image

#SHUUDAN | Хайртай л бол сэтгэлийг нь хүндлээд жаргалтай газар нь үлдээ

Сэтгэл маш их өвдөөд бичлээ 😢

Би өөрийгөө ухаалаг, хөөрхөн ер нь л хэнд ч гологдохгүй гэж боддог. Хоёр жилийн өмнөөс л оюутан ангийнхаа залууд дурлаж бүр хайртай болчихсон. Тэгээд яахав дээ, амьхандаа л өөртөө дасгаж дурлуулчих гээд их хичээсэн. Бас хамт байх хугацаандаа түүний юунд дуртай, ямар эмэгтэй сонирхдог гээд л мэдэж болох зүйлсийг мэдэж тэрний төлөө өөрчлөгдсөн. Гэхдээ яагаад ч юм тэр намайг эмэгтэй хүн гэж харахгүй сайн сэтгэл зүйч, сайн хамтрагч, сайн ангийн найз гэж харж байсан. Би ч яахав эмэгтэй хүний хүлээдэг зангаар сэтгэлээ яг таг илчлэхгүй түрүүлж алхам хийхийг нь хүлээсээр, хүлээсээр...

Харамсалтай нь үнэн сэтгэлээсээ дурлаагүй, хайрлаагүй бол тийм нандин үг үйлдэл гардаггүй юм билээ. Бид хоёрын харилцаа хэвийн үргэлжилж байгаа л даа. Гэхдээ одоо бол түүний найз охинтой нь...

Нэг л өдөр түүнд амттай өдрийн хоол хийгээд нэг хөөрхөн охин ирсэн. Тэрийг нь сургуулийн хоолны газар гурвуулаа хуваагаад идсэн гээд бод доо. Мэдээж намайг гавал толгойтой миний сайн найз, тэ андаа гэж танилцуулсан.

Хайртай л бол сэтгэлийг нь хүндлээд жаргалтай газар нь үлдээ гэж хүмүүсийн хэлдгийг өөртөө хүлээн зөвшөөрүүлэх гэж тарчилсан өдөр хоногууд өнгөрч байна...

Хэрвээ би өөрөө түрүүлээд сэтгэлээ илчилсэн бол... ???

/будаатай хуурганд дуртай, ургамлын харшилтай, хөөрхөн нохойтой/ Миний ХАЙРТАЙ сайн найз чамдаа аз жаргал хүсье.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
26

Монголын одот тэнгэрийг аялал жуулчлалын баялаг болгох нь миний мөрөөдөл

Манай монголын тэнгэр, одод ямар үзэсгэлэнтэй гэж бодож байна. Хөдөө би тооноор од харж унтах дуртай хүүхэд байсан. Од харж орчноосоо тасарч, мөрөөдлөө боддог. Монголын тэнгэрийн одод унаж ирэх гэж байгаа юм шиг, тэнгэр дүүрэн үзэсгэлэнтэй одтой. Тэр тусмаа говь, цэлгэр тал газар дээшээ харахгүйгээр хажуу тийшээ харахад л гялтганасан одод харагддаг. Монгол орон минь өргөн уудам тэнгэртэй.

Цааш үзэх
Image 10
16

#SHUUDAN | НАЙЗ: Тэр надад асгартал уйлах эрх чөлөөг олгодог

Нэг жилийн өмнөх яг энэ өдөр (2019.10.16) тэр минь эрдэм өвөрлөөд ирнэ ээ гэсэн их хүслээр жигүүрлээд алс хол Ирландыг зорьсон билээ. Цаг хугацаа яасан ч хурдан юм бэ дээ... Саяхан л нисэх онгоцны буудлаас үдэж зогссон санагдана.

Цааш үзэх
Image 10
08

#SHUUDAN | Гудамжинд гуйлга гуйдаг хүмүүс хойноос хараадаг, нулимдаг... 😢

Гуйлга гуйдаг хүмүүсийг яах вэ?. Мөнгө өгөөгүйн төлөө хэзээ хойноос чулуу шидэх бол гэхээс айж байна!!!

Цааш үзэх
Image 09
30

#SHUUDAN | Мянган төгрөг ч олж үзээгүй байж ээжийн өгсөн мөнгөөр тамхи авч татна

Энд миний төлөө гэсэн хүн, зүйл юу ч байхгүй. Харин хүний минь хувьд хүндэлдэг. Гомдоллох зүйл ч байхгүй, учир нь бүгд л өөрсдийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэж байна.

Цааш үзэх