image

#SEX EDUCATION | Бэлэг эрхтнээс цагаан юм ихээр гарч байвал үүнтэй холбоотой

Бэлгийн замын мөөгөнцөр нь бэлэг эрхтэнд “кандида” хэмээх бичил биетүүдтэй холбоотойгоор үүссэн үрэвсэл юм. Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгарал ихээр гарах юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан өнгийн ялгарал нь сүү, сүүний цөцгий, ээдэмтэй төстэй байдаг. Үүнээс гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнадаг. Бэлгийн мөөгөнцрийн үед бэлэг эрхтэнээс эвгүй үнэр гардаггүй.Ээдэм төст цагаан зүйл зарим хүнээс ялгардаг ч, зарим хүнд огт шинж тэмдэг илрэхгүй байх нь бий.

Бэлгийн мөөгөнцрийг хэрхэн оношлох вэ?

Энэ өвчнийг оношлоход тун хялбар. Эмчийн үзлэгийн үед үтрээний хананд наалдсан ээдмэг цагаан ялгарал нь шинж тэмдгийг илтгэнэ. Мэргэжлийн эмч үтрээний  арчидас авч, наалдацын шинжилгээгээр (мазок) оношлоно.

Бэлгийн мөгөөнцөр хэрхэн халдварладаг вэ?

Бэлгийн мөөгөнцөр нь бэлгийн хавьтлын үед халдварладаг. Мөн бохир суултуур, бассейнээс халдварлах эрсдэлтэй байдаг. Гэвч мөөгөнцөр үүсэх гол шалтгаан нь гаднаас халдварлахаас илүүтэйгээр бэлэг эрхтэний хүчил шүлтийн орчны тэнцвэр алдагдсах байдаг. Учир нь бэлгийн хавьталд ороогүй залуу охидод ч мөөгөнцөр илэрдэг.

Бэлгийн мөөгөнцөр наснаас шалтгаалах уу? Мөөгөнцөр нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд их илэрдэг. Учир нь энэ насны эмэгтэйчүүдэд эстроген дааврын нөлөөгөөр мөөгөнцөр үүсэх таатай орчин бүрддэг байна.

Мөөгөнцрийн үрэвсэл хэр их илэрдэг вэ?

Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 4/3 нь амьдралынх туршид хамгийн багадаа нэг удаа илэрдэг. Зарим тохиолдолд бэлгийн мөөгөнцөр илүү идэвхтэй байдаг. Эдгээр тохиолдлуудыг дурдвал:

- Антибиотикийн хэрэглээ: Антибиотик нь хүний бэлэг эрхтэнд байдаг ашигтай бактериудыг устгаж мөөгөнцөр үүсэх суурийг тавьдаг. Ялангуяа пенцилиний төрлийн антибиотик илүү ихээр нөлөөлдөг.

- Жирэмсний үед: Дархлааны систем нь хэвлий дэх хүүхдийг хамгаалахын тулд жирэмсний явцад давамгайлдаг. Дархлааны систем давамгайлснаар мөөгөнцөр үүсэх таатай орчныг бүрдүүлнэ.

- Жирэмслэхээс сэргийлэх эм бэлдмэл: Жирэмслэхээс сэргийлэх эм бэлдмэлийг хэрэглэх явцад бэлгийн мөөгөнцөр илрэх нь элбэг. Энэ байдал нь ерөндөг тавиулсан эмэгтэйчүүдэд ижилхэн байдаг.

- Нийлэг дотуур хувцас: Цэвэр даавуун бус, нийлэг даавуугаар хийсэн дотуур хувцастай үед чийглэг орчин бүрдэж, мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Иймээс ялангуяа эмэгтэйчүүдэд даавуун материалтай дотуур хувцас өмсөхийг зөвлөдөг.

