image

#GENZ | З.Энхжин: ZUULUN BEAUTY брэндийн нэрээ "MAKE UP BY MONGOLIAN GIRLS" группээс олсон

Z-үүд зоригтой. Энэ удаагийн #GENZ буланд "ZUULUN beauty" брэндийн үүсгэн байгуулагч З.Энхжин оролцож байна. 20 Настай Z үеийн төлөөлөл түүний зорилгын дараагийн өртөө юу вэ? Мөн гарааны бизнес эхлүүлэх хүсэлтэй залууст өөрийн туршлагаас зөвлөгөө өглөө. 

- Сайн уу. Бидэнд өөрийгөө танилцуулаач?

- Сайн. Сайн уу?.  Намайг Зоригтбаатарын Энхжин гэдэг. 20 настай. Хятадын Шанхай хотод Эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр суралцдаг.

- 20 настай олон улсад суралцахад ямар байна?

- Би гурван настай байхаасаа Хятадад байсан. Зургаан наснаасаа тухайн улсдаа Олон Улсын сургуулийн дотуур байранд биеэ даан суралцах болсон. Биеэ даах чадвар багаасаа суралцсан болохоор хүндрэл тулгардаггүй.


- Монголдоо хэр хугацаанд хэдэн удаа ирдэг вэ?

- Ер нь жилдээ өвөл ба зуны амралтаар хоёр удаа л ирдэг.

- Гадаадад олон жил амьдарсан юм байна. Монголд ирэхэд тулгамддаг ямар асуудал байдаг вэ?

- Манай ээж, эмээ хоёр монгол хэлний багш мэргэжилтэй учраас миний хувьд эх хэлээ мартах, хэрэглэх чадваргүй болох асуудал гардаггүй. Мэдээж төрсөн эх орондоо ирэхэд сэтгэлд дулаан гоё л санагддаг. Мөн Монголдоо олон найзтай.

- ZUULUN BEAUTY брэндийг үүсгэн байгуулах санааг хэзээ, хаанаас олж авсан бэ?

- Би өмнө нь өндөр үнэтэй beauty blender эсвэл олон улсын онлайн худалдаанаас спонж худалдан авч хэрэглэдэг байсан. Энэ нь хэдий чанартай ч байнгын худалдан авалт хийхэд цаг хугацаа болон санхүүгийн хувьд алдагдалж оруулж байсан. Мөн сүүлд Монголоос спонж худалдаж авахад чанарын шаардлага хангахгүй санагдсан. Тэгээд ер нь Монголд чанартай дэлхийд өрсөлдөхүйц ийм бүтээгдэхүүнийг судлахад байгаагүй. Тиймээс энэ бүтээгдэхүүнийг бий болгох санаагаа хоёр жилийн өмнө олсон. Анх энэ санааг хэрэгжүүлэхэд энэ төрлийн үндэсний үйлдвэрлэл байгаагүй.

Тухайн үед санаагаа шууд хэрэгжүүлэхэд зориг дутсан. Харин энэ он гараад хөл хорионд байсан үедээ судалгаа хийж, брэнд бүтээх ажлаа төлөвлөгөөтэй эхлүүлсэн. Одоо манай брэндийн үйл ажиллагаа жигдрээд хоёр сар болж байна.


Анх манай гэрийнхэн гарааны бизнес эхлэхэд алдаж магадгүй шүү, хэрвээ алдвал битгий шантраарай, битгий бууж өгөөрэй гэж зөвлөсөн нь хамгийн том дэмжлэг, хамгийн том хүч болж байсан.

- Зориг дутсан гэж хэллээ. Зоригтой болоод ажлаа төлөвлөхөд юу хамгийн их түлхэц болсон бэ?

- Зорилгоо биелүүлэхэд аав, найз залуу хоёр маань хамгийн их туслалцаа үзүүлсэн. Найз залуу маань төлөвлөгөөт ажлуудыг хамт гүйцэтгэж аав маань санхүүгийн тал дээр тусалсан. Мөн ээж маань үргэлж л сэтгэлээр дэмжиж байсан шүү.

- ZUULUN BEAUTY хэдэн ажилтантай байна вэ?

- Найз залуу бид хоёр л байна даа /инээв/. Хүргэлтээ хийх, захиалгаа хариуцах гэсэн том ажилтай.

