image

СУРВАЛЖИЛГА | ЦИРКЧДЭД "АСА ЦИРК"-ИЙГ БУЦААГААД ӨГӨӨЧ

Монгол Улсын Консерваторийн бүтцийн сургуулийн нэг болох Бүжиг циркийн Мэргэжлийн сургуулийн Циркийн хамт олон санаачлан зохион байгуулж буй Циркийн сургууль үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан Хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 9-ний 11:00 цагт Монгол Улсын Консерваторийн хашаанд байрлах АСАР ЦИРК-д боллоо.

Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн цучил нь Циркийн сургуулийн тэнхим болж яваа юм. Тэд энэ жил сургуулийнхаа 80 жилийн ойг тэмдэглэж байгаа хэрнээ нүүдлийн асар цирк бариад хүйтэнд бэлтгэлээ хийж байгаа. Энэхүү нүүдлийн асар циркийг Бүжиг циркийн Мэргэжлийн сургуулийн төгсөгч н.Эрдэнэ бэлэглэсэн байна. Энэ асаргүй бол бид орох газаргүй хэцүүхэн байх байлаа хэмээн хэвлэлийн хуралд оролцогчид онцолж байлаа.

ЦИРКЧДЭД АСА ЦИРК-ИЙГ БУЦААГААД ӨГӨӨЧ

- Циркийн сургуулилт бол зориулалтын орон зайд, чанарын шаардлага хангасан бэлтгэлийн байранд сургуулилт хийж үр дүнгээ авах ёстой салбар. Гэвч Улсын цирк хувьчлагдсанаас хойш бид шаардлагатай үед түрээс төлж хаа нэг бэлтгэл хийдэг. Түүнээс бол энэхүү нүүдлийн асартаа хүйтэнд хөрч, халуунд халан бэлтгэл сургуулилтаа базааж байна. Иймд бор зүрхээрээ яваа циркчдэд Аса Цирк-ийг буцаагаад өгөөч хэмээн хүсэж байна.

/Монгол Улсын Консерваторийн Бүжиг Циркийн Мэргэжлийн Сургуулийн Захирал МУУГЗ Н.Онон/

МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГА ХУВЬЧЛАГДСАН НЬ ЭМГЭНЭЛ 

Эзэнгүй орхисон Циркийн байгууллага улс эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж авч болох бүх л шагналын дээд, тогтоох чадварыг авч байхад энэ олон жилийн хугацаанд хэн ч бидний хүсэл шаардлагыг онцолж тооцсонгүй. Мэргэжлийн урлагийн байгууллага хувьчлагдсан нь эмгэнэл шүү дээ.

/Циркийн сургуулийн төгсөгч Б.Золбаяр/ 

Циркийн амьтдыг долоон буудалд аваачсан гэж Монголын Циркийг үндэслэгч аавын минь зурагны өмнө хариуцлагагүйгээр хэлж байлаа

Юуны түрүүнд Циркийн урлаг үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг хүргэе. Мөн энэ сацуу маш их харамсал төрж байгаагаа илэрхийлж байна. Учир нь гэвэл түүхэн урлагийн түүхэн байрыг нүдэн дээр нурааж Монгол Улсын хөгжлийг саатуулж байгаа нь эмгэнэл.  Дэлхийд дээгүүр үнэлэгддэг Монгол Цирк гудамжинд гарлаа. Энэ салбарт хайртай үе үеийн удирдлага, сурган хүмүүжүүлэгчид, жүжигчдийн мятаршгүй хүч хөдөлмөр, сэтгэл зүррхий хичээл зүтгэлийн үр дүнд л оршин тогтнож байна. Циркийн арвин их түүхэд сургуулилттай амьтад ч байдаг байлаа. Сүүлд циркийг хувьчилж авсан Д.Дагвадорж аваргын аав Долгорсүрэн гуйагаас тэдгээр амьтдыг яасан бэ гэж асуухад долоон буудалд аваачсан гэж хариуцлагагүйгээр Монголын Циркийг үндэслэгч аавын минь зурагны өмнө хэлж голыг минь зурж байлаа.

Соёлын яамны сайд Циркийг буцааж авна гэж мэдээлсэн байсан. Энэ ажил бүтэмжтэй байж биелэх болтугай. 