- Архаг системийн өвчнүүд: Чихрийн шижин өвчин, бамбай булчирхайн үрэвсэл зэрэг архаг өвчтэй хүмүүс бэлгийн мөөгөнцрөөр өвчлөх нь түгээмэл. Ялангуяа чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь бэлэг эрхтэний шингэн дэх сахарын хэмжээг өсгөхөд нөлөөлдөг бөгөөд энэ нь мөөгөнцөр үржих нөхцлийг бий болгоно. Сахарын өвчтэй хүний хувьд сахарын хэмжээг байнгын тогтвортой байлгаж чадвал бэлгийн мөөгөнцөр тусах эрсдэл нь төдий чинээ багасна.

- Гадны нөлөө: Бэлэг эрхтэний ариун цэвэрт зориулсан элдэв үнэртэн, ариун цэврийн хэрэгсэл, буруу тампон хэрэглэх үед харшил өгч, улмаар мөөгөнцөр үүсгэдэг.

- Бэлэг эрхтэнийг угаах: Бэлэг эрхтэний дотор хэсгийг даралттай усаар шүршиж угаах нь тухайн орчны хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, зарим төрлийн бактери, мөөгөнцрийн үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Иймээс бэлэг эрхтэний дотуур угаалга хийхгүй байх нь зүйтэй.

ДОХ: Хүний биеийн дархлааг тэр чигт нь устгадаг энэ өвчний үед бэлгийн мөөгөнцөр хамгийн түгээмэл тохиолддог.

Хэт ойрхон бэлгийн хавьталд орох: Бэлгийн хавьталд хэт ойрхон, хуурайшсан байхад нь албадан хүчирхийлэх хэлбэрээр орсон тохиолдолд арьсанд гэмтэл учруулж, улмаар үрэвсэж мөөгөнцөртөх суурь болдог.

Бусад шалтгаан: Хэт таргалалт, цацраг идэвхит туяанд өртөх, дааврын эм бэлдмэл хэрэглэх зэрэг нь мөн мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог.

Архаг мөөгөнцрийн үрэвсэл гэж юу вэ?

Нэг жилийн дотор дөрөв ба түүнээс олон удаа мөөгөнцрөөр өвчилж буй хүнийг “архаг мөөгөнцрийн үрэвсэлтэй” гэж оношилдог. Архаг мөөгөнцрийг эмчлэхэд хэцүү бөгөөд эмчилгээнд удаан хугацаа шаардагдана. Архаг мөөгөнцрийн өвчний дахин давтагдах шалтгааныг оношлохын тулд (цусан дахь сахарын хэмжээг хэмжих, ДОХ-ын шинжилгээ хийх зэрэг) байж болно. Мөн тэдний бэлгийн хамтрагчийг эмчилгээнд хамт хамруулах хэрэгтэй.

Бэлгийн мөөгөнцрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бэлгийн замын мөөгөнцөр нь бэлэг эрхтэнд “кандида” хэмээх бичил биетүүдтэй холбоотойгоор үүссэн үрэвсэл юм. Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгарал ихээр гарах юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан өнгийн ялгарал нь сүү, сүүний цөцгий, ээдэмтэй төстэй байдаг. Үүнээс гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнадаг. Бэлгийн мөөгөнцрийн үед бэлэг эрхтэнээс эвгүй үнэр гардаггүй. Ээдэм төст цагаан зүйл зарим хүнээс ялгардаг ч, зарим хүнд огт шинж тэмдэг илрэхгүй байх нь бий.

Хэрхэн оношлох вэ?

Энэ өвчнийг оношлоход тун хялбар. Эмчийн үзлэгийн үед үтрээний хананд наалдсан ээдмэг цагаан ялгарал нь шинж тэмдгийг илтгэнэ. Мэргэжлийн эмч үтрээний  арчидас авч, наалдацын шинжилгээгээр (мазок) оношлоно.

Хэрхэн халдварладаг вэ?

