image

CALL ME #MENDEE | Сайхан үг сонссон хүн урамшдаг, итгэл алдахгүйг хичээдэг

ЭНЭ УДААГИЙН #CALLME ЯРИЛЦЛАГЫН БУЛАНД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БА ГАЗРЫН ЭДИЙН ЗАСАГЧ МЭРГЭЖИЛТЭН, УЛСТӨРЧ БЯМБАЦЭРЭНГИЙН МЭНДСАЙХАН ОРОЛЦОЖ БАЙНА. ЗООС ЦУГЛУУЛДАГ ХОББИТОЙ, ТУУЛЫН ТОМ ТУЛНУУД ХӨЛБӨМБӨГИЙН БАГ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АРАВТ ХОККЭЙН БАГИЙН САЛШГҮЙ ҮНЭТ ГИШҮҮН ТҮҮНИЙ ҮЗЭЛ БОДОЛ, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ТАЛААРХ САНАЛ БОДОЛ МӨН ГАЗРЫГ ҮНЭЛЭХ ОЙЛГОЛТЫН ТАЛААР ЯРИЛЦСАНЫГ ХУВААЛЦЪЯ

- Та өөрийгөө ганцхан үгээр тодорхойлох бол юу гэх вэ?

- Итгэлтэй хамтрагч 

- Яагаад өөрийгөө энэ үгээр тодорхойлох болов. Цаад утга санааг нь тайлбарлаач?

- Одоогоор би ХУД-ийн Хурлын ажлын албанд улс төрийн ажилтнаар ажилладаг. ХУД-ийн 5 дугаар хорооны Хурлын дарга, "Яармаг" Газар өмчлөгчдийн холбоонд Зөвлөх, "Халуун гар" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, "ССМТ" судалгаа, мэдээллийн төв ТББ-ын Тэргүүн, "Туулын Том Тулнууд" хөлбөмбөгийн клубын Удирдах зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын Нийслэл, дүүргийн намын хорооны гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг давхар хашдаг. Магадгүй олон хүн яасан олон газар алба хашдаг юм бэ гэх байх. Гэхдээ хамт гарц олж шийдэл бүтээх хэмжээний ажлуудад хойш суулгүй оролцож, удирдах хэрэгтэй гэсэн суурь надад байдаг. Эдгээр бүхний нэг эс болж хамтын зорилгоо биелүүлэхэд БАГИЙН АЖИЛЛАГАА буюу ИТГЭЛТЭЙ ХАМТРАГЧ хамгийн чухал юм. Хамгийн сайн баг бол зөв алсын хараатай байхаас гадна багийн гишүүд нэгнээ хүндлэх нь хамгийн том ёс зүй, хүн чанар чухал. 

- Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Өөртөө үлдсэн нандин дурсамжаа манай уншигчидтай хуваалцаач?

- Миний бага Улаанбаатар хотод одоогийн 100-н айл, дэнжийн мянгад өнгөрсөн. Аав минь ойн инженер мэргэжилтэй. Намайг тав, зургаахан настай байхаас л Түнхэл, Шарын голын мод бэлтгэлийн аж ахуйд удирдлага хийж албан томилолтод явдаг байсан. Тэр болгонд нь дагаад явдаг хүү байлаа.  

- Өсвөр насандаа ямар нөлөөтэй хүүхэд байв?

- Нэг түүх яръя. 1998-1999 онд Яармагийн 34, 41 дүгээр сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд Нийгмийн тухай мэдлэг хичээлээр элсэлтийн шалгалтад бэлтгэх курс хичээллүүлдэг байхдаа сургуулийн өмнөх талбайд дрифт хийдэг байлаа. Домог юм даа /инээв/.

- Ажлын гараагаа хэдэн настайдаа хаанаас эхэлж байв. Тухайн үед цалин, хөдөлмөрийн орчин, нийгмийн аж байдал ямар байсан бол?