- Үйлчлүүлэгсдийн сэтгэл ханамж хэр байдаг вэ. Ямар сэтгэгдлүүд ирж байна?

- Үйлчлүүлэгчид буюу худалдан авагчид маань маш өндөр сэтгэгдэлтэй хүлээн авч байгаа. Үндэсний үйлдвэрлэл гэхээр илүү сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Мэдээж бүтээгдэхүүний маань чанар, үнэ, хийц загвар сайшаал хүртэж байгаа.

- ZUULUN хэдэн төрлөөр гарч байгаа вэ?

- Одоогоор зөвхөн make up спонж гарч байгаа. Энэхүү бүтээгдэхүүн нь есөн өнгийн сонголттой, суурь тавиур болох боломжтой савлагаатай. Онцлогоос дурдвал:

1. Нойтон ба хуурай гэсэн хоёр янзаар бүх төрлийн нүүрний будгийг түрхэж болно

2. Латекс агуулаагүй

3. Харшил үүсгэгч бодисгүй учраас бүх арьсанд тохирно

4. Норгоход хуурай үеэсээ гурав дахин томорно

5. Энгийн спонжоос дөрөв дахин зөөлөн

6. Будгийг өөртөө шингээхгүй учир санхүүд хэмнэлттэй

7. Гарт эвтэйхэн

8. Эдэлгээ даах чанар сайн

9. Гэр нь порлоны суурь тавиур болж болох учир нян бактер үржихгүй


- Хэрэглэх заавар нь өөр спонжуудаас өөр үү?

- Ижил үүрэгтэй учраас ялгаагүй. Гэхдээ бяцхан зөвлөгөө хүргэе. Хуурай порлоноороо нунтаг болон хуурай энгэсэг, гэрэл сүүдэр зэрэг шахмал бүтээгдэхүүн түрхэж хэрэглэнэ. Харин норгоод суурь тос, крем, праймер зэрэг шингэн чанартай бүтээгдэхүүнээ түрхээрэй.

Өндөр зэрэглэлийн бас үнэтэй beauty blender-ээс илүү чанарыг та бүхэндээ хямд үнээр хүргэх гэж хичээж ажиллаж байгаа шүү.

- Цаашлаад төрлөө нэмэх үү?

- Хоёр сарын дараа make up багснуудаар нэр төрлөө нэмнэ.

- Үүсгэн байгуулагч чиний хувьд цаашдын зорилго?

- Би make up хийх сонирхолтой ч мэргэжлийн биш. Тиймээс мэргэжлийн make up-ын сургалтад сууж бүтээгдэхүүнээ илүү сайжруулахад хичээнэ. Мөн сургуулиа төгсөөд ойрын хэдэн жилдээ Монголдоо суурьшин ZUULUN BEAUTY-г хөгжүүлэх зорилготой байна. Мэдээж цааш цаашдаа залуу хүний хүсэл эрмэлзлээр олон зүйл суралцана.

- ZUULUN BEAUTY- нэрийг хэн өгсөн бэ, яагаад ингэж нэрлэх болов?

- Анх брэндийнхээ санааг гаргачхаад нэрээ маш удаан бодсон. Харин нэг өдөр фэйсбүүк дээрх MAKE UP BY MONGOLIAN GIRLS группд нэр санал болгооч хэмээн пост бичихэд олон хүмүүс санал өгсөн. Харин нэг охины ZUULUN гэсэн нэр санал болгосон нь маш их таалагдаад брэндээ тийнхүү нэрлэсэн. Одоо ч тэр группдээ дуртай.

- Чиний нүдээр Z үеийн залуусын давуу тал?

- Манай үеийнхэн зоригтой. Бас илүү хөгжингүй,боловсронгуй. Энэ нь аль ч салбарт харагддаг.

Миний хувьд гадаад эзэмшсэн боловсролынхоо хэргийг эх орондоо заавал гаргана шүү гэж зорьдог.

- Шинээр бизнесийн гараагаа эхлэх хүсэлтэй байгаа залууст зөвлөөч?

- Миний хувьд одоо суралцаж байгаа мэргэжлээ давуу тал болгосон. Гэхдээ энэ нь ямар ч гарааны бизнест хэрэгтэй зүйл. Зах зээлийн судалгаа хийх, өмнөх үеүдийн туршлагыг судлах, бүх зүйлсийг бодитойгоор харж төлөвлөх хэрэгтэй.

