image

#SEX EDUCATION | Тэр одоо ЭР юм уу, ЭМ юм уу

Хаа нэгтээ онцгой содон харагдсан хүнийг хүмүүс “эмэгтэй, эмэгтэй юм уу” гэж ам хамраа даран гайхширч, ар урдуураа хэлэлцэж л байдаг. Уг нь тийм ч эелдэг асуулт биш хэрнээ чих дэлсэж орхих хүмүүс олон шүү дээ. Тэгвэл “эрэгтэй”, “эмэгтэй” гэх тодорхойлолт гэж юу вэ? Үнэхээр тэгтлээ зовж, хүлээдэг асуултын хариуг олоход туслахыг хичээе.

Image for postЭр, эм гээч нь чухам Адамын хавиргаас Еваг үйлдвэрлэж үүсэн буй болсон тухай түүхийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Есүс Христийг хүртэл эр хүйстэйгээр дүрслэгддэг ч өөрийн гараар хүн төрөлхтөнийг бүтээсэн гэх, үнэхээр бурхан биднийг бүтээсэн юм бол яагаад заавал хоёрхон хүйстэй байдаг юм бол? Ер нь хүйс гэдэг чинь юу юм бэ?(нээрээ монголчууд яагаад “хүй, хүйс” гэж нэрлэдэг юм бол доо?)

“Эр юм уу? эм юм уу?” гэдгийг тань англи хэлнээ “sex”, “gender” гэж ангилдаг.

“SEX” гэдэг нь хүн ба амьтныг эрхтэн тогтолцоогоор нь эр, эм гэж хувааж ангилсан тодорхойлолт бөгөөд гахай ч байна уу, нохой ч байна уу, хүн ч байна уу биологийн үүднээсээ үүгээр ижилхэн тодорхойлогддог байна. Харин “GENDER” гэх тодорхойлолтыг монгол хэлээр орчуулъя гэхэд судлагдахуун нь баруунаас үүсэлтэй учир жендер гэдгээр нь судлахад нэмэртэй.

“Хүний бие гээч нь өөрөө түүх болон бодлого, захирагдах хүчнийхээ нөлөөлөлөөр физиологийн болон нэршилээр хэлбэржиж, улс төрийн бодлогоор илэрхийгддэг бодгал билээ.” — Бордо

Хүний биеийн түүх судлаач, философич Бордогийн хэлсэн үгийг батлах олон жишээ бий.

Жишээ нь: түүхийн явцад Монголд хүн амын бодлогоор айл бүрт аль болох олон хүүхэд төрүүлэхийг уриалж, эмэгтэй хүн бүр ээж болох, нийгэмдээ ашиг хэрэгцээтэй хүн байх эрхэм зорилготой байсан нь саяхан. кхмм. Одоо ч байгаа юм байна. Хүн хүссэн үедээ, хүссэн цагтаа хүүхэд тээн, үр удмаа үлдээнэ гэдэг хичнээн сайхан, гэтэл тэр нь хэрвээ нийгмийн шаардлага байвал?

Би эмэгтэй хүн болж төрөхөө өөрөө сонгоогүй, үнэндээ эцэг эх маань ч сонгоогүй нь тодорхой. Энэ бие махбод хоёр биеийн физиологийн үйлээс үүссэн миний бие. Ухаан орсон цагаас л бие махбодтойгоо танилцаж, аа бас арай өөр бүтэцтэй хүйс бас байдаг юм байна гэж таниж мэдэн өссөн л дөө. Бага наснаас л өөрийнхөө “sex”-тэй бол танилцчихсан, харин өөрийнхөө болон эрэгтэй хүний “gender”-тэй одоо ч танилцсаар явна. Яагаад гэвэл “gender” гэдэг зөвхөн “тэр одоо эр юм уу?, эм юм уу?” гэх асуултын хүрээнд л хариулах асуулт биш ээ.