Бэлгийн мөөгөнцөр нь бэлгийн хавьтлын үед халдварладаг. Мөн бохир суултуур, бассейнээс халдварлах эрсдэлтэй байдаг. Гэвч мөөгөнцөр үүсэх гол шалтгаан нь гаднаас халдварлахаас илүүтэйгээр бэлэг эрхтэний хүчил шүлтийн орчны тэнцвэр алдагдсах байдаг. Учир нь бэлгийн хавьталд ороогүй залуу охидод ч мөөгөнцөр илэрдэг.

Наснаас шалтгаалах уу?

Мөөгөнцөр нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд их илэрдэг. Учир нь энэ насны эмэгтэйчүүдэд эстроген дааврын нөлөөгөөр мөөгөнцөр үүсэх таатай орчин бүрддэг байна.

Мөөгөнцрийн үрэвсэл хэр их илэрдэг вэ?

Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн ¾-т нь амьдралынх туршид хамгийн багадаа 1 удаа илэрдэг. Зарим тохиолдолд бэлгийн мөөгөнцөр илүү идэвхтэй байдаг. Эдгээр тохиолдлуудыг дурдвал:

Антибиотикийн хэрэглээ: Антибиотик нь хүний бэлэг эрхтэнд байдаг ашигтай бактериудыг устгаж мөөгөнцөр үүсэх суурийг тавьдаг. Ялангуяа пенцилиний төрлийн антибиотик илүү ихээр нөлөөлдөг.

Жирэмсний үед: Дархлааны систем нь хэвлий дэх хүүхдийг хамгаалахын тулд жирэмсний явцад давамгайлдаг. Дархлааны систем давамгайлснаар мөөгөнцөр үүсэх таатай орчныг бүрдүүлнэ.

Жирэмслэхээс сэргийлэх эм бэлдмэл: Жирэмслэхээс сэргийлэх эм бэлдмэлийг хэрэглэх явцад бэлгийн мөөгөнцөр илрэх нь элбэг. Энэ байдал нь ерөндөг тавиулсан эмэгтэйчүүдэд ижилхэн байдаг.

Нийлэг дотуур хувцас: Цэвэр даавуун бус, нийлэг даавуугаар хийсэн дотуур хувцастай үед чийглэг орчин бүрдэж, мөөгөнцөр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Иймээс ялангуяа эмэгтэйчүүдэд даавуун материалтай дотуур хувцас өмсөхийг зөвлөдөг.

Архаг системийн өвчнүүд: Чихрийн шижин өвчин, бамбай булчирхайн үрэвсэл зэрэг архаг өвчтэй хүмүүс бэлгийн мөөгөнцрөөр өвчлөх нь түгээмэл. Ялангуяа чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь бэлэг эрхтэний шингэн дэх сахарын хэмжээг өсгөхөд нөлөөлдөг бөгөөд энэ нь мөөгөнцөр үржих нөхцлийг бий болгоно. Сахарын өвчтэй хүний хувьд сахарын хэмжээг байнгын тогтвортой байлгаж чадвал бэлгийн мөөгөнцөр тусах эрсдэл нь төдий чинээ багасна.

Гадны нөлөө: Бэлэг эрхтэний ариун цэвэрт зориулсан элдэв үнэртэн, ариун цэврийн хэрэгсэл, буруу тампон хэрэглэх үед харшил өгч, улмаар мөөгөнцөр үүсгэдэг.

Бэлэг эрхтэнийг угаах: Бэлэг эрхтэний дотор хэсгийг даралттай усаар шүршиж угаах нь тухайн орчны хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, зарим төрлийн бактери, мөөгөнцрийн үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Иймээс бэлэг эрхтэний дотуур угаалга хийхгүй байх нь зүйтэй.

ДОХ: Хүний биеийн дархлааг тэр чигт нь устгадаг энэ өвчний үед бэлгийн мөөгөнцөр хамгийн түгээмэл тохиолддог.