- Анх аавыгаа дагаж мод үржүүлгийн газар сар ажиллаж байсан юм. Тухайн үед тавдугаар ангийн хүү байлаа. Хамт яваа ах нарынхаа ээлтэй удирдлаган дор ажлын амтыг мэдэрсэн. Модны аж ахуйн даргын хүү багт багийн гишүүн болж ажиллаад 240 төгрөгний цалин авсан байдаг.

Таны үнэт зүйл?

- Эрх чөлөөт нийгэмтэй улс соронд амьдарч байгаа минь миний үнэт зүйл. Энэ үнэт зүйлээс улбаалж бусад үнэ цэнэ бий болдог.

- Өнөөдрийг хүртэл хийж ирсэн ажлын туршлагаа дүгнэвэл та хэр сайн боловсон хүчин бэ?

- Наймдугаар ангид байхаасаа савхины өөдөөс цуглуулж нийлүүлэн тор, гадуур хувцас. Цаашлаад европ загварын костюьм оёдог болсон. Энэ туршлагаараа оёдолчин Мэндсайхан.

Германд туслахаас үндсэн тогооч бүр ахлах менежер хүртэл дэвшиж байлаа. Хэдий хэвлэлтэд гаргаагүй ч тухайн үед өөрийн хийдэг нарийн боов, хоолны орцуудаар ном бичсэн юм. Мөн энэ туршлагаараа тогооч Мэндсайхан. Эх орондоо ирсний дараа МҮОНРТ-д Өглөө хөтөлбөрт хоолны соёлыг түгээн нэвтрүүлэг бэлтгэн оролцдог байлаа.

Түүний дараа Эдийн Засгийн сургуульд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр магистрын зэрэг хамгаалсан. Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг судалгаандаа тусгасан юм.

Нутгийн буян, Морьтон цогцолбор, Фужи Холдингийн барилгууд гээд сурсан зүйлээрээ ажил эхлүүлэн дахин төлөвлөлтөөр бүтээн босголцож явлаа. Цаашлаад ч  шинэ шийдэл, ололттой төлөвлөлтүүд надад бий.

- Та ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БА ГАЗРЫН ЭДИЙН ЗАСАГЧ мэргэжилтэй. Эзэмшсэн мэргэжлийнхээ нөлөөгөөр олон ч төлөвлөлт, ажлуудыг хийж гүйцэтсэн байна. Уншигчдад газрыг үнэлэх хэрэгцээ шаардлагаын талаар багахан ойлголт өгөөч?

- Газар бол байгалийн чухал нөөц баялаг бөгөөд амьдралын эх үүсвэр, нийгмийн оршин тогтнол, үйл ажиллагаа явуулах үндэс болохын зэрэгцээ хамгийн гол нь өмчлөлийн зүйл, үйлдвэрлэлийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт, бизнесийн эх сурвалж болдог. Газрын нөөц бол хязгаарлагдмал, харин хүний хэрэгцээ шаардлага хязгааргүй гэдгийг харгалзан түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь улс орны хөгжил, түүний дотор хувь хүмүүсийн амьдралд чухал ач холбогдолтой юм.

- Газрын үнэлгээний одоогийн нөхцөл байдал?

- Газар эзэмших, ашиглах дуудлага худалдааны анхны үнийг таван удаа шинэчлэн тогтоосон боловч газрын байршил, зориулалт, эрхийн ялгаанаас хамаараад зах зээлийн бодит үнэ цэнийг бүрэн илэрхийлж чаддаггүй.

 

1997 онд анх тогтоосон газрын суурь үнэлгээ нь өнөөгийн нийгмийн  эрэлт, хэрэгцээнд тохирохгүй учраас 21 жилийн дараа буюу 2018 онд шинэчлэн тогтоосон. Ингэхдээ Улаанбаатар хотын газрыг хотын төв, хотын зах, нийгмийн дэд бүтэцтэй гэж ангилж, 16 бүсэд хуваарилан 17 зорилгоор газрын үнэлгээ тогтоогджээ. Ингэснээр олон улсын жишгийн дагуу газрын суурь үнэ зарим газарт хоёр дахин буурч, өндөр үржил шимтэй, хотын төв хэсэгт хэд дахин нэмэгдэж байгаа юм. /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 14 -ны өдрийн  208 дугаар тушаал/

- Тэгвэл газрын харилцааг хөгжүүлэх тухайд та юу гэж харж байна вэ?

