image

#GENZ | "Хараа тэглэх хагалгаа буюу нүдний ласек мэс заслын тухай"

#GENZ тусч Z-ийг онцолж байна. Б.Энхжин "ГИГА" блогт уншсан номынхоо тэмдэглэл болон өөрийн үзэл бодол, тохиолдсон зүйлсийнхээ талаар бүтээлч зөвлөгөөнүүдийг бэлтгэн нийтэлж түгээдэг.  Энэ удаа түүний "Хараа тэглэх хагалгаа буюу нүдний ласек мэс заслын тухай" зөвлөгөө нийтлэлийг хүргэе.

 

- Сайн уу. Бүтээлч, эерэг хандлагатай Z үеийн төлөөлөл чамд энэ өдрийн мэндийг хүргэе.

- Сайн, Сайн уу? Энэ өдрийн мэнд хүргэе.

- Бидэнд өөрийгөө танилцуулаач?

Намайг Б.Энхжин гэдэг. МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.

- Чи хэрхэн эерэг байдаг вэ?

- Бидний завгүй стресс бухимдалтай нийгэмд хүмүүс хоорондоо төвөг удахгүй байхыг л хамгийн эерэг зүйл гэж боддог, тиймээс бусдын үнэт цагийг хүндлэхээс эхлээд бусдад төвөг болохгүй байхыг их хичээдэг. Мөн тодорхой, ойлгомжтой байх нь бидний амьдралыг илүү хялбарчилж өгдөг. Жишээлбэл: хэн нэгэнтэй уулзахаар тохироод очиж амжихгүй болсон бол заавал урьдчилж мэдэгдэх, хэн нэгнээс ямар нэгэн зүйл авсан бол заавал буцааж өгөх гэх мэт хариуцлагатай байх энгийн зарчмыг баримталдаг.

https://www.instagram.com/enhjinn_b/

- Чиний хувьд “тус/туслалцаа” гэж юу вэ?

- Бусдад өөрийн чадах зүйлсээр их бага ямар ч хэмжээгээр туслаад өөртөө авах мэдрэмж их сайхан байдаг. Тус гэхээр заавал том зүйл байх албагүй шүү дээ. Жишээлбэл: Намайг хараа тэглэх хагалгааны талаар судалж байхад мэдээлэл хомс байсан. Надад яг миний бичвэр шиг зүйл хэрэгтэй байсан. Эмнэлгүүд нь заавал очиж уулзахгүй л бол дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь ховор. Тиймээс энэ талаар судалж байгаа хүмүүст өөрийнхөө туулсан бодит зүйлийг үнэнээр нь хүргэж тэдний цаг хугацааг хэмнэх болон сэтгэлзүйн санаа зовнилыг дэмжиж багахан тус хүргэхийг зорьсон. Мөн хувийн фэйсбүүк чатаар хагалгааны талаар асуудаг хүмүүст боломжтой үедээ цааргалалгүй үргэлж хариулдаг. Энэ нь тус, туслалцааг тодорхойлох нэг хэлбэр болов уу.

- Чиний нүдээр Z үеийн залуусын давуу тал?

- Илүү нээлттэй, хөгжингүй, боловсронгуй гэж хардаг. Z үеийнхнийг илүү даяаршсан гэж тодорхойлно. Тиймдээ ч энэ үеийнхэн сайн сайхан, эерэг хандлага, бидний нийгэмд тулгамддаг асуудлуудыг шинэчлэх хийгээд шийдвэрлэх гарц болно гэж боддог.

Энхжингийн хийх дуртай зүйлс, сонирхол?

- Ном унших, кино үзэх, аялах, найзууд болон хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлж ярилцах, шинэ зүйлс сурч өөрийгөө сорьж хөгжүүлэх дуртай.

- Блог хуудасныхаа талаараа бидэнд сонирхуулаач?

- Би ном уншиж номын тэмдэглэл хөтлөх их дуртай. Тэгээд монгол платформтой Гига нэртэй блог нээгдсэнийг мэдээд тэндээ номын тэмдэглэлүүд болон өөр сонирхолтой сэдвүүдээр бичиж, боломжтой үедээ нийтлэлүүдээ нэг дор эмх цэгцтэйгээр нийтлэн хөгжүүлдэг.