Хэт ойрхон бэлгийн хавьталд орох: Бэлгийн хавьталд хэт ойрхон, хуурайшсан байхад нь албадан хүчирхийлэх хэлбэрээр орсон тохиолдолд арьсанд гэмтэл учруулж, улмаар үрэвсэж мөөгөнцөртөх суурь болдог.

Бусад шалтгаан: Хэт таргалалт, цацраг идэвхит туяанд өртөх, дааврын эм бэлдмэл хэрэглэх зэрэг нь мөн мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог.

Архаг мөөгөнцрийн үрэвсэл гэж юу вэ?

Нэг жилийн дотор 4 ба түүнээс олон удаа мөөгөнцрөөр өвчилж буй хүнийг “архаг мөөгөнцрийн үрэвсэлтэй” гэж оношилдог. Архаг мөөгөнцрийг эмчлэхэд хэцүү бөгөөд эмчилгээнд удаан хугацаа шаардагдана. Архаг мөөгөнцрийн өвчний дахин давтагдах шалтгааныг оношлохын тулд (цусан дахь сахарын хэмжээг хэмжих, ДОХ-ын шинжилгээ хийх зэрэг) байж болно. Мөн тэдний бэлгийн хамтрагчийг эмчилгээнд хамт хамруулах хэрэгтэй.

Бэлгийн мөөгөнцрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Нийлэг бус даавуун дотуур хувцас хэрэглэх

- Дотуур хувцсаа халуун усанд буцалгаж, индүүдэж өмсөх

- Бариу биш, биед эвтэйхэн уужуу өмд өмсөх

- Бэлэг эрхтэнийг савангаар бус зөвхөн усаар угаах.

- Бэлэг эрхтэний орчинд химийн бодис түрхэж, хэрэглэхгүй байх, таарч тохирохгүй тампон хэрэглэхгүй байх.

- Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохоос зайлсхийх. Бэлгэвч хэрэглэж хэвших.

- Эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн өрөө, бассейнд орохгүй байх.

- Зургаан сард нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлэх.

 

Эх сурвалж: http://hidoctor.mn/

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
22

SEX EDUCATION | Циститийг ус хамгийн сайн эмчилдэг

Шинж тэмдгийн хувьд шээсний сүвээр шархирч өвддөг. Ойр ойрхон шээс хүрдэг хэдий ч хэвлийн доогуур хатгаж өвдөнө. Шээчихээд байдаг шээгээгүй юм шиг мэдрэмж төрдөг. Мөн шээс булингартай, өтгөн гардаг. Хүндэрсэн үед шээх үед эсвэл шээсний дараа бага зэргийн цус гарах тохиолдол ч байдаг. Гэхдээ бас нуруу өвдөх, доошоо хэвлий орчмоор хүндүүрлэж өвдөх, бие тавгүйтэх, халуурах зэрэг бусад шинж тэмдэгүүд ч илрэх хандлагатай.Өөрөөр хэлбэл, аливаа нян давсагт ороод давсагны салстыг гэмтээж үрэвсүүлснээс болж шээс дамжуулах үйл ажиллагаа алдагдаж, ийм шинж тэмдэг илэрдэг.

Цааш үзэх
Image 10
21

#SEX EDUCATION | Хөхний даруулга зүүхгүй байх нь хөхийг томруулдаг

Өөрт таараагүй, тохирохгүй хөхөвч зүүснээр эрүүл мэнд, гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг байна. Бүр хөхний даруулгаас татгалзах нь түүнийг зүүснээс ч олон сайн талтайг судалгаагаар баталсан. Үүнд:

Цааш үзэх
Image 10
19

#SEX EDUCATION | Эрэгтэй хүүхдийн шодой 16-17 настайд өөрөө 100 хувь шамлагддаг

Наалдцыг хүчээр салгах нь маш хүчтэй өвдөлт өгдөг, хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг.

Цааш үзэх