- Газрыг шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах эрхийг Улаанбаатар хотод олон түвшинд олгодог. Энэ ажлыг өргөн хүрээнд эрчимтэй хиймээр байна. Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэхэд манай орны нийт нутаг дэвсгэрийн нэг хувь л иргэний өмчлөлд шилжих юм.

Засгийн газрын зүгээс газар болон ядууралтай  холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч оролцогч байгууллагын чадавх хангалтгүй, мал аж ахуйгаас ангид амьжиргааны эх үүсвэр болох боломж байхгүйгээс газрын харилцааны хөгжил зогсонги байдалтай байна.

 

Иргэд газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах сонирхол их байдаг боловч энэ нь зарах, түрээслэх зэргээр хязгаарлагдаж байгаа нь харамсалтай. Ийм учраас газар өмчлөгч иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэдээллээр хангах, тогтвортой газар ашиглалтын давууг таниулах, бусдын дадлага туршлагыг олон нийтэд сурталчлах зайлшгүй шаардлагатай байна. Газар дэлхийгээ хайрлах, ашиглах тухай ойлголтыг хүүхдүүдэд хамгийн түрүүн тэгээд бас насан туршид нь ойлгуулдаг  хичээл бол газарзүйн хичээл юм. Гэтэл газарзүй хичээл 7-11-р ангид долоо хоногт ганцхан цагаар орж байгаа нь дэндүү чамлалттай.

Газар нутгаа хил хязгаараа бүрэн бүтэн байлгая гэвэл газарзүйн хичээлийн программд газар ашиглалтын тухай мэдлэгийг оруулж цагийн нягтрал сайтай зааж хүүхэд бүрийн толгойд чиний газар, гэр чинь, амь амьсгал, амьдрал чинь юм шүү гэдгийг сайтар ойлгуулахаас эхлэх хэрэгтэй.

- Манай улсад яагаад улс төр гэхээр бохир, заваан салбар мэтээр хүлээж авдаг юм бол оо. Энгийн үгээр сийрүүлбэр улс төр гэж ямар хүний ажиллах ёстой, нийгэмд ямар үүрэгтэй салбар вэ?

- Та улс төр оролдохгүй ч улс төр таниар оролдоно гэдэг үг байдаг. Өнөөдрийн бидний дээрээ гаргасан албан тушаалтан, шийдвэр гаргагч, эрх мэдэлтнүүдийг бид өөрсдөө сонгодог. Аливаа ямар ч салбарт сайн муугийн хоёр тал байдаг. Улстөрд сайн, муу хоёр нэр дэвшигч байлаа гэхэд мууг нь ярьсаар байгаад гаргачихдаг. Сайныг нь анзааралгүй орхичих нь. Сонгогчид энэ хандлагаа л өөрчилвөл бид хүссэн нийгэм, амьдрах орчноо бүрдүүлж чадна. Одоо улстөрд чадварлаг мэргэжилтнүүд хэрэгцээтэй. Шинэчилсэн бодлого төлөвлөлтөөр ажиллах улстөрчид шаардлагатай. 

- Ямар ч тохиолдолд, хэний ч дэргэд байсан өөрчлөгдөхгүй авууштай зан чанар тань юу вэ?

- Тал талд тал алддаггүй Мэндсайхан гэж ойр дотныхон минь хэлж байдаг юм /инээв/. Магадгүй хоёр хүний нэгнээ муучилсныг цааш дамжуулдаггүй зан чанар минь юм болов уу гэж өөрийгөө дүгнэж байна. Харин хэн нэгэн бусдыг магтвал бараг нэмж хужирлаад дамжуулна шүү. Сайхан үг сонссон хүн урамшдаг, итгэл алдахгүйг хичээдэг.

