image

2MOOD | ИХЭР МИНЬ МИНИЙ АМЬ БИЕ, СЭТГЭЛ ихэргүйгээр би байж чадахгүй болов уу гэж боддог

 

2MOOD ихрүүдийн буланд энэ удаа бид Г. Ундрал, Г. Уянга гэх ихэр охидыг онцлон танилцуулж байна. Ихрүүд бол хоёр тусдаа биетэй болохоос биш, нэг хүн шиг сэтгэж, нэг хүн шиг нэгнээ бүхнээс илүү  хайрладаг, энэ дэлхийн хамгийн азтай хүмүүс юм.

- Ихэр байх ямар байдаг вэ?

Г. Ундрал: Үнэхээр гайхалтай байдаг. Багадаа "Яах гэж ихэр болж төрвөө, шал тэнэг юм бэ" гэж боддог байсан. Харин томрох тусам гоё санагдаж өөрийгөө их азтай хүн гэж боддог болсон доо.

Г. Уянга: Гоё шдээ бүхий л цаг үед намайг гэх хүнтэй байна гэдэг үгээр илэрхийлэшгүй гоё.

- Ихэр болж төрсөндөө баярладаг уу?

Г. Ундрал: Маш их баярладаг. Өөр шиг минь нэг хувилбар ахиад байгаа гэж бодохоор гоё ч юм шиг. Ер нь ихэр хүмүүс чинь амьдралынхаа хамгийн сайн найзтай ихэр болж төрдөг гэж зарим хүмүүс ярьдаг. Би ч санал нийлдэг. Үнэхээр ямар ч үед миний хажууд байж, буруу зүйл хийвэл хамт зөвшилцөж, ярилцаж чаддаг хүн хажууд байгаа гэж бодохоор үнэхээр гайхалтай. 

Г. Уянга: Мэдээж баярлалгүй яахав. Бүх цаг үед хамгийн ихээр талархах зүйл минь.

- Ихэр та хоёроос хүмүүсийн хамгийн их асуудаг сонин асуулт?

Г. Ундрал: Зөндөө байгаа. Жишээ нь та хоёрын хэн нь хөөрхөн бэ, аль нь хичээлдээ сайн бэ, чи яагаад ихрээсээ өөр зүйлд сонирхолтой юм гээд л асууж өгнө.

Г. Уянга: Найз залуутай болвол та хоёрыг ялгах болов уу. Найз залуугаа сольж уулзах уу гэх мэт сонин асуулт асуудаг.

- Ихэр чинь байхгүй гэж төсөөлдөө, ямар мэдрэмж төрж байна?

Г. Ундрал: Тэгж бодохоор бүр сэтгэл хоосордог. Яг өөрөө байхгүй болж байгаа мэт үнэхээр аймшигтай санагддаг.

Г. Уянга: Ихэр минь байхгүй гэж төсөөлж ч чадахгүй байна. Маш их ганцаардлыг мэдрэх байхдаа. 


- Ихэртэйгээ хамт хийж байсан хамгийн хөгжилтэй, сахилгагүй зүйл?

Г. Ундрал: Арван жилд байхдаа аав ээжээр нэг тоглож байсан тэр л хамгийн хөгжилтэй үе байсан байхдаа. 

Г. Уянга: Бид хоёр хамт байхдаа өдөр бүр хөгжилтэй байдаг. 

- Ихэрдээ 0-10 хооронд хайраа илчилвэл?

Г. Ундрал: Арав шдээ арваас илүү бараг.

Г. Уянга: Мэдээж 10 шдээ. Тэрнээс ч илүү хайртай. Ихрийн хайр бол ээж аавын хайр шиг л үнэ цэнэтэй.

- Аав, ээж, ах дүү гэр бүлээсээ ихэрдээ илүү хайртай байж чадах уу?

Г. Ундрал: Чадна. Яагаад гэвэл миний нөгөө хэсэг амь бие сэтгэл нэг гэж боддог болохоор бүхнээ зориулж чадна.

Г. Уянга: Аав ээж ах дүү нараас илүү. Яагаад гэвэл миний биеийн нөгөө тал минь л гэсэн үг.

- Ихэр чинь өвдвөл чамд ямар байдаг вэ?

Г. Ундрал: Маш хэцүү. Ихэр минь өвдвөл би бас дагаж өвддөг болохоор хэцүү байдаг. Өвдсөн л гэж сонсох юм бол тэгээд бараг минут тутам залгана. Хол байдаг болохоор бүр хэцүү байдаг. 

Г. Уянга: Хамт өвдөлтийг нь мэдрээд хамт баймаар байдаг. Ихрийгээ өвдөж зовохыг харах хэцүү.

 

- Та хоёрыг ялгах хялбар арга?

Г. Ундрал: Ихрийн маань сорив. Миний нүдний хажууд байдаг мэнгээр ихэвчлэн хүмүүс ялгадаг гэсэн. 

Г. Уянга: Бид хоёрыг соривоор амархан ялгаж болно.

- Хэн нь хамгийн ухаантай вэ, яагаад?

Г. Ундрал: Хоёулаа л ухаантай гэж бодож байна. Яагаад гэвэл бид хоёр яг хэлье гэсэн үгээ хэлж, хүнийг хүндэлж чаддаг. Хүнийг хүндлэх хамгийн наад захын хүмүүжил соёл гэж боддог.