- ZUULUN BEAUTY-ийн мөрөөдөл, алсын хараа?

- Одоогоор манай брэнд Солонгос улсад үйлдвэрлэгдэн ирдэг. Боломжтой цагтаа Монголдоо бүх технологийн дагуу үйлдвэрлэлээ бий болгохыг хүсдэг. Мэдээж үүнийгээ биелүүлэхэд өөрөө өөртөө хөрөнгө оруулагч болох гээд хичээж байгаа.

- Ярилцсанд баярлалаа

 

 

 

13 Сэтгэгдэл:

  1. Ysn mundag ymbee amjilt hvsyaa

  2. GenZ, sain baina shuu, buteegdehuunee olon ner turluur urgujuuleerei. Make-up buteegdehuund bagagui mungiig mongol busguichuud gadaad ruu ursgadag, ter mungiig dotooddoo uldeehed ih huvi nemer oruulaarai. AMJILT HUSIYE.

  3. Амжилт хүсье хүүхдүүдэдээ

  4. mundag bnaa amjilt husie duudee

  5. амжилт хүсье

  6. амжилт хүсье

  7. Iim zaluusiig demjeed ugchihmuur baigaa yum daa. ЖДҮ-eer.

  8. Mundag bnshuu amjilt husey

  9. Huurhun ohin beee, odoogiin zaluus mundag boljee. Iim zaluus l amjiltand hurne dee.

  10. Амжилт.

  11. Амжилт.

  12. 加油❤️❤️❤️❤️

Сэтгэгдэл илгээх

Image 10
20

Б.Номин: Амжилттай яваа залуу эмэгтэй бүрийн ард хөндлөнгийн эрэгтэй хүн байдаггүй

ЭНЭ УДААГИЙН #GENZ БУЛАНГИЙН ЗОЧИН 19 НАСТАЙ ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ Б.НОМИН. ТЭРЭЭР NOMIN BEAUTY САЛОНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ГОО ЗАСАЛЧ, ЭРХЛЭГЧЭЭР АЖИЛЛАДАГ, ӨӨРТӨӨ ХУРИМТЛАЛЫГ БИЙ БОЛГОН ДАРААГИЙН ЗОРИЛГОДОО ТЭМҮҮЛЖ ЯВАА Z ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЮМ. БАГААСАА БИЕЭ ДААЖ, ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ БИЕЛЭЛИЙГ ОЛСОН ТҮҮНИЙ ҮЗЭЛ БОДОЛ, ӨГӨӨЖТЭЙ ЗӨВЛӨГӨӨНҮҮДИЙГ ХУВААЛЦЪЯ.

Цааш үзэх
Image 10
19

Солонгосын 50 гаруй их сургуулийн 200 гаруй мэргэжлээс сонгон сурах боломж | БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН

“Солонгост суралцацгаая” үзэсгэлэнд БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургууль оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгаа анх удаа онлайн хэлбэрээр хийх аж.

Цааш үзэх
Image 10
14

СУРАГЧДЫН АМРАЛТЫН ХУВААРЬ | ӨВЛИЙН АМРАЛТААР ЗААВАЛ ХИЙХ ДӨРВӨН ЗҮЙЛ

Сурагч та бүхэн өвлийн амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй. Өөрийгөө хөгжүүлэх, шин зүйл сурахад заавал цаг гаргаарай.

Цааш үзэх
Image 10
10

GenZ | Багштайгаа нээлттэй ярилц, наашаа гээд ирсэн сурагчийг ямар ч багш түлхэхгүй

Онлайнаар орж байгаа хичээл дээр ойлгохгүй зүйлс их. Онлайнаар орж байх үед сурагчид өөрт хэрэгтэйгээр биш хийсэн тэмдэглэлээ багшдаа үзүүлж, мэдлэг биш дүн авах гэж хийгээд байгаа юм шиг санагдсан. Ялангуяа төгсөх ангийн сурагчдад багштайгаа ярилцаад мэдэхгүй байгаа зүйлээ асууж, ангийхантайгаа ярилцаж хичээллэх нь илүү үр дүнтэй юм байна лээ. Одоо бол мэдэхгүй зүйлээ багшаасаа асууж, ангийхантайгаа ярилцаж ойлгоод их гоё байгаа.

Цааш үзэх