image

Япончуудын хариуцлага хүлээх соёлыг бид хэрэгжүүлэх ёстой

- Таныг илэрхийлэх ганцхан үгээр өөрийгөө тодорхойлооч гэвэл та юу гэж тодорхойлох бэ?

- Хариуцлагатай.

Хариуцлагатай хүн амласандаа хүрнэ. Ичих нүүртэй, чадахгүй зүйлээ амлахгүй. Нэгэнт амласан бол заавал дуусгана. Би сүүлийн арваад жил бизнесс хийсэн, энэ чанар минь ч нөлөөлсөн байж магадгүй. Улс төрчдийн сул тал нь амлалт өгчхөөд алга болчихдог. Тойргоо солиод алга болно. Маш олон хариуцлаггүй амлалтууд өгдөг. Боломжгүй зүйлс амлана. Тэр болгонтой зэрэгцүүлээд харахаар бизнессмэнүүд амлалтандаа хүрдэг чанар суучихсан байдаг.

Би Японд хоёр жил сурсан юм. Япон багштайгаа одоо ч холбоотой найзууд. Япончууд яаж урт удаан тогтвортой харилцаа тогтоодог вэ гэвэл тэд хариуцлагатай байдаг. Хариуцлагаггүй хүн хүний итгэл алддаг. Итгэл бол хамгийн гол нь хариуцлага дээр суурилсан зүйл.

 - Өөрийн бага насны талаар хамгийн мартагдаггүй дурсамжаасаа хуваалцаач?

- Би хөлбөмбөгт багаасаа л их дуртай хүүхэд байсан. Өвөл гадаа хөлбөмбөг тоглоод үсний үзүүр дээр хөлс бөөрөнхий бөөрөнхий мөс болоод хөлдчихдөг байсан. Одоо бол хөлбөмбөгийн идэвхтэй фанат, үзэгч. Улсуудаас Аргентина, клубээс Барселона. Дуртай тоглогч минь бол 1986 оны дэлхийн аварга Д. Марадонна.

 - Та нийгэмд эерэг нөлөөг хэрхэн дэлгэрүүлж түгээдэг вэ?

- Компани удирдахад дарга, захирал гээд явахаасаа илүү тухайн байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэхэд ихэнх цагаа зарцуулна. Дарга гэхээр шидэт дохиур барьсан шидтэн гэж хардаг бол, байгууллагын соёлоор удирдах үед дарга, захирал гэдгээ авч хаяад тухайн байгууллагын ажилтан, хамт олныг үнэт зүйлс, эрхэм зорилго, нэг итгэл үнэмшилд нэгтгэж явах боломжийг хэрэгжүүлж ажилладаг гэсэн үг. Энэ бол өөрөө хамгийн том нөлөө юм. Аливаа байгууллагыг зөв системээр, зөв хандлагаар удирдсан үед ажилтан  тэр байгууллагад ажиллахдаа шударга зөв байхаас гадна, өөрийн ар гэр, дараагийн ажиллах байгууллагад өөриймсөг, үнэнч ханддаг болдог. Байгууллага гэдгийг томоор зураглаж харвал боловсролын байгууллага гэж харж болно.

 - Анхны ажлын гараагаа хэдэн настайдаа эхлүүлж байсан бэ?

- Аав ээжийнхээ наймаа ганзаганд тусалж гахай зөөсөн минь хэдийгээр миний хийсэн ажил мөн ч гэлээ ажилд намайг ажилд сургасан гэж ярих нь илүү зөв байх. Харин миний хамгийн анхны ажлын гараа бол худалдаа аж үйлдвэрийн дээд сургуульд багшилсан минь юм. Би тэр үед хариуцлага, ажлын амт гэдэг зүйлийг дээд зэргээр мэдэрсэн. Аав ээжийнхээ бизнес, босгосон бэлэн зүйлээр явсан хүмүүс бол удаандаа хүнийг аргалчих гээд байдаг, эсвэл үг сонсож сураагүй байх гэх мэт хэцүү зан суучихсан байдаг.

