image

Би шударга бусаар мөнгө олсноос бүтэн нойртой амьдрахаа илүүд үздэг

Бид энэ удаагийн #Call_Me буланд Билэгтийн Зандан гэх бүсгүйг онцлон танилцуулж байна. Түүний нийгэмд эзлэх байр суурь, эрдэм мэдлэг боловсрол, ажлын туршлага гэх мэт зүйлсээс илүү хувь хүн, Б. Зандан гэх бүсгүйг та бүхэнд таниулж, түүний үзэл бодол, үнэт зүйлсийн талаар санал бодлыг нь хуваалцлаа.

- Та өөрийгөө ганцхан үгээр тодорхойлооч гэвэл?

- Би өөрийгөө Эрч хүчтэйгэж хэлнэ. Миний найз нөхөд, хүрээлэл минь ч тэгж хэлдэг. Ямар нэгэн ажил хийхэд надаас маш их эрч хүч ундардаг. Өөр дээрээ илүү их ажил авчих гээд байдаг. Гэхдээ тэр чинээгээр даах чадвартай, эрч хүчтэй, хариуцлагатай нэгэн. Тиймээс энэ үгээр өөрийгөө тодорхойлж байна.

- Бага насныхаа талаар бидэнтэй хуваалцаач?

- Миний төрсөн нутаг, овоглож явдаг дош минь бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн хоёр давхар цагаан байшин. Хүмүүс төрж өссөн нутаг гэхээр уул ус, хөдөө тал дурсдаг. Харин миний төрж өссөн цагаан байшин минь өндөр өндөр байшингууд сүндэрлээд одоо их танигдхааргүй болсон байна лээ.  Эмээ минь намайг  гадаа хараад л би байрны хүүхдүүдтэй өдөржин гадаа тоглодог байлаа.

Хөгшчүүл, ээж аавууд, гадаа хүүхдүүдээ харангаа нарлаад, хоорондоо хууч хөөрч суудаг байсан дурсамж надад их нандин гоё санагддаг юм. Одоо хүмүүс тэгж суух нь ховордсон юм уу гэж харагддаг. Энэ нь хөршүүд хоорондоо нэгнээ танихгүй, нэгэндээ тусалдаггүй, байр орцоо анхаардаггүй байх гэх мэт ер нь жоохон харамсалтай санагддаг зүйлийн нэг. 

Захын дүүргийн, гэр хорооллын, хотын төвийн гэлтгүй бүх сургууль адилхан чанартай боловсрол олгодог байх тал дээр анхаарах хэрэгтэй

- Би бага тойргоос, циркийн хажуугийн Орос гуравруу хичээлдээ явдаг байсан. Хэрэв манай харьяаллын гэрт ойрхон сургууль сайн чанартай мэдлэг олгодог байсан бол би заавал гэрээсэй хол тийшээ явж сурах шаардлагагүй байсан юм.  Мэдээж манай гэрийнхэн гэрийн хажуугийн сургуулиас илүү, тэр сургууль сайн байгаа учраас намайг сургаж байгаа юм. Одоо ч ялгаагүй хэн ч үр хүүхдээ боломж нь таарах юм бол хажуугийн сургуулиас илүү, хаа хол байсан ч хамаагүй сайн гэсэн сургуульд сургахыг боддог. Өглөө эрт хүүхдүүдээ хол сургууль руу нь зөөнө, авна. Энийг хүмүүс нээх анзаарч мэддэггүй ч гэсэн энэ боловсролын тэгш бус асуудал чинь явж, явж замын хөдөлгөөний түгжрээтэй ч холбогдоно. Зөндөө олон хүмүүс хүүхдээ энд тэндээс зөөгөөд л, хэрвээ харьяа сургууль нь яг л адилхан чанартай боловсрол олгодог байсан бол хэн хол хүүхдээ зөөж ядрахыг хүсхэв дээ.

- Өсвөр насандаа  ямархуу хүүхэд байсан, анх хэдэн настайдаа ажил хийж үзэж байв?

- Би багадаа их даруухан бүрэг хүүхэд байсан. Дандаа орос хүүхдүүдтэй хамт сурдаг байсан болохоор тэр ч нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Хичээлдээ сайн, онц сурлагатан болохоор дандаа ангийн даргаар томилогдоно. Гэхдээ миний нэг авууштай нь өөрөө ичимхий хүүхэд байсан ч сайн сонсогч байсан болохоор хүмүүс надад юмаа ярих их дуртай байдаг байсан. Тиймдээ ч найз нөхөдгүй байх, юмнаас хойш хоцрох гэж байдаггүй байсан.