 

Хараа тэглэх хагалгаа буюу нүдний ласек мэс заслын тухай

“Харааны шилээ нарны шилээр сольсон нь”🤓😎

Намайг хагалгааны тухай судалж байхад мэдээлэл үнэхээр хомс байсан учраас цөөхөн хүмүүст ч болтугай хэрэг болох болов уу гээд зав гарган бичлээ. Эмнэлгүүд нь тэр бүр утас болон пэйжээрээ дэлгэрэнгүй мэдээлэл хангалттай өгөөд байдаггүй санагдсан. Сүүлийн үед хүмүүсийн дунд хамгийн их тулгамдаж байгаа асуудлын нэг яах аргагүй нүдний хараа муудах асуудал билээ.😌😌

Би Солонго нүдний эмнэлэгт 2018 оны 7-р сард хараагаа тэглүүлсэн. Солонго эмнэлгийн хувьд энэтхэг эмч нь 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд монголд сард нэг удаа ирж хагалгаагаа гардан хийдэг. Монголд лазер хагалгаа дэлгэрээгүй байхад хүмүүс Энэтхэг явж хараагаа тэглүүлдэг байж билээ. Энэтхэг эмч хийдэг гэхээр бас арай илүү итгэл төрсөн дөө.😛 Солонго нүдний эмнэлэгтээ маш их баярлалаа.🙆‍♀️😇🙏

Шинжилгээний тухайд:

Эхлээд шинжилгээ өгөх шаардлагатай хагалгаанд орж болох эсэх нь тодорхой болохын тулд. Хагалгаанд орохын тулд нүдний эвэрлэг бүрхүүл зузаан, хагалгаа хийгдэх хэмжээний байх ёстой. Шинжилгээ өгөхөөс өмнө линзээ 7-14 хоног зүүхгүй байх шаардлагатай шүү:)

Би шинжилгээгээ өгөөд эвэрлэг бүрхүүл нилээн нимгэн байна гэж сонсоод их гутарч билээ азаар хийгдэх боломжтой гэсэн хариу эмчээсээ аваад хагалгааны өдрөө хүлээх болсон. Эвэрлэг бүрхүүл нимгэн байсан шалтгаан нь харааны линз их хэмжээгээр зүүдэг байсан. Линз үнэхээр муу шүү😔 Линзнээс болоод хараа маань улам муудсаар л байсан. Шилээ зүүсэнч сайн харахгүй. Би хагалгаанд орсноосоо хойш дахиж нэг ч удаа линз зүүгээгүй. Нүдний шил зүүх чин сэтгэлээсээ дургүй их тээртэй санагддаг байсан. Шинжилгээгээ өгөх гээд хараагаа шалгуулсан чинь нүдний шилгүйгээр өөрийн нүдээрээ 100%-с 9% харж байна гэсэн. Энэ мэдээг сонсоод их цочирдсоон. Тухайн үед хараа эрс муудаж байгааг анзаараад санаа маань их зовж байсан. 😫😭                                        ( -6 болсон байсан.)

Хагалгааны тухайд:

Хүсэн хүлээсэн хагалгааны өдөр болоод маш их айдас сандралтай нүүр туллаа. Анх удаа ч эмнэлэгт хэвтэж үзлээ /инээв/. Хагалгаанд орохын өмнө эмнэлэгтээ очиж хэвтээд мэдээ алдуулах дусаалга болон эм уугаад хагалгаанд орох ээлжээ хүлээгээд хэвтсэн. Хагалгаанаас гарч ирээд бас тодорхой хэмжээнд хэвтэж байгаад гарна. Айсаар л хүмүүс ээлж ээлжээрээ орсоор л миний ээлж ирлээ хагалгаа хийгдэх давхарт гараад зориулалтын хувцас хэрэглэл өмсөөд ээлжээ хүлээж суух хооронд өөрийгөө зоригжуулсаар өөртэйгөө бас ярьсаар хэхэ. Гэхдээ хүн сонин дандаа муу юм бодоод байдаг юм билээ. Амжилтгүй болвол яанаа гэх мэт гэвч тэр өдөр орсон 20-30 хүний хагалгаа бүгд амжилттай болсон.🤩

