image

ФОТО: БУРХНЫ ОРОН МЭТ “ТӨВД” ХЭВ МАЯГТАЙ КОФЕ ШОПООР ЗОЧИЛЛОО

Кофе шоп. Нэг үеэ бодвол монголчууд кофе шопоор үйлчлүүлж, кофены соёлыг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлдэг болоод уджээ. Анх тоотой хэдэн төрлийн газрууд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдөр олон төрлийн сонголттой, өөрийн гэсэн өнгө аяс, онцгой үйлчилгээтэй газрууд ар араасаа үүд хаалгаа нээж байна. Энэ удаагийн сурвалжлагаа нэгэн Төвд хэв маягийг бүрдүүлсэн, өвөрмөц хийц дизайнтай “POTALA” кофе шопоос хийлээ. Баруун дөрвөн замын "GEM PALACE"-ЫН 11 давхарт энэхүү амар амгалангийн илрэл болсон, буйдхан газар байрладаг.

Үүдээр орсон даруйд Гандангийн хүрд шиг номын үсэгтэй, гоёмсог хүрд биднийг угтлаа.

Яг л Эрдэнэзуу хийдэд орж ирэв үү гэлтэй шар тос, арвайн гурилны үнэр ханхлах нь тун таатай. Донжийг нь олж байрлуулсан бор олсон ваартай цэцэгнүүдтэй зэрэгцэн бурханы ном эгшиглэнэ. Сэтгэл уужирч, амьсгал тогтууныг олж, цаанаа л нэг тайван, дөлгөөн байдал руу шилжлээ. Эхний хэсгийг нүд тогтоон үзэж амжаагүй байтал шаргал бурхадаар гоёсон, уран зурагтай өрөөнд биднийг урьлаа.

Бурханы шашны сургаал ном, зан үйл хийгээд Төвд үндэсний ахуй соёлыг шингээсэн орчин болоод үйлчилгээ бүхий Потала кофе шоп нь үүд хаалгаа нээгээд хэдхэн хонож буй боловч үйлчлүүлэгчдийн хөлд дарагджээ. Зорьж ирсэн зочид бүгд сэтгэл хангалуун буцаж, ирж амжаагүй бусаддаа дуулган, ирэхийг хүссэн хүмүүс ч олон байгаа нь яг л ийм орчин дутагдаж байсныг харуулна. Тус кофе шоп нь зөвхөн сайхан орчин төдий бус.

Төвд, Монгол үндэсний өвөрмөц идээ ундааны дээж бүхий бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ төрөл чанарыг сайжруулахын төлөө хичээн ажиллаж байгаа хамт олон юм.

Бид аливаа нэгэн алдар нэрийн төлөө бус, аливаа нэгэн хүндлэлийг горьдохгүй, аливаа нэгэн өнгө мөнгийг хүлээхгүй, зөвхөн Бурхан Будда эрхэм сургаалаа яг яаж зааж сургасан байсныг багш нар маань бидэнд хэрхэн ойлгуулсан бүгдийг хольж сольж өөрчилж эндүүрэлгүйгээр ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээсний сайн сайхан үрийг бусадтай хуваалцаж, Бурханы шашин хийгээд Их Хөлгөний уламжлалыг номын ёсчлон хадгалж бидэнд дамжуулж буй Төвд үндэстний ахуй соёлыг хүмүүст хүргэхийг зорьсон билээ.

Буддизм нь дан ганц шашин бус, Энэтхэг болон Азийн янз бүрийн улс орны соёлын өв сан, мэдлэг ухааны үнэт зүйлийг Буддизм гэдэг нэгэн нэрийн дор нэгтгэж үеэс үед өвлүүлэн дамжуулж ирсэн байдаг.

Бурханы шашин, түүний дотор Их Хөлгөний сургаалын онол эрдэм, соёлын их өв санг өвлөн хадгалж, хөгжүүлэх талаар үлэмжийн их үүрэг гүйцэтгэсэн орон бол Төвд Монгол хоёр орон юм. Монгол оронд 1937 оноос шашны бүх зан үйлийг зогсоож, хийдүүдийг сүйтгэж, эрдэмтэй мэргэн лам хуврагуудыг нь хомроголон устгасны дээр 50 гаран жилийн турш Монголын ард түмний ой ухаанд Бурханы шашны нэр хүндийг буруу үзэл суртлаар ухуулан, хавчиж байлаа. Үүний сөрөг үр дагавараар 1990 онд ардчилсан өөрчлөлт шинэчлэл болж, шашин шүтэх эрх сэргэсэн ч одоог хүртэл нэлээдгүй хэсэг бүлэг хүмүүсийн дунд Бурханы шашны үзэл онол, сургаал номлолыг буруу дутуугаар үнэлэх хандлага байсаар байгаа юм.  