Ажил битгий голоорой, ямар ч ажил чамд нэг чадвар нэмдэг юм

- Анхны ажил гэвэл арван жилээ төгсөөд зуны амралтаараа анхны цалинтай ажлаа хийж байлаа. Кафед зөөгч хийдэг байсан юм. Тэр үед  сарын цалин минь гучин мянган төгрөг байсан. Одоо бол зарим хүмүүсийн нэг хоолны л мөнгө байх. Тэгээд сар ажиллаад цалингаа авах гэтэл, 15 мянган төгрөг өгч байсан. Яагаад билээ гэтэл чи нэг өдөр нь амардаг байсан гэж байгаа юм. Уг нь нэг өдөр ажиллаад, нэг өдөр амраад сард гучин мянган төгрөг авах ёстой байсан ч жоохон хүүхэд, юм мэдэхгүй гэдгийг л далимдуулж байгаа нь тэр. Одоо бол залууст ажил хийх таатай боломжууд их байдаг болсон байна. Жишээ нь CU  гээд л шижигнэсэн сайхан залуучууд ажиллаж байгаа харагддаг.

- Улс төрийг хүмүүс яагаад бохир гэж харах болов. Ер нь ямар хүн улс төрд байх хэрэгтэй гэж боддог вэ?

- Ганцхан Монголд биш хаа сайгүй улс төрийг бохир гэж хардаг, ойлгодог. Улс төр гэдэг бол эрх ашгийн тоглоом болчихсон. Сонгогдож гарахаасаа өмнө нэг юм ярьдаг. Гарсан хойноо өөрийн эрх ашгийн төлөө өөр юм хийдэг. Тийм улс төрч их болсноос болж улс төрийг бохир гэж хардаг болсон байх. Энэ гэхдээ яг ганц шалтгаан нь биш, өөр зөндөө хүчин зүйлүүд байгаа. Хамгийн бидэнд ойр жишээ нь л энэ.

No description available.

- Та улс төрд ямар хүнийг ямар  байх хэрэгтэй гэж бодож байна?

- Нэгдүгээрт би шударга хүмүүс байх ёстой гэж бодож байна. Хамгийн энгийнээр миний найз муухай харагдаж байхад би зүгээр байна, сайхан байна гээд байдаггүй найз байх.  Улс төрч авилгалд автахгүй байх нь хийж буй хамгийн шударга зүйл юм. Мөн ард түмэнд зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй.

- Та амьдралдаа хийж байсан алдаа оноо, түүнээсээ авч байсан сургамжийнхаа талаар хуваалцаач?

- Би нэг ажилтнаа ажлаас нь халж байсан юм. Одоо эргээд бодоход тэр үйлдэлдээ харамсдаг. Яагаад гэвэл тэр хүнд тухайн үед бүх боломжийг олгож үзээд, дэмжээд энэ ажилдаа үлдэх боломжийг өгч үзэхгүй яасан юм бол доо гэж бодогддог. Тэгсэн бол тэр хүн алдаагаа ухаараад, хичээж өөрчлөгдөх ч байсан юм болов уу гэж боддог. Энэ алдаанаасаа би суралцаад одоо шийдвэр гаргахаасаа өмнө, зөв эсэхийг тайвнаар бодож, өөр сайн хувилбар байгаа эсэхийг нягталдаг давуу талтай болсон.

- Таны юу ч болж байсан өөрчлөгдөхгүй үнэт чанар тань юу вэ?

- Өөрийн үзэл бодолдоо үнэнч чанар минь миний үнэт зүйл. Жишээ нь  би цахим орчинд ер нь идэвхтэй. Нийтлэл бичиж, үзэл бодлоо их хуваалцдаг. Хүмүүсийн сөрөг сэтгэгдэл, өөр өнцгүүд зөндөө ирнэ. Тэрийг нь харчхаад би дургүйцэж, блок хийх ч юм уу, найзаасаа хасах гэх мэт үйлдэл хийдэггүй.  Хүмүүс өөр үзэл бодолтой байж болно. 

Үзэл бодол таарахгүй хүмүүсээ хүрээнээсээ хасаад л байх юм бол, өөрийн харахыг хүссэнийг харж, сонсохыг хүссэнээ сонсож, өөрийгөө вакуум орчинд оруулна. Тиймээс би бусдын үзэл бодлыг хүндэлж, өөрийн үзэл бодолдоо ч үнэнч байдаг.

- Таны бусдад үлгэрлэх зан чанараасаа дурдвал?

- Би зүгээр суудаггүй. Миний өдөр үр бүтээлгүй өнгөрөхгүй байхын төлөө хөдөлмөрлөдөг, боддог, хийдэг.