Хагалгааны өрөөнд дээшээ харж хэвтээд, мэдээ алдуулагч дусаагаад, нүүрээ иодоор цэвэрлүүлээд зөвхөн нүд гарах зориулалттай зүйлээр нүүрийг бүтээгээд нүдийг маань тэвхэдсэн, дараа нь бумбадна энэ үеэс нүд жоохон харанхуйлж эхэлсэн энэ нь нүдний бөөрөнхий гол хэсгийг дөвийлгөж өгнө мэргэжлийн хэллэгийг нь мэддэггүй ээ өршөөнө үү🙏тэгээд зүслэг хийсэн, дараа нь лазердсан миний таамгаар харааг нь тохируулсан боловуу нөгөө нүдэнд яг ижил давтамжаар явж сүүлд нь нүдийг маань цэвэрлэх угаах маягтай болоод хагалгаа маань боломжийн хурдан хугацаанд болоод дуусах шиг санагдлаа 10-20 минут орчим. Нүд нээлттэй яг өөрөө харж мэдэрч байгаа учраас зүрх жоохон үхдэг юм билээ. Гэвч хүн гарцаагүй байдалд орохоороо юуг ч даваад гарахад бэлэн байдаг. "Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд хүсээгүй өвдөлтөө давах л болно". Хагалгаа хийгдэх үед мэдээ алдуулалттай тул өвдөхгүй ээ битгий санаа зов.☺️☺️ Хагалгааны дараа мэдээ алдуулалт гараад нүд жоохон хорсож өвдөж байсан.

Орчлон ертөнц ийм тод томруун байдгийг хамгийн сүүлд хэзээ харснаа үнэхээр санахгүй байлаа тод харж байгаадаа ч итгэж чадахгүй байсан шүү удаан хараа муутай явсан болохоор.😢 Одоо бол хараа муутай байсан үеээ таг мартсандаа кк. 😋 Бас лазер хийлгэсний дараа хараа муудах магадлал маш бага байдаг гэсэн шүү. Гол нь хүн өөрөө хэрхэн нүдээ хайрлаж арчлах нь чухал.

Хагалгаанд орох ээлжээ хүлээгээд байж байсан үе, дуртай cake маань байсан ч сэтгэл санаа тогтворгүй юун cake мантай л байлаа ккк

Хагалгааны дараах гам:

Ойр ойрхон хяналтанд орох учраас байнга гадаадад байхгүй бол монголдоо орсон нь дээр шүү.🤗 1 сарын турш гам барих шаардлагатай. Нарны хар шилтэй найзлах болнодоо. Эмчийн заавраар өгсөн 4-5 дусаалгыг цагийн хуваарийн дагуу дусаана. Би одооч хиймэл нулимс дусаадаг. Хагалгаа хийлгэсэн учраас бидний нүд арай эмзэг хуурайшилттай байдаг. 14 болон түүнээс дээш хоногоор зурагт болон утас үзэхгүй, ном уншихгүй байх нь үнэхээр хэцүү,  7 хоног ус хүргэхгүй, хамаагүй тоос шороо оруулж болохгүй, нүдээ нухлахгүй шархаа цэвэрхэн эдгээх хэрэгтэй, жоохон хүүхдээс хол байх хэрэгтэй гэнэт цохиулах гэмтэх аюултай, эмэгтэйчүүд 1 сар нүдээ будахгүй, гэх мэт олон гамыг барина. Бага зэрэг тэвчээр шаардана басхүү жоохон уйдна гэвч чи жоохон л тэсчихвэл үргэлжид хорвоог тод харна гэж бодохоор сэтгэлд өег.

Тэр лазер хагалгаанд орсон эмэгтэйчүүд 5 жилийн дотор төрж болохгүй энэ тэр өрөөсгөл мэдээлэл гэсэн шүү. Гол нь шил зүүх дургүй, шилнээсээ хагацахыг хүссэн хүмүүс илүүтэй хийлгэдэг нүдний эмч нар өөрсдөө шилээ зүүгээд байдаг гээд хүмүүс маргаад байдаг хүн хүний өөрийх нь л сонголт шүүдээ. Гэхдээ л өөрийн нүдээрээ бүхнийг тод харна гэдэг чинь үнэхээр тансаглал юм билээ^^ кино театрт 3D шилийг 4D ч билүү🤪харааны шил дээрээ давхарлаж зүүхгүй байх мэдрэмж бас л догь шүү😜 энэнээс өөр маш олон сайхан мэдрэмж төрөх болноо.