 

“БЛИЦ АСУУЛТ” 

- Та ямар маркийн утас хэрэглэдэг вэ?

SAMSUNG

- Улаанбаатар хотын аль хэсэгт очих дуртай вэ?

Түргэний гол /Хан-Уул дүүргийн 14-р хороонд байрлалтай,Бугын ам/

- Олон нийтийн мэддэггүй таны нууц авъяас?

Хоол хийх /тогооч/ /оёдолчин/

- Таны ширээний ном?

БИД ЮУ МЭДЭЖ БОЛОХГҮЙ ВЭ?

- Юунаас айдаг вэ?

Хүүхдийг хүчирхийллээс хамгаалж чадахгүй байх

- Хамгийн их хэрэглэдэг аппликэйшнууд?

DocScaner, Photoshop.

- Ямар ч тохиолдолд мөнгө харамлалгүй авдаг зүйл?

Ер нь өөрт хэрэгцээтэй бүхий л зүйлсээс мөнгө харамладаггүй

- Хүндэлж явдаг олны танил хүн?

Ангела Меркель

 

 

1 Сэтгэгдэл:

  1. amjint husiè.

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Төрсний дараа би хэрхэн хэвийн жиндээ очсон бэ | Төрсний дараа асуудлыг харах сэтгэлзүй чухал

- Жирэмслэлтийн явцад хэвлийн булчингийн хуваагдал гэж үүссэн байдаг. Төрснөөсөө зургаан сарын дараагаас эхлэн тэр булчинг нийлүүлэх дасгал хийх шаардлагатай. Тус булчинг нийлүүлэх дасгал хийлгүйгээр шууд гэдсэндээ дасгал хийх нь хүссэн үр дүнг тань огт өгөхгүй. Интернетээс хайвал тэр дасгалуудыг маш олон хүн заасан байдаг. Мөн гэрийн нөхцөлд олсонд өдөрт 10 мин үсрэхэд хангалттай их сайн өөх шатаадаг. Бид эхлээд нэмсэн өөхөө шатаах хэрэгтэй шүү дээ.

Цааш үзэх
Image 11
30

Б.Юмжирмаа: “Сэтгэшгүй Болор Эх” сан бол одоогоо өөрчилж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломж

POSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын зочноор “Сэтгэшгүй Болор Эх” сангийн үүсгэн байгуулагч, Экологич, биологич Б.Юмжирмаа урин оролцуулж байна. Хүн бүр л өөрийгөө хөгжүүлж нийгэмдээ эерэг зөв хандлагатай иргэн байхын төлөө хичээдэг шүү дээ. Тэгвэл бидний ярилцлагаас магадгүй яг танд хэрэгцээтэй үйл ажиллагааны чиглэл болон хамт олныг олж болох боломжтой юм.

Цааш үзэх
Image 11
24

М.Амина: Эр хүнийг хүндэлж чаддаг эмэгтэй бусдаас илүү аз жаргалтай амьдардаг

Одоогийн нийгэм хэт материаллаг зүйл дээр төвлөрөөд, хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, бид үргэлж хиймэл баг зүүдэг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг би Бага байхаасаа л мэдэрдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа хэтэрхий нээлттэй, байнга инээмсэглэж явдаг.

Цааш үзэх
Image 11
09

"Японд сонин тараах ажлыг 18 сар хийж байлаа, одоо зорьсон сургуульдаа тэтгэлгээр суралцаж байна"

Японд ирсэн зорилго минь хэлээ сайжруулж, мастерт сурах байсан. Ямартай ч унан босон явсаар Японы их сургуулиуд дотор нэр хүндтэйд тооцогддог Токиогийн гадаад судлалын их сургуульд элсэн, одоо сард 4.800.000₮-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Цааш үзэх