image

СУРАГЧДЫН АМРАЛТЫН ХУВААРЬ | ӨВЛИЙН АМРАЛТААР ЗААВАЛ ХИЙХ ДӨРВӨН ЗҮЙЛ

2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг БСШУ-ны сайдын А/244 тоот тушаалаар өнгөрсөн тавдугаар сарын 20-нд баталсан байна.

Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол болон мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн улирлын амралтын эхлэх, дуусах хугацааг зохицуулжээ.

Нэгдүгээр улирлын амралт:

1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хичээл орно.

Хоёрдугаар улирлын амралт:

1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно.

Зуны амралт:

1-3 дугаар ангийнхан 2021 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан 2021 оны зургаадугаар сарын 5-н хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ.

6-12 ангийнхны хувьд 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.

БСШУЯ-наас сурагчдын амралтын хуваарийг халдварт өвчний тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралтыг нэгдүгээр улирлын амралт дээр нэмж шилжүүлэх зохицуулалт хийж болохоор баталжээ.

Сурагч та бүхэн өвлийн амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурахад заавал цаг гаргаарай.

Англи үг цээжлэх - Хүн нэг л өдөр шууд төгс англи хэлтэй болдоггүй. Урт хугацааны хөдөлмөрийн үр дүнд хэл сурдаг. Тиймээс өдөрт аравхан үг цээжлээрэй. Тэгвэл 10 хоногийн дараа гэхэд 100 шинэ үг, нэг сарын дотор 300 шинэ үгтэй болно. Энэ үйлдлийг өөртөө дадал болгоорой.

Кино болон жүжиг үзэх - Хүнд гоо зүйн мэдрэмж хамгийн чухал. Үүнийг заавал багшаар заалгаж, танхимд сурах албагүй. Заавал кино театрт очих ч хэрэггүй. Интернет дээр байгаа бэлэн кино, жүжгүүдээс өөрт таалагдсаныг шимтэн үзээрэй. Хэнд ч хэрэггүй уран бүтээл гэж байдаггүй шүү.

HumanZ.mn сайтыг унших - Уншдаг хүн хөгждөг. Гар утсаараа интернет орохдоо ч өөртөө мэдлэг нэмээрэй. HumanZ.mn сайтын пэйж дээр зөвхөн өсвөр үеийнхэнд зориулсан олон сонирхолтой контент ордог. Уйтгартай урт тексттэй биш, улс төрийн болон шар мэдээгүй. Манай Sex Education, 12 Reasons Why, GenZ булангууд танд мэдлэг нэмэхийн зэрэгцээ огтхон ч уйдаахгүй.

Захидал бичих - Ирээдүйн өөртөө захидал бичээрэй. Эсвэл өөрийн амьдралд тохиолдсон сонин явдал, мартагдашгүй дурсамж, хайртай хүндээ хэлэхийг хүссэн зүйлээ захидал болгон бичээрэй. Түүнийгээ HumanZ.mn сайтын #SHUUDAN буланд нийтлүүлэх боломжтой.

HumanZ.mn фэйсбүүк пэйжийн чат болон humanzmn@gmailcom хаягаар захидлаа илгээгээрэй. 

М.Дэлгэр

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
20

Б.Номин: Амжилттай яваа залуу эмэгтэй бүрийн ард хөндлөнгийн эрэгтэй хүн байдаггүй

ЭНЭ УДААГИЙН #GENZ БУЛАНГИЙН ЗОЧИН 19 НАСТАЙ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ Б.НОМИН. ТЭРЭЭР NOMIN BEAUTY САЛОНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ГОО ЗАСАЛЧ, ЭРХЛЭГЧЭЭР АЖИЛЛАДАГ, ӨӨРТӨӨ ХУРИМТЛАЛЫГ БИЙ БОЛГОН ДАРААГИЙН ЗОРИЛГОДОО ТЭМҮҮЛЖ ЯВАА Z ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЮМ. БАГААСАА БИЕЭ ДААЖ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ БИЕЛЭЛИЙГ ОЛСОН ТҮҮНИЙ ҮЗЭЛ БОДОЛ, ӨГӨӨЖТЭЙ ЗӨВЛӨГӨӨНҮҮДИЙГ ХУВААЛЦЪЯ.

Цааш үзэх
Image 10
19

Солонгосын 50 гаруй их сургуулийн 200 гаруй мэргэжлээс сонгон сурах боломж | БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН

“Солонгост суралцацгаая” үзэсгэлэнд БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургууль оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгаа анх удаа онлайн хэлбэрээр хийх аж.

Цааш үзэх
Image 10
10

GenZ | Багштайгаа нээлттэй ярилц, наашаа гээд ирсэн сурагчийг ямар ч багш түлхэхгүй

Онлайнаар орж байгаа хичээл дээр ойлгохгүй зүйлс их. Онлайнаар орж байх үед сурагчид өөрт хэрэгтэйгээр биш хийсэн тэмдэглэлээ багшдаа үзүүлж, мэдлэг биш дүн авах гэж хийгээд байгаа юм шиг санагдсан. Ялангуяа төгсөх ангийн сурагчдад багштайгаа ярилцаад мэдэхгүй байгаа зүйлээ асууж, ангийхантайгаа ярилцаж хичээллэх нь илүү үр дүнтэй юм байна лээ. Одоо бол мэдэхгүй зүйлээ багшаасаа асууж, ангийхантайгаа ярилцаж ойлгоод их гоё байгаа.

Цааш үзэх
Image 10
09

#GENZ | З.Энхжин: ZUULUN BEAUTY брэндийн нэрээ "MAKE UP BY MONGOLIAN GIRLS" группээс олсон

Анх манай гэрийнхэн гарааны бизнес эхлэхэд алдаж магадгүй шүү, хэрвээ алдвал битгий шантраарай, битгий бууж өгөөрэй гэж зөвлөсөн нь хамгийн том дэмжлэг, хамгийн том хүч болж байсан.

Цааш үзэх