Миний хамгийн сайн нэг найз бий. “Мина” гээд зохиомол нэрээр нэрлэе. Мина богино тайрмал үстэй, үргэлж өмд цамц өмсөж, нүүрээ будалгүй, элдэв чимэглэл зүүдэггүй болохоор ч тэр үү олны дундаас онцгой содон харагддаг. Эрэгтэй, эмэгтэй гэсэн ойлголт бүхий хувцаслалтууд хоорондоо тэс өөр учраас Мина их л “эргэлзээтэй” харагддаг гэсэн үг. Мина хэзээ ч юбка юм уу даашинз өмссөн байгаагаар өөрийгөө төсөөлж чадахгүй. Хөхөвчийг бүр март. Эмэгтэй хүний хувцаслалт, үс засалт түүнд тун таагүй мэдрэмжийг өгч байдаг. Мина авъяастай, мэдрэмжтэй, ухаалаг бас чадвартай. Хүнийг хүндэлж, хайрлаж мэддэг. Хувь хүн нь янзын гоё. Даанч түүний өдөр тутмын амьдралд, таксинд, гудамжинд тааралдсан болон танилцсан хүмүүс өнөөх л “эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу” гэдэг асуултыг шуудхан асууж орхидог. Өөрөө ч бараг тоохоо больсон доо.

Гэвч энэ эрэгтэй, эмэгтэй байх ёстой гэх тулган хүлээлгэсэн эрх мэдэл хэнд байдаг юм бол? яахав, эртний Грекээс Сэргэн мандалтын үе хүртэлх барууны цаг хугацаанд хэлбэржиж ирсэн байдлаар нь судалсан судалгаанууд зөндөө бий. Монголд ч бас сонирхолтой бас алдартай түүх байгаа шүү.

XIII зууны монгол нутагт Хотол цагаан хэмээх морьт цэрэгтэй дүйх хүчтэй, нум сум харвах чадвартай нэгэн бүсгүйн түүх бий. Евразийг захирч суусан Хайду хааны отгон охин Хотол цагаан багаасаа гавшгай ухаалаг байсан ч 14-н ах нарынхаа өөрсдийгөө давуу гэх сүр хүч, хөрш улсуудын санаархал гэх мэт олон шаардлагын эсрэг маш хүчтэй байсан гүнж юм. Хаад, ноёд, морьт цэргийн сүр хүчийг сөрж, өөрийнхөө гэрлэх хүнийг өөрөө сонгоно гэж хэлсэн цөөхөн эмэгтэйчүүдийн нэг байсныг “өөртэй нь барилдаад дийлсэн цагт л өөрийг нь авч сууж болно” хэмээсэн гэгдэх түүхээс харж болно.

Image for post

Чингис хаанаас өөр зөндөө агуу түүхүүд байдаг юм шүү дээ. Бид л нэг юмаа шүтээд байдаг болохоос.. Нүд чихээ таглаад чингис хааныхаа нэр сүрийг зарж идэхээ болих юмсан.. За буцаад сэдэв рүүгээ оръё. Тэгэхээр, одоо бидэнд нийгмээс ойлгуулсан, баригдаж амьдрахгүй л бол мэл гайхаж, цэл хөхөрдөг ЖЕНДЕР гэж чухам юу вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Цаашлаад энэ нормын хохирогчид хэн байдаг юм бэ? гэвэл өнөөх л хүн өөрөө. Хүний хүн байх уг үндэс, мэдрэмж, илэрхийлэмжийн тухай “sexuality” гэх ухагдахуунаар дамжуулан судлаж үзвэл их сонирхолтой зүйлс гарч ирнэ дээ. Ахиад л шинэхэн, сонирхолтой нэр томъёонууд.