 - Та өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн туршлагаараа дүгнэвэл та өөрийгөө хэр боловсон хүчин гэж дүгнэх бэ?

- Би 43,44 нас хүртлээ өөрийгөө боловсруулсан байна. Хэт залуу өөрийнхөө аж амьдралыг цэгцлээгүй байж, өрөөлийн эрх ашгийн төлөө явна, улс төр лүү орно гэдэг бол нэг талаараа сул тал. Миний хувьд бол нам дагаж эрх ашигт хүрнэ, мөнгө олно гэсэн бодол ерөөсөө байхгүй. Нийтийн эрх ашгийн төлөө ажиллах цаг болжээ гэсэн шийдвэрийг би хоёр жилийн өмнө гаргасан. Гэхдээ зүгээр ч нэг шууд шийдвэр гаргачхаагүй. Би 2018 онд ажлаа өгөөд, Англируу явж нэг жил гаран сурч толгойн доторх мэдлэг боловсролоо бэлдсэн. Хот төлөвлөлт, хотын менежмент, хотуудын асуудал гэж юу байдаг талаар сурч одоо энэ салбарт орж ирэхэд дөхөм болсон гэж өөрийгөө бодоод байгаа юм. Манайхан шууд л ханцуй шамлаад орчих юм бодоод байдаг.

Нийслэл хот, дүүрэг бидний байгаа байдал маань яг нөгөө ганзагын наймааны үе, хэт бизнес хөөсөн сэтгэлгээгээр явсаар хэцүү болчхоод байна. Одоо бид орчин үеийн шинжлэх ухаан, зөв төлөвлөлт гэх мэт ахисан түвшнийхээр асуудлыг шийдэхгүй бол бидний асуудал мянган жилийн асуудал болж хувирах нь байна.

- Манайд улс төр гэхээр хар бараан ойлголт нийгэмд байгаад байна. Үүнийг та юунаас үүдэлтэй гэж бодож байна?

- Улс төр өөрөө бохир биш, бохир улс төрчдөөс болж улс төр бохир гэдэг ойлголтод хүрсэн байна. Хутгаар хүн гэмтээж ч болно, эсвэл төмс арилгаж болно. Яг үүнтэй л адилхан ойлголт. Бид хүнийг гэмтээсэн хутгыг хараад бүх хутга аюултай гэж бодож болохгүй. Авилгалд өртсөн улс төрчөөр л улс төрийн бүх орчныг төсөөлөөд байна.

Нийтийн эрх ашгийн төлөө явдаг хүмүүс хамгийн нэгдүгээрт ёс зүйтэй байх ёстой. Буруу зүйл хийвэл зайгаа тавиад өгчихдөг бай. Би нэр цэвэр, би багахан авилгал авсан, журам байхгүй учраас гээд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гээд байдаг. Япончуудыг хариуцлага хүлээх соёлыг манайхан хэрэгжүүлэх ёстой.

 - Хүн болгон амьдралдаа их бага алдаа гаргадаг. Таны хийж байсан алдаа түүнээсээ суралцсан сургамжаасаа бусдад хуваалцаач?

 - Зөв шийдвэр гаргах үндэс бол алдаа. Бизнес, худалдаа гэх мэтийг хийхэд хамгийн гол нь итгэлцэл дээр л суурилдаг. Итгэл дээр тулгуурлаж ажиллахад зөндөө асуудал үүснэ. Тэр болгонд миний гаргасан шийдвэрийн алдаанаас хамаарах үе ч бий. Тиймээс буруу зөв нь хамаагүй туршлага сургамж болдог. Дандаа зөв байгаад байвал утгаггүй. Би олон жил удирдах ажил хийсэн ч гэлээ хүн таних дээр хааяа алдаа гаргана. Алдаа бүхэн эргээд сургамж болно. Алдахгүй хүн гэж үгүй, хамгийн чухал нь алдаагаа ухаарч суралцах юмуу даа.