Потала кофе шопын зорилго бол сэтгэл давчидсан үедээ ч юмуу, эсвэл завгүй хүнд ажлынхаа хажуугаар ариун дагшин хийд, бурханы оронд орсон мэт орчинд цай, кофе уунгаа сэтгэл тайвшруулж төвшитгөх. Сайхан аялгуут сургаал ном сонсон, эсвэл тухлан суугаад ном уншин номноос сэтгэл зовоосон асуудлынхаа хариуг олж уншаад, тайтгараад гарах орчныг бүрдүүлэхийг хүссэн гэлээ.

POTALA кофе шопод ирснэр төрөл бүрийн халуун ундаа, шэйк, кофе, сайн чанарын ааруулаар болон арвайн гурилаар хийсэн амттан, хөнгөн зуушнуудыг амтлах боломжтой. Кофе уунгаа номын дуу сонсож, хүрд эргүүлэн буян хураах таатай орчныг та бүхэнд санал болгож байна.

 

Бэлтгэсэн - М.Баасандэлгэр

 

 

 

3 Сэтгэгдэл:

  1. Потала гэж хятад маягийн хоолтой газар байдаг. Тэрийг хаасан. Энэ Потала гэгч кофе шоп бол different kettle of fish.

  2. Ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул хаасан гэсэн мэдээлэл уншсан даа.

  3. Goe yumaa ochij vznee

Сэтгэгдэл илгээх

Image 11
25

Малгай нь томдсон мэдээ буюу СЕНСАЦИ ХӨӨСӨН БИЧВЭРҮҮД

Нэр бүхий редакциуд мэдээллийг анх түгээхдээ ах нь дүүгээ мөчилж алаад, гэр хорооллын гудамжинд хаячихсан байсан мэтээр мэдээллэв. Гэвч тэрхүү сүр сүр гарчигтай мэдээнүүдийг нь ороод уншихаар үнэхээр ах нь дүүгээ мөчлөөд алчихсан гэсэн баттай нотолгоотой ганц ч өгүүлбэр байхгүй байгаа юм. Зөвхөн эдгээр сайтуудын мэдээнээс иргэдийн олж унших юм нь “Энэ сарын 13-ны өдөр алга болсон охины цогцсыг өчигдөр буюу 23-ны өдөр олсон. Хэргийг одоо шалгаж байгаа, урьдчилсан байдлаар уг хэрэгт сэжиглэн нэг иргэнийг саатуулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэр нь түүний ах гэсэн” л мэдээлэл байгаа юм.

Цааш үзэх
Image 11
11

ФОТО: Таны дүр төрхийг төгс өөрчлөх чадварлаг найман артист

Нүүр будалтаар хүн өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгож, өө сэвээ дарж, хүсвэл бид мэс хүргэхгүйгээр өөр нэгэн дүр төрхийг ч бүтээж болно. Өмнө нь makeup артист гэхээр бид зөвхөн эмэгтэй хүмүүс л энэ ажлыг хийдэг, чаддаг гэж ойлгодог байсан бол одоо энэ нь өрөөсгөл ойлголт болно.

Цааш үзэх
Image 11
04

Хосуудын дундах эрх мэдлээс үүдэлтэй хор хөнөөл | Энэ асуултад хариулаад өөрийгөө тодорхойлоорой

Гэр бүл судлаач, доктор Жон Готтман болон И. Мэйвис Хетерингтон нарын бие дааж хийсэн судалгааг харвал дээрх төрлийн эрх мэдлийн гажуудалд орсон хосуудын харилцаа хэдийнэ тогтворгүй байдалд орсон байх нь бий.

Цааш үзэх
Image 11
03

HumanZ.mn редакцийн хамт олон арваннэгдүгээр сарыг “НОГООН САР” болгон зарлалаа

Манай сайт нь үүсгэн байгуулагдаад нэг жилийн хугацааг үджээ. Энэ хугацаанд мянга гаруй контент нийтлэсэн нь 200 мянга гаруй уншигчдын сонорт хүрчээ.

Цааш үзэх