image

#SEX EDUCATION | MENSTRUAL CUP буюу сарын тэмдгийн аяга

 Уншигчийн зүгээс хүргэх мэдээллийг Г.Удвал бидэнд илгээлээ. #SEXEDUCATION булангаар та бүхэнтэй хуваалцах энэ удаагийн сэдэв бол охид бүсгүйчүүдэд хамгийн хэрэгтэй мэдээллүүдийн нэг гэдэгт итгэлтэй байна. Энэ бол  MENSTRUAL CUP  буюу сарын тэмдгийн аяганы тухай мөн бодит хэрэглээний сэтгэгдлээс... 

MENSTRUAL CUP буюу сарын тэмдгийн аяга

Анх хоёр жилийн өмнө залуу зохиолч  Н.Хулангийн  A year to remember“  номоос энэ хэрэглээний талаар мэдэж байлаа. Мэддэг хүмүүс нь ямар их хэрэгтэй зүйл гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Мөн мэддэг ч тодорхой мэдээлэлгүй хүмүүст эхлээд товч тайлбар өгье.

Сарын тэмдгийн аяга гэж юу вэ? Энгийнээр тайлбарлавал сарын тэмдгийн шингэнийг  хуримтлуулах, дахин ашиглах боломжтой төрлийн аяга юм.  Орчин цагт техник технологи хөгжиж, шинэ санаачилгууд гарч ирэхийн зэрэгцээ байгаль дэлхийдээ ээлтэй, эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэй хэрэглээг эрхэмлэхийг дэлхий нийт эрмэлзэж байна. Энэ сонголтод яахын аргагүй сарын тэмдгийн аяга эхний эгнээнд жагсана. Гялгар уутанд савласан энэхүү бүтээгдэхүүн нь хог хаягдал болон хөрсөнд шингэж ялзартлаа олон зуун жилийг зарцуулдаг бөгөөд асар их экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Харин сарын тэмдгийн аягыг хэрэглэснээр нэг удаагийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад хог хаягдал 99 хувь буурна.  Төрөл бүрийн ариун цэврийн хэрэглэлээс харшилдаг эмзэг, мэдрэмтгий арьстай бүсгүйчүүдэд бүр ч тохиромжтой. Эх дэлхийгээ хайрлаж эрүүл, хаягдалгүй хэрэглээний өөрчлөлтийг өөрөөсөө эхэлцгээе. 

Сарын тэмдгийн аягыг хүний биед гаж нөлөөгүй силикон, резин зэрэг зөөлөн материалаар хийдэг тул эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. 

Эдийн засагт хэмнэлтэй гэж үү?

Нэг ширхэг ариун цэврийн хэрэглэл 6-8 гр шингэнийг л өөртөө шингээх чадвартай байдаг бол сарын тэмдгийн аяга нь тав дахин их шингэнийг өөртөө багтаадаг. Энэ нь шингэнийг 4-12 цагийн хугацаанд барьдаг гэсэн үг. 13-50 насыг нөхөн үржихүйн идэвхтэй үе гэж үзвэл эмэгтэйчүүдийн сарын тэмдэг 37 жилийн турш ирнэ. Нэг удаагийн сарын тэмдэг 3-7 хоногийн үргэлжилдэг гэж тооцвол нэг эмэгтэй амьдралынхаа туршид дунджаар 2280 өдрийг сарын тэмдэгтэй өнгөрүүлдэг. Үүнийг нэг өдөрт хэрэглэх ариун цэврийн хэрэглэлээр үржүүлбэл хамгийн багадаа 11400 ширхэг болно. Өөрөөр хэлбэл, нэг л эмэгтэй ийм хэмжээний хог хаягдлыг гаргаж байна гэсэн үг юм. Мөн тэр хэмжээний санхүүгийн зарлага гарна. Жил болгон эмэгтэйчүүд бараг дунджаар 102мянган төгрөг ариун цэврийн хэрэглэлд зарцуулдаг. 

Материалын чанараас хамаараад нэг аягыг 3-10 жил хэрэглэх боломжтой тул санхүүгийн хувьд хэмнэлттэй.