“Sexuality” бол хүний оршихуйн гоо сайхан”

“Хүний моралын үнэ цэнийг — түүний зан төрх, бие махбодын мэдрэмж, хүйсээр кодлогдчсон байдал, хүнд татагдах таашаал зэргээс нь хамаарч тодорхойлох ёсгүй”

Мишель Фуко (Францийн философич)

Мишель Фуко гэх энэ эрхэм XX зуунд амьдарч байсан философич, өөрөө гей гэдгээ мэдсэн цагаас хүний- өөрийгөө болон хүнд татагдан дурлах мэдрэмжийг тодорхойлох эрэлд гарчээ. Түүний “History of Sexuality” бүтээл нь тун ч алдартай. Дараагийн удаа дэлгэрэнгүй танилцуулж ч магадгүй болохоор энэ хүрээд намтарыг завсарлая.

Sexuality гэдэг нь хүний хувийн орон зай. Хувь хүнд л хамаатай мэдрэхүй, илэрхийлэл юм. Зөвхөн үйлддэг sex, харагддаг биологийн sex-с илүү өргөн ойлголтуудыг өөртөө агуулдаг учраас монгол хэлээр яг тохирсон нэршилээр орчуулагдаагүй ч тун дөхсөн ойлголтууд бол бий. Хүн төрөлхтөн хөгжиж, хүн хүнээ судлан, таниж мэдэх шинжлэх ухаан хэмжээ хязгаараа тэлсээр л байна даа..

ТИЙМЭЭС ТАНИЛЦ Энэ бол "QUEER" хүмүүс

Image for post

Жендерийн мэдлэггүй хүмүүсийн нүдээр “эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу” гэж харагддаг хүмүүс энэ хүрээнд цөөн биш ээ.

“Lesbian Gay Bisexual Transgender Queer/Questioning — LGBTQ”:

Өнөө “sex”-н хувьд эмэгтэй ч “хүйсийн илэрхийлэл” нь эрэгтэйлэг, sex-ийн хувьд эмэгтэй ч өөрийгөө эрэгтэйлэг байдлаар тодорхойлдог хүмүүс бий. Илэрхийлж буй байдлууд болох хувцаслалт, үс засалт, хоолой болон бие махбодын шинж тэмдгээр мэдрэмж нь илэрч байдаг гэсэн үг.

Хүйсийн баримжаа / илэрхийллийг “бэлгийн чиг баримжаатай” хутгаж болдоггүй, учир нь сизжендэр хүмүүс гурван төрлийн бэлгийн чиг баримжаатай байдаг шиг трансжендэр хүмүүс ч мөн л гурван төрлийн бэлгийн чиг баримжаатай байдаг. Хүлээгээрэй ямар яасан гурван төрөл гэнээ гэж сандрах хэрэггүй дээ цээжлэхэд амархан.

● Сизжендер гэдэг нь өөрийн хүйсээ мэдрэх мэдрэмж нь төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэй нь нийцдэг хүнийг хэлнэ. Тааламжтай мэдрэмж авдаг гэсэн үг.

● Трансжендер гэдэг нь өөрийн хүйсээ мэдрэх мэдрэмж нь төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэй нь нийцдэггүй хүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл тааламжгүй мэдрэмжийг мэдэрдэг гэсэн үг.

Үүнийг хүйсийн баримжаа гээд байгаа юм. Хүн бүрт хүйсийн баримжаа байх буюу өөрийн хүйсээ мэдрэх төрөлхийн зөн совин, мэдрэмж юм.Image for postImage for post

Тэгвэл хүний бусдад татагдах мэдрэмжийг ерөнхийд нь гурван ялгаатай байдлаар авч үздэг: /1/ Lesbian / 2 / Gay / 3 / Bisexual. Энэ бол хүн бүрийн хэн нэгэнд сэтгэл, бие махбодь, хайр дурлалын хувьд татагдах төрөлхийн өөрчлөгдөшгүй мөн чанар, мэдрэмж.

Ижил хүйсийнхээ хүнд татагддаг бол гей, лесбиян

Эсрэг хүйсийнхээ хүнд татагддаг бол стрэйт

Аль аль хүйсийн хүнд татагддаг бол бисексуал гэдэг.

Дурдсанчлан энэ бол өөрчлөгдөшгүй өгөгдөл юм. Үүний талаар судалсан шинжлэх ухааны судалгаа, бүтээлүүд бий. Энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид ч дэлхий дахинд цөөнгүй.

