODLUCK

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Төрсний дараа би хэрхэн хэвийн жиндээ очсон бэ | Төрсний дараа асуудлыг харах сэтгэлзүй чухал

- Жирэмслэлтийн явцад хэвлийн булчингийн хуваагдал гэж үүссэн байдаг. Төрснөөсөө зургаан сарын дараагаас эхлэн тэр булчинг нийлүүлэх дасгал хийх шаардлагатай. Тус булчинг нийлүүлэх дасгал хийлгүйгээр шууд гэдсэндээ дасгал хийх нь хүссэн үр дүнг тань огт өгөхгүй. Интернетээс хайвал тэр дасгалуудыг маш олон хүн заасан байдаг. Мөн гэрийн нөхцөлд олсонд өдөрт 10 мин үсрэхэд хангалттай их сайн өөх шатаадаг. Бид эхлээд нэмсэн өөхөө шатаах хэрэгтэй шүү дээ.

Цааш үзэх
Image 11
30

Б.Юмжирмаа: “Сэтгэшгүй Болор Эх” сан бол одоогоо өөрчилж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломж

POSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын зочноор “Сэтгэшгүй Болор Эх” сангийн үүсгэн байгуулагч, Экологич, биологич Б.Юмжирмаа урин оролцуулж байна. Хүн бүр л өөрийгөө хөгжүүлж нийгэмдээ эерэг зөв хандлагатай иргэн байхын төлөө хичээдэг шүү дээ. Тэгвэл бидний ярилцлагаас магадгүй яг танд хэрэгцээтэй үйл ажиллагааны чиглэл болон хамт олныг олж болох боломжтой юм.

Цааш үзэх
Image 11
24

М.Амина: Эр хүнийг хүндэлж чаддаг эмэгтэй бусдаас илүү аз жаргалтай амьдардаг

Одоогийн нийгэм хэт материаллаг зүйл дээр төвлөрөөд, хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, бид үргэлж хиймэл баг зүүдэг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг би Бага байхаасаа л мэдэрдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа хэтэрхий нээлттэй, байнга инээмсэглэж явдаг.

Цааш үзэх
Image 11
09

"Японд сонин тараах ажлыг 18 сар хийж байлаа, одоо зорьсон сургуульдаа тэтгэлгээр суралцаж байна"

Японд ирсэн зорилго минь хэлээ сайжруулж, мастерт сурах байсан. Ямартай ч унан босон явсаар Японы их сургуулиуд дотор нэр хүндтэйд тооцогддог Токиогийн гадаад судлалын их сургуульд элсэн, одоо сард 4.800.000₮-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Цааш үзэх