  Бид нэгэнт хэвшсэн хэрэглээгээ халж,  шинэ хэрэглээрүү шилжих цаг нь болсон 

Уншигчдад сонирхолтой болов уу хэмээн хэрэглэгчийн үүднээс өөрийн сэтгэдлийг хуваалцъя. Өмнө нь улаан найз битгий ирээсэй гэж боддог үе бишгүйл олон байлаа. Ирсэн өдрүүдэд сэтгэл санаа хаврын тэнгэр шиг болдог нөлөөлөл нь аз болж надад нэг их хүндээр тусдаггүй. Харин ирсэн өдрүүдэд тав тухгүй байдал нь намайг зовоодог байлаа. Хүссэнээ ч өмсөж чадахгүй, нэвтэрсэн болов уу гэх айдас болон төвөгшөөлтэй мөн шөнө болгон маш бариун корсет зүүж, хичээл болон замд явахад "АЦХ"-ээ мартсан гэх өдрүүд... Аягахантай болсноос хойш энэ асуудлууд ард хоцорсон.  Анх хэрэглэсэний дараа сэтгэл ханамж төсөөлснөөс  100 хувь бүр түүнээс ч өндөр байсан. Сарын тэмдгийн аягыг зөв хэрэглэж чадвал шингэн хальж нэвтэрнэ гэсэн аюулгүй бөгөөд хөдөлгөөнд ямар нэгэн саад учруулдаггүй гэдгээрээ давуу талтай. Сарын тэмдгийн аягыг хэрэглэсэн тохиолдолд гүйх, усанд сэлэх ч боломжтой. Хамгийн сайхан нь юунд ч санаа зовохгүйгээр тухтай амарч чадна. Бүх зүйлийг хөнгөвчилж байгаа нь баярламаар шүү. Өмнө нь улаан найз ирсэндээ ингэж их байрлаж байсангүй. Энэ талаар эгчдээ хэлэхэд хажууд байсан ах маань эгчээс илүү мэдлэгтэй байж таарсан шүү.  

Аягаханыг нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд хэрэглээрэй хэмээн чин сэтгэлээсээ зөвлөж байна.


Бэлтгэсэн: Г.Удвал

 

 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
22

SEX EDUCATION | Циститийг ус хамгийн сайн эмчилдэг

Шинж тэмдгийн хувьд шээсний сүвээр шархирч өвддөг. Ойр ойрхон шээс хүрдэг хэдий ч хэвлийн доогуур хатгаж өвдөнө. Шээчихээд байдаг шээгээгүй юм шиг мэдрэмж төрдөг. Мөн шээс булингартай, өтгөн гардаг. Хүндэрсэн үед шээх үед эсвэл шээсний дараа бага зэргийн цус гарах тохиолдол ч байдаг. Гэхдээ бас нуруу өвдөх, доошоо хэвлий орчмоор хүндүүрлэж өвдөх, бие тавгүйтэх, халуурах зэрэг бусад шинж тэмдэгүүд ч илрэх хандлагатай.Өөрөөр хэлбэл, аливаа нян давсагт ороод давсагны салстыг гэмтээж үрэвсүүлснээс болж шээс дамжуулах үйл ажиллагаа алдагдаж, ийм шинж тэмдэг илэрдэг.

Цааш үзэх
Image 10
21

#SEX EDUCATION | Хөхний даруулга зүүхгүй байх нь хөхийг томруулдаг

Өөрт таараагүй, тохирохгүй хөхөвч зүүснээр эрүүл мэнд, гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг байна. Бүр хөхний даруулгаас татгалзах нь түүнийг зүүснээс ч олон сайн талтайг судалгаагаар баталсан. Үүнд:

Цааш үзэх
Image 10
19

#SEX EDUCATION | Эрэгтэй хүүхдийн шодой 16-17 настайд өөрөө 100 хувь шамлагддаг

Наалдцыг хүчээр салгах нь маш хүчтэй өвдөлт өгдөг, хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг.

Цааш үзэх