image

CAll ME #ТУУШТАЙ | Би бүх зүйлийг хүртээмжтэй, ижил тэгш байлгахыг хүсдэг

- Та өөрийгөө ганцхан үгээр тодорхойлох бол юу гэх вэ?

- Тууштай. Би аливаа зүйлийг хийхдээ заавал эцсийг нь үздэг зантай. Хийнэ л гэсэн бол хэцүү бэрхшээлтэй байсан ч, удаан хугацаанд ч хамаагүй хийж дуусгадаг. Ямарваа нэг зүйл рүү урваж шарваж, өөр зүйл рүү дундаас нь орхигдуулж явах гэх мэт хувирахгүй. Өөрийн үзэл баримтлал, итгэсэн зүйлдээ үнэнч, нэг зүйлдээ тууштай чанар минь миний давуу тал.

- Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ. Бага насны талаар өөрийн марташгүй сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?

- Аав ээж минь илгээлтээр явчихсан учраас би эмээ өвөө дээрээ өссөн юм. Хэдий эмээ өвөө дээрээ ч гэсэн нагац эгч Оюунгэрэл минь биднийг хооллож ундалж, хувцаслаж, хичээлийг маань давтуулж заана. Өөрөө гурван хүүхэдтэй, давхар би бас манай өөр нагац эгчийн хүүхэд гээд хүний өөрийн таван хүүхдүүдийг төрснөөс өөрцгүй эн тэнцүү хайрлаж өсгөсөн. Бид тавд сургалтын материал, ном юу байна хэрэгцээтэй бүхнийг тус тусад нь авч өгдөг. Орой ажлаа тарж ирчхээд заавал бидний хичээлийг давтуулна.Энэ болгон нь миний сэтгэлд хоногшиж үлдсэн.

Хүүхэд насны хөгжилтэй ч гэмээр нэг дурсамж минь бол би нэгдүгээр ангидаа муу утгатай үгийг үсэглээд байгаа хэрнэ нийлүүлээд уншиж өгдөггүй, муу үг байна уншиж болох юм уу гээд гайхаад асуудаг хүүхэд байлаа.

- Арван жилдээ ямархуу хүүхэд байв?

- Би нэгээс тавдугаар ангидаа Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд суралцсан. 5-8 дугаар ангидаа 60 дугаар сургуульд шилжсэн юм. Хичээлдээ их сайн, тэр дундаа математиктаа сайн хүүхэд байлаа. Эмээ өвөөтэйгээ өссөн хүүхдүүд ер нь их бүрэг ичимхий талдаа байдаг. Би ч мөн адил тийм л байсан. Тиймээс олон найзгүй, ангидаа гурван л сайн найзтай Мөнхтуяа, Хоролмаа, Золзаяа гээд найзуудтай. Гудамжинд параллель ангийн эрэгтэй хүүхэдтэй таарахаар нүүр улайгаад иччихдэг байлаа шдээ.

- Ажлын гараагаа хэдэн настайдаа эхэлж байсан бэ?

- Миний үед хүүхдүүд найман настайдаа сургуульд ордог байсан. Би долоо настайдаа ороод, арван таван настай наймдугаар ангиа төгсөөд,19 настайдаа багшийн сургуулийг төгсөж анхны цалинтай ажлийн гараагаа эхэлж байсан. Яармагийн хүүхдүүд их самарт явна. Ах эгч нарын авчирсан самрыг эмээтэйгээ нийлж нэг төгрөгөөр зарна. Хамгийн бага эгч маань хойно сурдаг. Ирэхдээ бохь авчирна. Бохь тухайн үед ховор, эгчийнхээ авчирсан бохийг төгрөг тавин мөнгөөр зарна. Бид нар их олуулаа өссөн болохоор самар, бохь гэх мэт зарж гэрийнхэндээ тусалдаг байлаа.

No description available.

- Өдийг хүртэл хийж ирсэн ажлын туршлагаараа та өөрийгөө дүгнэвэл хэр сайн боловсон хүчин гэж бодож байна?

- Боловсролын байгууллагад 19 жил ажиллаа. Арваад жил бага ангийн багш, найман жил математикийн багшаар ажилласан байна. Миний шавь нар, эцэг эхчүүд нь одоо ч надтай таарсан багшаа гэж хүндэлж харьцдаг. Тийм болохоор би өөрийгөө гайгүй сайн багш байсан юм байна даа гэж боддог. Нэг талаараа бас их хатуу шаардлагатай, хүүхдэд заавал сургаж, ойлгуулах гэдэг багш байсан. Багшийн ажлаас хойш би 12 дахь жилдээ хороон засаг дарга хийсэн. Иргэдтэй яг тулж ажилладаг. Одоогийн зарим иргэд халамж, хэрэгцээтэй юм авсан бол тэрийгээ дахин дахин аваад л байх хандлагатай байдаг.