- Та хүрээлэн буй хүмүүстээ хэр эерэгээр нөлөөлж чаддаг вэ. Цаашлаад нийгэмд эерэгээр нөлөөлж чадах уу?

- Би багаасаа хүмүүст хэрэгтэй бас эерэг хандлагатай хүн байх юмсан гэж их боддог байсан. Оюутан байхдаа хүмүүсд эерэгээр нөлөөлөх ажлуудыг хийж эхэлсэн.  Би Ротаракт клубийн дэргэдэх Ротари клубийг үүсгэн байгуулагчдын нэг л дээ. Нийгэмд эерэгээр нөлөөлж, туслангаа өөрсдийгөө хөгжүүлэх зорилготой клуб. Ротаракт клубт ороод нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа их хийдэг байсан. Тамхиний эсрэг аян, зүрхний цооролтой хүүхдийг Америк явуулах гэх мэт сайн дурийн ажлууд клубээрээ их хийдэг байлаа. Манай Ротари клубийн залуус дөнгөж төрсөн нярайн чихний сонсголыг оношилж шалгадаг чихний сонсголын аппарат Улаанбаатарын төрөх эмнэлгүүдэд хандивласан. Манай улсад жилд 200 нярай чихний асуудалтай төрдөг. Тэрийг нь эрт шалгаж оношилбол, эмчлэгдэх боломжтой тохиолдлууд зөндөө. Эсвэл багад нь оношлоод чихний аппарат зүүлгэвэл багаасаа нийгэмшээд энгийн л байх боломжтой. Тиймээс манай Ротари клубийн залуучууд энэ төслийг санаачлаад гурван жил хөрөнгө санхүү босгоод, амжилттай хэрэгжүүлж байсан.

- Аз жаргалтай амьдрахад юу чухал вэ. Мөнгө, аз жаргал хамтдаа байж аз жаргалтай байх уу?

- Элэг бүтэн, эрүүл саруул, хайртай хүмүүс чинь хажууд чинь байх нэг  аз жаргал юм. Өнөөдөр идэх талхтай, маргааш идэх талхандаа санаа зовохгүй байх  бас нэг аз жаргал. Би баян болохыг хүсдэг. Хүсдэггүй хүн ер нь ховор байх. Гэхдээ баян гэдэг хэмжүүр хүн бүрд өөр. Миний хувьд жилдээ нэг удаа хүссэн газар луугаа аялж, хөдөө явж чаддаг байвал баян.

- Хэцүү үедээ та юунаас тайтгарал авдаг вэ?

- Би сайхан халуун цай уудаг. Эсвэл уурласан, гомдсон хүндээ шуудхан хэлчихдэг. Тэгж байж хааяа тайвширдаг. Би бас Нирванад дуртай. Кино үзэх дуртай, ном унших дуртай, бичих дуртай.

- Та ер нь хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

- Би өөрийгөө сайн гэрийн эзэгтэй гэж бодохгүй байна. Гэр цэвэрлэх дургүй. Гэхдээ хоол хийх дуртай гэхдээ дараа нь аяга шанага угаах дургүй. Хоолыг маш амттай ч хийдэг.

- Таны бага насны мөрөөдөл одоо байгаа мөрөөдөл хэр зөрүүтэй вэ?

- Би багадаа их олон зүйл чаддаг байх юмсан гэж боддог байсан. Яг тэр бодлоороо л явж байна. Би их олон зүйл чаддаг. Орчин үед нэг юмаа тултал сайн хий гэсэн зөвлөгөөнүүд их байдаг. Хүн болгоны хувь заяа өөр.

Намайг Английн элчин сайдын яаманд ажилладаг байхад элчин сайд Арнольд гээд эмэгтэй, дөч ч хүрээгүй залуухан, төрөл бүрийн зүйл чаддаг, маш авьяаслаг дипломатч бүсгүй байсан. Би яг тэр бүсгүй шиг байж, мэргэжлээрээ ажиллаж, монголынхоо гадаад харилцааг хөгжүүлж, аль нэг элчин сайдын яаманд, элчин сайд болоод яаж ажилладаг вэ гэдгийг харуулах юмсан, босго тогтоож үзүүлэх юмсан гэж боддог.

- Танд хэн нэгнийг маш их баярлуулж байсан удаа бий юу?

- Энэ асуултанд хамгийн түрүүнд би хоёр хүүхэд төрүүлж өгч, өөрөө эх хүн болж нөхрөө баярлуулж байсан минь бодогдож байна. Ер нь би хүмүүсийг жоохон ч гэсэн баярлуулчих юмсан, тусалчих юмсан гэж боддог.

