image

#SHUUDAN | Гудамжинд гуйлга гуйдаг хүмүүс хойноос хараадаг, нулимдаг... 😢

Миний хүргэх шуудан хэн нэгэнд гомдсон биш хэн нэгэнд зориулсан биш олон удаа өөртөө болон бусдад тохиолдсон эвгүйцэм үйлдлийн тухай бичлээ 😢

Улаанбаатар хотод найман настай балчираас наян настай буурал хүртэл энд тэнд гуйлга гуйж харагддаг. Сохор, доглон хүмүүс...тачирхан мөчөө ил гаргаад зэвхий царайгаар мөнгө нэхэх нь үнэндээ л эвгүйцэм байдаг. Бүр дөнгөж төрсөн нялх үрээ тэвэрчихсэн ээж хүртэл сүүний мөнгө өгөөч гээд гуйж суудаг. /ийм нөхцөл байдалд хүүхэд өсөж торнино гээд бод доо/. Харамсалтай нь хажуугаар нь өнөө л гудамжны архичид шувуу мэт эргэлдэнэ.

Ийм хүмүүс мөнгө өгөөч гэж гуйхад та нар яадаг вэ?

Би үнэнээ л хэлье. Би өгдөггүй...

Гэхдээ жин тавиад, гутал тослоод сууж байгаа хүмүүсээр үйлчлүүлээд бүхэл мөнгө өгчихөөд хариулт авдаггүй. Бусад нь ч дээ!!! Урдаа хайрцаг ураад тавчихсан халамцуухан. "Хөөе хөөе ахдаа хэдэн төгрөг өгчих" гэнэ. Юу ч сонсоогүй мэт чигээрээ алхаад өнгөрөхөөр, хойноос хараалын үгээр нулимана. Ямар их сэтгэл өвдөж, эвгүйцдэг гээч... Бас уур хүрнэ. Эрүүл саруул, бүрэн бүтэн байж хар усанд толгойгоо мэдүүлээд, бусдын өмнөөс амьдарч байгаа мэт авир гаргаж байгаа нь ой гутам!!!

Хэдхэн хоногийн өмнө урт цагааны гудам-аар алхаж явахад 40-н настай гэмээр эгч согтуу гуйван явж харагдана. Миний урд, дунд ангийн гэмээр хоёр охин хөөр болон алхаж явлаа. Өнөөх согтуу эгч "миний дүү нар эгчдээ 500 төгрөг өгөөч" гэж зальхай нүдээр ширтэв. Хоёр жаахан охин гайхах, сандрах нь зэрэгцээд "байхгүй" гэж хэлээд хэлээд гүйв. Тэгтэл согтуу эгч хэнд ч сонсогдохоор "өө муу хоёр *и*ий" гэж хараал урсган хойноос нь орилов. Тэр охидын зүрх хэчнээн их чичирсэн бол оо... 

Бас хүйтэн цемэнтэн дээр хүүхдээрээ гуйлга гуйлгуулан, өөрөө нэлээн цаах нь энд тэнд харан суух архины хамааралтай хүмүүсийг яах вэ, өмнөөс нь ичээд байна.

Гуйлга гуйдаг хүмүүсийг яах вэ?. Мөнгө өгөөгүйн төлөө хэзээ хойноос чулуу шидэх бол гэхээс айж байна!!! 😢

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
26

Монголын одот тэнгэрийг аялал жуулчлалын баялаг болгох нь миний мөрөөдөл

Манай монголын тэнгэр, одод ямар үзэсгэлэнтэй гэж бодож байна. Хөдөө би тооноор од харж унтах дуртай хүүхэд байсан. Од харж орчноосоо тасарч, мөрөөдлөө боддог. Монголын тэнгэрийн одод унаж ирэх гэж байгаа юм шиг, тэнгэр дүүрэн үзэсгэлэнтэй одтой. Тэр тусмаа говь, цэлгэр тал газар дээшээ харахгүйгээр хажуу тийшээ харахад л гялтганасан одод харагддаг. Монгол орон минь өргөн уудам тэнгэртэй.

Цааш үзэх
Image 10
16

#SHUUDAN | НАЙЗ: Тэр надад асгартал уйлах эрх чөлөөг олгодог

Нэг жилийн өмнөх яг энэ өдөр (2019.10.16) тэр минь эрдэм өвөрлөөд ирнэ ээ гэсэн их хүслээр жигүүрлээд алс хол Ирландыг зорьсон билээ. Цаг хугацаа яасан ч хурдан юм бэ дээ... Саяхан л нисэх онгоцны буудлаас үдэж зогссон санагдана.

Цааш үзэх
Image 10
07

#SHUUDAN | Хайртай л бол сэтгэлийг нь хүндлээд жаргалтай газар нь үлдээ

Харамсалтай нь үнэн сэтгэлээсээ дурлаагүй, хайрлаагүй бол тийм нандин үг үйлдэл гардаггүй юм билээ. Бид хоёрын харилцаа хэвийн үргэлжилж байгаа л даа. Гэхдээ одоо бол түүний найз охинтой нь...

Цааш үзэх
Image 09
30

#SHUUDAN | Мянган төгрөг ч олж үзээгүй байж ээжийн өгсөн мөнгөөр тамхи авч татна

Энд миний төлөө гэсэн хүн, зүйл юу ч байхгүй. Харин хүний минь хувьд хүндэлдэг. Гомдоллох зүйл ч байхгүй, учир нь бүгд л өөрсдийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэж байна.

Цааш үзэх