Манай эмээ өвөө найман хүүхэдтэй, би долоон нагацтай, өөрөө айлын том, найман дүүтэй их өнөр өтгөн өссөн болохоор ямарваа нэг зүйлийг хүртээмжтэй байх тал дээр анхаардаг. Тиймээс хороон засаг дарга байхдаа иргэдэд "Та өмнөх удаад авсан, энэ удаа таниас илүү шаардлагатай байгаа хүнд нь хуваарилж өгөх хэрэгтэй" гэх мэт ижил тэгш хүртээмжийг чухалчилж ажилладаг юм.

Бага ангийн багш байхдаа 32 хүүхэд хариуцаж ажилладаг байсан бол, математикийн багш болоод 252 хүүхдэд хичээл заадаг болж, харин хороон засаг дарга болоод 9000 хүн амтай харьцах шаардлага гарч байгаа юм. Дараа нь 2016 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгч болоод 100 мянга гаруй хүн төлөөлж, хэрэгцээ шаардлагыг нь ойлгож ажиллах хэрэгтэй болсон. Ер нь миний ажлын цар хүрээ үргэлж тэлж, нэмэгдэж байдаг.

- Улс төрийг бохир гэх хандлага нийгэмд байна. Та энийг юунаас үүдэлтэй гэж бодож байна. Улс төрд ямархуу хүмүүс байх ёстой гэж боддог вэ?

- Би дөрвөн хүүхэдтэй алдарт эх, эмэгтэй хүн, бага ангийн багш байсан. Сургуульд анх орж байгаа хүүхдүүд яг л цагаан цаас шиг байдаг. Цагаан цаасан дээр юу бичих вэ гэдэг нь бага ангийн багшийн ур чадвараас хамаарна. Тиймээс тэр бяцхан хүүхдүүдийг зөв хүн болж төлөвшүүлэхэд, багш өөрөө худлаа хэлдэггүй байх ёстой, хүн хүндэлдэг байх гэх мэт өөрөөсөө зөв үлгэр дуурайлал үзүүлж заах хэрэгтэй. Яг энэ мэтчилэн улс төрд орж байгаа хүмүүс анхнаасаа хээл хахуульд автдаггүй байх, буруу зүйл хийдэггүй байх хэрэгтэй.

Манай Монголчууд танилын хүрээгээр юмыг түргэн шийдэж байна гээд шийдүүлсэн хойноо гар цайлгана гээд л жижиг ч хамаагүй бэлэг өгдөг. Энэ нэг уламжлал нь шат шатандаа томорсоор хээл хахууль болж байна. Бүх зүйлийг танил тал, найз нөхдийн хүрээндээ хурдан чирэгдэлгүй шийдэх гэснээс болж буруу замаар явж байна.

Төрийн алба маш олон шат дамжлагатай, түргэн шуурхай үзүүлж болох үйлчилгээг гацаагаад байдаг. Энэ хүнд суртлыг халах шаардлагатай. Хүний хийж байгаа бичиг цаасны ажлыг цахимжуулбал, хүнд суртал, авилгал хумигдана гэж би боддог.

- Таны бусдад үлгэр дуурайлал болохуйц таны зөв дадал зуршил юу вэ?

- Би маш сайн цаг баримталдаг. Хийж эхэлсэн ажлаа заавал дуусгана. Өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч.

- Дэргэдээ байгаа дотны хүмүүстээ эерэгээр хэрхэн нөлөөлдөг вэ. Цаашлаад нийгэмд эерэг нөлөөллийг хэрхэн түгээж чадах вэ?

- Би цаг барьдаг учраас эргэн тойрны хүмүүс минь цаг баримталдаг. Би хүнд худлаа хэлж, хуурдаггүй учраас бусад хүмүүс надтай эерэг нээлттэй, элэгсэг харьцах харилцааг төрүүлдэг

- Аз жаргалтай амьдрал гэдэг таны хувьд юугаар хэмжигдэх вэ?

- Элэг бүтэн, өвчин зовлонгүй, байгаадаа сэтгэл хангалуун байх нь аз жаргал. Гадаа гараад хүүхдүүд маань тоглох тоглоомын талбайтай, гэртэй ороод, халуун дулаан уур амьсгалтай, идэх хоолтой, стрессгүй байх нь аз жаргал.