 

Би ийм зузаан шил зүүдэг болсон байсан хараа муудах тусам шил зузаарна зузаан шил зүүх тусам нүд жижигхэн онигор харагддаг😓

Таны зүүдэг шилний хэмжээ(+) 6-гаас (-)14 хүртэл, цилиндэр шил (-)6 дотор байх ёстой. Насны хувьд 20-40 нас илүү тохиромжтой гэж үздэг санагдаж байна. Асуух зүйл байвал чат болон коммент бичээрэй🤗. Эцэст нь лазер хагалгаа сонирхож судалж байгаа хүмүүсээ меншион, таг хийж тэдэнд хүргээрэй. Уншсанд баярлалаа.😍

Б. Энхжин, 2019.08.05

Б.ЭНХЖИНГИЙН БЛОГ ХУУДАСТАЙ НЭГДЭЭРЭЙ: https://blog.giga.mn/enji_panther

9 Сэтгэгдэл:

  1. 50 гарсан хүн хийлгэж болох уж у

  2. Гадагшаа явах шаардагагүйгээр Монголдоо нүдний ур чадвар шаардсан хагалгааг хийж байгаа Солонго эмнэлэгийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье

  3. Гадагшаа явах шаардагагүйгээр Монголдоо нүдний ур чадвар шаардсан хагалгааг хийж байгаа Солонго эмнэлэгийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье

  4. Хараагаа тэглүүлсэн. Гэхдээ 40 гарсан учраам ойрын хараа жоохон бүдгэрсэн

  5. Сайн байна уу сайхан мэдээлэл уншлаа Юм асуух эсэн юм аа Би -6 орчим шил зүүдэгтэгээд 0 лүүлмээр байх юм аа гэтэл насны хязгаар байх уу учир нь би 50 нилээд гарсан эмэгтэй л дээ энэ эмнэлгийн хаяг хаана вэ хариу бичнэ үү

  6. hud2 shaal hudla shv ochod haglga hiilgi geheer enetheg emeer hiilgehv oor imcheer hiilgehv barag manai vilchlegch hvrtel hiin gedin bnle hud2ym hiihe bolio biyere ochod vzed medrchel bjin

  7. shinejilgee mes zasal niit hed blsn be

  8. Une hed badg vee

  9. Omg uneheer heregtei medeelel baina. Bayrlalaa. Bi bas haraa tegluuleh geed en tendees medeelel haigaad tsugluulaad l bsn. Ene iluu delgerengui uuriimsug medeelel baina. Bayrlalaa.

Сэтгэгдэл илгээх

Image 12
02

ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН ТҮГЭЭМЭЛ ГАРГАДАГ 10 АЛДАА

Bill Gates нэгэн удаа ингэж хэлжээ “Хэрвээ чи ядуу төрсөн бол энэ чиний буруу биш, харин ядуу үхэж байгаа бол энэ чиний буруу”.

Цааш үзэх
Image 11
27

ЯПОН улсад суралцах гурван БОЛОМЖ

Хөгжилтэй улс орнууд өөрийн улсын иргэдийн боловсрол, хүмүүжилд тэргүүн зэргийн анхаарал тавьж хөгжүүлж байж амжилтад хүрсэн нь тогтоогдоод байна. Япон улс бол боловсролын системээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг.

Цааш үзэх
Image 11
27

2021 онд хамгийн их эрэлттэй болох кибер ур чадвар

Кибер аюулгүй байдлыг хамгаалах нь өнөө үед хүчээ авч буй хамгийн том биеэ даасан салбар болжээ. Хязгааргүй урсах мэдээ мэдээллийн энэ эрин зуунд мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний болон байгууллагын, цаашлаад улс гүрний аюулгүй байдал гэдэг хамгийн чухалд тооцогдох болсон.

Цааш үзэх
Image 11
26

Дэлхий дахинаа ХАМГИЙН өндөр хандалттай шилдэг ТАВАН подкаст

Цахим хэрэглээ ноёлох болоод байгаа энэ цаг үед хүн болгон цаасан ном сонин уншихаас илүүтэйгээр өөрийн гар утас,цахим сүлжээг ашиглан ажлынхаа чөлөөт цагаар мөн түгжрэлд өнгөрөөх цаг хугацаандаа подкаст сонсох элбэгтэй болоод байгаа билээ. Тиймээс дэлхий дахинаа хамгийн өндөр хандалттай шилдэг ТАВАН подкастыг танилцуулж байна.

Цааш үзэх