- Өөрийн үзэж туулсан туршлагаасаа бодож хэлэхэд залууст  өгөх  зөвлөгөө юу байна?

- Аль болох олон юм оролдоод үзэхэд гэмгүй. Тэгж байж өөрийгөө олно, юунд дуртайгаа олно, юунд сайн гэдгээ олно. Ажил цалин багатай гэж гололгүй хийгээд л байх хэрэгтэй. Бас ажлаас битгий хойш сууж байгаарай. Мөн бэлгийн замын өвчнөөс сэргийлж мэдлэгтэй бай. Төлөвлөгөөтэй гэр бүл зохио.

- Хүмүүсийн ямар хандлагад та дургүй вэ?

- Бусдыг бодолцдоггүй хандлага. Жижиг том гэлтгүй наад зах нь явган хүний гарц дээр, иргэнээ хүндэлдэггүй хандлага. Эсвэл амласандаа хүрдэггүй байх хандлага их муухай.

 

- Та ямар маркийн утас хэрэглэдэг вэ?

IPHONE 

- Улаанбаатар хотын аль хэсэгт очих дуртай вэ?

Сүхбаатарын талбайн урд хэсэг. Надад яг л метрополис шиг харагддаг

Олон нийтийн мэддэггүй таны нууц авьяас?

Бүжиглэх

Зохиолыг нь унших дуртай зохиолч?

Г. Аюурзана

Хамгийн сүүлд гарсан хүнд хэрэгтэй аппликэйшн нэрлэвэл?

Чимэгэ

Хамгийн их хэрэглэдэг гурван аппликэйшн?

Банкны апп, эмайл, фэйсбүүк

- Хэдэн ч удаа уншсан татгалзахгүй ном?

Оцелло баатар

- Ямар ч тохиолдолд мөнгө харамлалгүй авдаг зүйл?

Хүүхдийн ном

Хүндэлдэг олны танил хүн?

Б. Идэр-Од

 

Бэлтгэсэн: М.Мөнхсолонго

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Төрсний дараа би хэрхэн хэвийн жиндээ очсон бэ | Төрсний дараа асуудлыг харах сэтгэлзүй чухал

- Жирэмслэлтийн явцад хэвлийн булчингийн хуваагдал гэж үүссэн байдаг. Төрснөөсөө зургаан сарын дараагаас эхлэн тэр булчинг нийлүүлэх дасгал хийх шаардлагатай. Тус булчинг нийлүүлэх дасгал хийлгүйгээр шууд гэдсэндээ дасгал хийх нь хүссэн үр дүнг тань огт өгөхгүй. Интернетээс хайвал тэр дасгалуудыг маш олон хүн заасан байдаг. Мөн гэрийн нөхцөлд олсонд өдөрт 10 мин үсрэхэд хангалттай их сайн өөх шатаадаг. Бид эхлээд нэмсэн өөхөө шатаах хэрэгтэй шүү дээ.

Цааш үзэх
Image 11
30

Б.Юмжирмаа: “Сэтгэшгүй Болор Эх” сан бол одоогоо өөрчилж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломж

POSITIVE TALK энэ удаагийн ярилцлагын зочноор “Сэтгэшгүй Болор Эх” сангийн үүсгэн байгуулагч, Экологич, биологич Б.Юмжирмаа урин оролцуулж байна. Хүн бүр л өөрийгөө хөгжүүлж нийгэмдээ эерэг зөв хандлагатай иргэн байхын төлөө хичээдэг шүү дээ. Тэгвэл бидний ярилцлагаас магадгүй яг танд хэрэгцээтэй үйл ажиллагааны чиглэл болон хамт олныг олж болох боломжтой юм.

Цааш үзэх
Image 11
24

М.Амина: Эр хүнийг хүндэлж чаддаг эмэгтэй бусдаас илүү аз жаргалтай амьдардаг

Одоогийн нийгэм хэт материаллаг зүйл дээр төвлөрөөд, хүн хоорондын амьд харилцаа алдагдаж, бид үргэлж хиймэл баг зүүдэг болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийг би Бага байхаасаа л мэдэрдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа хэтэрхий нээлттэй, байнга инээмсэглэж явдаг.

Цааш үзэх
Image 11
09

"Японд сонин тараах ажлыг 18 сар хийж байлаа, одоо зорьсон сургуульдаа тэтгэлгээр суралцаж байна"

Японд ирсэн зорилго минь хэлээ сайжруулж, мастерт сурах байсан. Ямартай ч унан босон явсаар Японы их сургуулиуд дотор нэр хүндтэйд тооцогддог Токиогийн гадаад судлалын их сургуульд элсэн, одоо сард 4.800.000₮-ийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Цааш үзэх