- Мөнгө , амжилт хоёр заавал хамт оршдог уу?

- Би жирийн л ажилчин айлд төрж өссөн. Аав минь уурхайд ажиллаж бүх зүйлийг болгодог. Ээж минь үйлчилгээний ажил хийдэг. Өвөө маань сангийн аж ахуйн механикч, эмээ насаараа үр хүүхэд, ач зээгийнхээ төлөө гэсэн хүн байсан. Жирийн л энэ өнөр өтгөн гэр бүлээс би нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болоод хэдэн мянган хүн төлөөлж ажиллаж байгаа минь миний гэр бүлийн хувьд бахархал. Миний хувьд энэ бол амжилт. Би өөрөө ямар нэгэн бизнесгүй. Илүү орлого олох зүйл хийдэггүй болохоор би баян хүн биш. Гэхдээ ядуу ч биш.

Би дөрвөн хүүхдийн ээж, найман сайхан дүүгийнхээ эгч нь, эцэг эх, хань ижилтэй, хамаатан садан маань ч байна. Гэр бүл минь миний баялаг.

- Та сэтгэлээр унасан, гунигласан үедээ хэрхэн тайвширдаг вэ?

- Инээдтэй байж ч магадгүй л дээ гэхдээ би орифлэймийн каталог эргүүлж үзэж, тайвширдаг. Эсвэл их алхдаг. Алхаж байх үед юмсыг цэгцэлж бодоход их тустай.

- Залуу үеийнхэндээ хандаж найрсаг зөвлөгөө өгөөч?

- Залуус маш мундаг болсон байна. Хүүхдүүдийнхээ боловсролд их анхаардаг болж. Хэдийгээр залуус минь мундаг байлаа ч амьдралын туршлага төлөвшиж амжаагүй байдаг. Хүнийг өөлөхөөсөө илүү сайныг нь аваад, мууг нь орхиж чаддаг байгаасай.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Төрсний дараа би хэрхэн хэвийн жиндээ очсон бэ | Төрсний дараа асуудлыг харах сэтгэлзүй чухал

- Жирэмслэлтийн явцад хэвлийн булчингийн хуваагдал гэж үүссэн байдаг. Төрснөөсөө зургаан сарын дараагаас эхлэн тэр булчинг нийлүүлэх дасгал хийх шаардлагатай. Тус булчинг нийлүүлэх дасгал хийлгүйгээр шууд гэдсэндээ дасгал хийх нь хүссэн үр дүнг тань огт өгөхгүй. Интернетээс хайвал тэр дасгалуудыг маш олон хүн заасан байдаг. Мөн гэрийн нөхцөлд олсонд өдөрт 10 мин үсрэхэд хангалттай их сайн өөх шатаадаг. Бид эхлээд нэмсэн өөхөө шатаах хэрэгтэй шүү дээ.

Цааш үзэх
Image 11
30

Б.Юмжирмаа: “Сэтгэшгүй Болор Эх” сан бол одоогоо өөрчилж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломж

POSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын зочноор “Сэтгэшгүй Болор Эх” сангийн үүсгэн байгуулагч, Экологич, биологич Б.Юмжирмаа урин оролцуулж байна. Хүн бүр л өөрийгөө хөгжүүлж нийгэмдээ эерэг зөв хандлагатай иргэн байхын төлөө хичээдэг шүү дээ. Тэгвэл бидний ярилцлагаас магадгүй яг танд хэрэгцээтэй үйл ажиллагааны чиглэл болон хамт олныг олж болох боломжтой юм.

Цааш үзэх
Image 11
24

М.Амина: Эр хүнийг хүндэлж чаддаг эмэгтэй бусдаас илүү аз жаргалтай амьдардаг

Одоогийн нийгэм хэт материаллаг зүйл дээр төвлөрөөд, хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, бид үргэлж хиймэл баг зүүдэг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг би Бага байхаасаа л мэдэрдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа хэтэрхий нээлттэй, байнга инээмсэглэж явдаг.

Цааш үзэх
Image 11
09

"Японд сонин тараах ажлыг 18 сар хийж байлаа, одоо зорьсон сургуульдаа тэтгэлгээр суралцаж байна"

Японд ирсэн зорилго минь хэлээ сайжруулж, мастерт сурах байсан. Ямартай ч унан босон явсаар Японы их сургуулиуд дотор нэр хүндтэйд тооцогддог Токиогийн гадаад судлалын их сургуульд элсэн, одоо сард 4.800.000₮-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Цааш үзэх