Найз Минагийн тухайд тэр ч бас queer. Ухаан орсон цагаасаа л даашинзаа тайлж хаячихаад, хөвгүүдтэй хамт машин булаацалдаж тоглох дуртай байсан. Дунд сургуульд байхдаа урт үстэй хөөрхөн охинд дурлаад, өөрийгөө гайхаж буруутган, шаналж үзсэн. Одоо нийгмийн тогтсон хэм хэмжээнээс болж зовох нь юуг ч өөрчлөхгүй гэдгийг мэддэг болсон учраас өөрийнхөөрөө л байдаг. Хэнийг ч үзэн яддаггүй, буруутгадаггүй. Тийм болохоор ч өөрийнхөө хайр дурлалтайгаа учраад хамтдаа хосуудын туулдаг бүхнийг туулаад л нэг онцгой содон дуу хоолой, өнгө болон амьдарч буй…

Ингээд эр, эм болж амьдрах ойлголт өөрөө цаанаа нийгмийн хэм хэмжээ, нийгэмд тоглох ёстой болдог үүрэг роль, модель, хүйсийн, бэлгийн чиг баримжаа- хүн байх, амьдрах эрхтэй шууд холбогддог гэдгийг сайн анзаарч харвал харж болох юм даа. Аль нь ч тусдаа биш, хоорондоо маш нарийн эрээчилсэн утас шиг холбогдож байдаг ХҮНИЙ АМЬДРАЛ юм.

“Тэр эмэгтэй юм уу? эрэгтэй юм уу?” гэж асуухаасаа өмнө “хүний эрхийн мэдрэмж”-тэйгээр тэдгээр хүмүүсийг харж чадвал айх эмээх, халгаж зугтах шаардлагагүй, ер нь бол асуух ч шаардлагагүй байдаг л даа...

Энэ бүх ойлголтуудын талаар, хүний эрхийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн GENDER LAB: Bootcamp хоёр өдрийн сургалтанд суух боломж бүрдүүлсэн Эмэгтэйчүүдийн сан, Sustainable Life ТББЛГБТ төв-үүдэд талархсанаа илэрхийлье~! Одоо надад уншигчдадаа зориулж бичих, тун ч олон сонирхолтой бичвэрүүд цээжин дотор минь буцлаж байгаа~! Удахгүй олон сонирхолтой бичвэрүүд оруулнаа~! ❤

  Чөлөөт бичээч: Ариун Санаа

 

 

2 Сэтгэгдэл:

  1. Bayrlalaa

  2. Saihan niitlel bolson bna. Huvaaltssand bayarlalaa

Сэтгэгдэл илгээх

Image 10
21

#SEX EDUCATION | Хөхний даруулга зүүхгүй байх нь хөхийг томруулдаг

Өөрт таараагүй, тохирохгүй хөхөвч зүүснээр эрүүл мэнд, гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг байна. Бүр хөхний даруулгаас татгалзах нь түүнийг зүүснээс ч олон сайн талтайг судалгаагаар баталсан. Үүнд:

Цааш үзэх
Image 10
19

#SEX EDUCATION | Эрэгтэй хүүхдийн шодой 16-17 настайд өөрөө 100 хувь шамлагддаг

Наалдцыг хүчээр салгах нь маш хүчтэй өвдөлт өгдөг, хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг.

Цааш үзэх
Image 10
17

Дотоожоо солилгүй удвал юу болох вэ | ЗААВАЛ ХАЛУУН УСААР УГАА

Даавуун биш торон, нейлон материалтай дотоож өмсдөг бүсгүйчүүд өдөр бүр солих хэрэгтэй. Энэ төрлийн дотоож нь агаарын солилцоо муутай, чийг халууныг гадагшлуулдаггүй. Тиймээс өдөр бүр солих дотоож чинь бүгд даавуун материалтай байх ёстойг битгий мартаарай.

Цааш үзэх