Г. Уянга: Бараг л адилхан байхдаа.

- Ихрийнхээ өмнөөс ажил, хичээл, шалгалт, уулзалт гэх мэт юманд явж байсан уу?

Г. Ундрал: Үгүй ээ. Ёстой тэгж үзээгүй. Арван жилдээ нэг сургууль, нэг анги байсан. Оюутан болоод өөр өөр газар сурахаар болсон. Тийм болохоор ямар ч тэгэх боломж гараагүй. 

Г. Уянга: Үгүй ээ. Тийм боломж байгаагүй.

- Аав ээж, найз залуу, найз охин, гэр бүл нь ямар нэгэн байдлаар андуурч байсан уу, яаж?

Г. Ундрал: Аав ээж бол одоо болтол андуурдаг. Бусад нь бол нээх андуурдаггүй ээ .

Г. Уянга: Үгүй болов уу. Сайн санахгүй байна.

- Хол хэдий ч нэгнийгээ мэдэрч байсан тохиолдол байгаа юу?

Г. Ундрал: Байгаа 

Г. Уянга: Ихрийг өвдсөн үед нь яагаад ч юм цаанаасаа сэтгэл санаа тогтворгүй болоод ярьмаар санагдаад байдаг. Энэ нь мэдэрснийх л байх.

- Хэн нь хамгийн хөөрхөн нь вэ, яагаад?

Г. Ундрал: Энэ ихрүүдийг хувьд аягүй сонин асуулт юм шиг санагдаад байдаг юм. Би бол хоёулаа л хөөрхөн гэж хэлнэ дээ.

Г. Уянга: Ундрал илүү эмэгтэйлэг зан чанар ихтэй.

No description available.

- Хэн нь хамгийн сахилгагүй хөдөлгөөнтэй нь вэ, яагаад?

Г. Ундрал: Уянга байхаа. Намайг бодвол спортоор хичээллэдэг болохоор илүү хөдөлгөөнтэй.

Г. Уянга: Би байхаа ихрийгээ бодвол арай эршүүд.

- Ихэр хүүхэдтэй болохыг хүсдэг үү. Тийм бол яагаад, үгүй бол яагаад?

Г. Ундрал: Яг тэгж нарийн бодож үзээгүй юм байна. Үнэхээр хоёр ихэр хүүхэдтэй болчихвол гоё л байх. 

Г. Уянга: Хүсдэг шүү. Ихэр хүүхдүүд хөөрхөн ханиндаа амар юм шиг санагддаг. 

 

 

10 Сэтгэгдэл:

  1. 😍❤

  2. 😍❤

  3. Shal tneg hudalch ohiduud 🤬

  4. 💜💜💜

  5. I really liked it 🥰

  6. 😘🥰😍

  7. 🥰😍😍😍👏🏻

  8. Хоёр нздаа хайртай шүүү

  9. Taalagdlaa

  10. ❤️❤️❤️🙆‍♀️💕❤️❤️

Сэтгэгдэл илгээх

Image 10
21

2MOOD | Би ихрийгээ хөгшрөөд эмээ болсон ч миний дараа л бурхны орон руу яваарай гэдэг, ихэргүй байна гэдэг төсөөлөгдөшгүй

Би ихэртээ өдөр бүр, хором бүрд баярладаг. Орой болгон миний хоолыг бэлдээд, хийчихсэн байдаг. Намайг эмчилдэг, халамжилдаг гуйсан бүхнийг минь зөвшөөрдөг. Ихэр минь их цайлган, сайхан сэтгэлтэй.

Цааш үзэх
Image 10
20

2MOOD | Ихрүүдийн хайр бол нэг насны мөнхийн хайр болохоор дахин төрсөн ч түүний ихэр нь болохыг хүснэ

Миний санахын хөгжилтэй гэхээсээ илүү хүндхэн зүйл тохиож байсан нь санаанд орлоо. Бага байхдаа өвлийн хүйтэнд төмөр шанаганд хэлээ наачхаад ихрийгээ хайчинд явуулж байсан.

Цааш үзэх
Image 10
06

2MOOD | Аав ээж, өвөө эмээ маань ч биднийг андуурах үе гардаг

Бид хоёрыг анх удаа харвал усны дусал шиг адилхан. Зарим гярхай хүмүүс мэнгэ хараад ялгачихдаг. Хүмүүс ихэвчлэн мэнгээр ялгадаг юм. Зулаа нүднийхээ доор хоёр мэнгэтэй. Тэр мэнгийг нь нулимс дуссан мэнгэ гэж нэрлэдэг.

Цааш үзэх
Image 10
02

2MOOD | Ихрийгээ өвдөхөөр "Бурхан минь оронд нь намайг өвтгөөч" гэж нууцхан гуйдаг

Ихэр маань сүүгээ хөхөж, би үнээний сүүгээр угжуулж өссөн гэж ээж минь хэлдэг юм. Тэр сүү нь шар тостой, гурилтай, том хүмүүс хүртэл дурлаж уумаар их л гоё амттай байсан гэдэг. Хэдий гоё амттай байлаа ч гэсэн ээжийнхээ сүүг нэг их хөхөж байгаагүй гэхээр гомдмоор байдаг юм. Энэ мэт нарийн нандин дурсамж их байдаг болохоор, тэр дурсамжийн эзэн нь болж төрсөндөө баярладаг.

Цааш үзэх