 - Таны амьдралдаа хэрэгжүүлдэг зөв дадлаасаа бусадтай хуваалцвал?

- Би их уншдаг. Сайн ном унших хэрэгтэй. Ихэвчлэн ажил мэргэжилтэй холбоотой ном, судалгааны ажил их уншдаг.

 

 - Та ямар маркийн утас хэрэглэдэг вэ?

IPHONE

- Улаанбаатар хотын аль хэсэгт очих дуртай вэ?

ТУУЛ ГОЛЫН ХЭСЭГ

- Олон нийтийн мэддэггүй таны нууц авъяас?

МОРИН ХУУР ДАРАХ

- Ямар үндэстний хоолонд дуртай вэ?

МОНГОЛ

- Сонсох дуртай хамтлаг, урсгал?

АЛТЕРНАТИВ, РОК

- Юунаас айдаг вэ?

МЭДЭХГҮЙ БАЙХААС

- Хамгийн их хэрэглэдэг гурван аппликэйшн?

FACEBOOK, TWITTER, NOTE

- Инстаграмаар дагах дуртай хаяг?

САЙН ХЭРЭГЛЭДЭГГҮЙ

- Ямар ч тохиолдолд мөнгө харамлалгүй авдаг зүйл?

НОМ

- Хүндэлж явдаг олны танил хүн?

МАЙКЛ ПОРТЕР



 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Төрсний дараа би хэрхэн хэвийн жиндээ очсон бэ | Төрсний дараа асуудлыг харах сэтгэлзүй чухал

- Жирэмслэлтийн явцад хэвлийн булчингийн хуваагдал гэж үүссэн байдаг. Төрснөөсөө зургаан сарын дараагаас эхлэн тэр булчинг нийлүүлэх дасгал хийх шаардлагатай. Тус булчинг нийлүүлэх дасгал хийлгүйгээр шууд гэдсэндээ дасгал хийх нь хүссэн үр дүнг тань огт өгөхгүй. Интернетээс хайвал тэр дасгалуудыг маш олон хүн заасан байдаг. Мөн гэрийн нөхцөлд олсонд өдөрт 10 мин үсрэхэд хангалттай их сайн өөх шатаадаг. Бид эхлээд нэмсэн өөхөө шатаах хэрэгтэй шүү дээ.

Цааш үзэх
Image 11
30

Б.Юмжирмаа: “Сэтгэшгүй Болор Эх” сан бол одоогоо өөрчилж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломж

POSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын зочноор “Сэтгэшгүй Болор Эх” сангийн үүсгэн байгуулагч, Экологич, биологич Б.Юмжирмаа урин оролцуулж байна. Хүн бүр л өөрийгөө хөгжүүлж нийгэмдээ эерэг зөв хандлагатай иргэн байхын төлөө хичээдэг шүү дээ. Тэгвэл бидний ярилцлагаас магадгүй яг танд хэрэгцээтэй үйл ажиллагааны чиглэл болон хамт олныг олж болох боломжтой юм.

Цааш үзэх
Image 11
24

М.Амина: Эр хүнийг хүндэлж чаддаг эмэгтэй бусдаас илүү аз жаргалтай амьдардаг

Одоогийн нийгэм хэт материаллаг зүйл дээр төвлөрөөд, хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, бид үргэлж хиймэл баг зүүдэг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг би Бага байхаасаа л мэдэрдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа хэтэрхий нээлттэй, байнга инээмсэглэж явдаг.

Цааш үзэх
Image 11
09

"Японд сонин тараах ажлыг 18 сар хийж байлаа, одоо зорьсон сургуульдаа тэтгэлгээр суралцаж байна"

Японд ирсэн зорилго минь хэлээ сайжруулж, мастерт сурах байсан. Ямартай ч унан босон явсаар Японы их сургуулиуд дотор нэр хүндтэйд тооцогддог Токиогийн гадаад судлалын их сургуульд элсэн, одоо сард 4.800.000₮-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Цааш үзэх