/Монголын Циркийг үндэслэгч УГЖ Ж.Раднаабазарын охин Р.Нарантуяа/

МАНАЙ ТӨГСӨГЧДИЙН 93.7-Н ХУВЬ НЬ ОЛОН УЛСАД АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДДАГ

Циркийн урлагийн салбар нь хоёр жилд нэг удаа төгсөлт бэлтгэдэг үнэ цэнэтэй мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн гаргадаг. Төгсөгчдөөс маань 80 гаруй хувь нь цаашдаа мэргэжлээ дээшлүүлэн ажилладаг давуу талтай. Гэвч манай улс циркийн урлагийг хөгжүүлэх байнгын үйл ажиллагаа явуулах боломжоор нь хангадаггүй харин ч боож үгүйсгэж байна. Манай төгсөгчдийн 93.7-н хувь нь гадаад ажлын байраар хангагддаг. Хэрвээ циркээ улсын өмчид авч чадвал одоогийн хувьчлагдсан циркдээ сарын 15 сая төгрөг төлж хүнд нөхцөлтэй бэлтгэл сургуулилт хийхгүй шүү дээ. Циркийн урлагийг бүхий л талаас нт эх орондоо хөгжүүлж дэлхийд тамгалуулъя. 

/Монгол Улсын Консерваторийн захирал профессор МУУГЗ Ц.Пүрэвхүү/

Бүжиг Циркийн урлагийн салбарыг төлөөлөгчдийн санаачлан зохион байгуулсан энэхүү хэвлэлийн бага хурал өнгөрсөн үеэ дурсах, өнөөдрийн нөхцөл байдлаа дүгнэх, ирээдүйгээ харах зорилгын дор хэвлэл мэдээллийн салбарт нээлттэй зохион байгуулагдсан билээ. Ийнхүү Бүжиг Циркийн урлагийн хөгжлийг бадраахад, хувьчлагдсан циркийг Улсын өмчид бүртгүүлэх их ажилд хамаарал бүхий салбаруудыг дэмжиж ажиллахыг хэвлэлийн бага хурлаар уриаллаа. 

/Циркийн сургуулийн үе үеийн төгсөгчид болон бахдам амжилтуудын түүхэн зургийг хурлын асарт дэлгэсэн байлаа/ 

 Сурвалжилсан: М.Янжиндулам

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
25

Малгай нь томдсон мэдээ буюу СЕНСАЦИ ХӨӨСӨН БИЧВЭРҮҮД

Нэр бүхий редакциуд мэдээллийг анх түгээхдээ ах нь дүүгээ мөчилж алаад, гэр хорооллын гудамжинд хаячихсан байсан мэтээр мэдээллэв. Гэвч тэрхүү сүр сүр гарчигтай мэдээнүүдийг нь ороод уншихаар үнэхээр ах нь дүүгээ мөчлөөд алчихсан гэсэн баттай нотолгоотой ганц ч өгүүлбэр байхгүй байгаа юм. Зөвхөн эдгээр сайтуудын мэдээнээс иргэдийн олж унших юм нь “Энэ сарын 13-ны өдөр алга болсон охины цогцсыг өчигдөр буюу 23-ны өдөр олсон. Хэргийг одоо шалгаж байгаа, урьдчилсан байдлаар уг хэрэгт сэжиглэн нэг иргэнийг саатуулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэр нь түүний ах гэсэн” л мэдээлэл байгаа юм.

Цааш үзэх
Image 11
11

ФОТО: Таны дүр төрхийг төгс өөрчлөх чадварлаг найман артист

Нүүр будалтаар хүн өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгож, өө сэвээ дарж, хүсвэл бид мэс хүргэхгүйгээр өөр нэгэн дүр төрхийг ч бүтээж болно. Өмнө нь makeup артист гэхээр бид зөвхөн эмэгтэй хүмүүс л энэ ажлыг хийдэг, чаддаг гэж ойлгодог байсан бол одоо энэ нь өрөөсгөл ойлголт болно.

Цааш үзэх
Image 11
04

Хосуудын дундах эрх мэдлээс үүдэлтэй хор хөнөөл | Энэ асуултад хариулаад өөрийгөө тодорхойлоорой

Гэр бүл судлаач, доктор Жон Готтман болон И. Мэйвис Хетерингтон нарын бие дааж хийсэн судалгааг харвал дээрх төрлийн эрх мэдлийн гажуудалд орсон хосуудын харилцаа хэдийнэ тогтворгүй байдалд орсон байх нь бий.

Цааш үзэх
Image 11
03

HumanZ.mn редакцийн хамт олон арваннэгдүгээр сарыг “НОГООН САР” болгон зарлалаа

Манай сайт нь үүсгэн байгуулагдаад нэг жилийн хугацааг үджээ. Энэ хугацаанд мянга гаруй контент нийтлэсэн нь 200 мянга гаруй уншигчдын сонорт хүрчээ.

Цааш үзэх