image

13 REASONS WHY | Шилжилтийн насны сэтгэлзүй буюу өөрийгөө таних үе

1. Хэт мэдрэмтгий болох

Шилжилтийн үед хүүхдийн биед ихээхэн өөрчлөлт ордог бөгөөд гадаад төрхөнд гарч буй энэ өөрчлөлтөнд санаа зовних нь хэвийн үзэгдэл юм. Гэвч заримдаа энэхүү өөрчлөлтөнд эмзэглэж, сэтгэл санаагаар унаж, уурлаж гуних асуудлууд гардаг. Иймээс өөрийн биед гарах өөрчлөлтөд бэлэн байж, энэ тухайгаа өөрийн дотно хүмүүстэйгээ ярилцаж байгаарай.

2. Өөрийгөө хайх нь

Бид “том хүн” болж эхлэж буй тул ямар хүн болж байгаагаа таниж мэдэхийг хүсэх болно. Энэ үед “бусдаас хэрхэн онцгой байж, өөрийгөө таниулах вэ” гэж бодох болж, гэр бүл, эцэг эхээсээ хараат бус бие даасан байх хүсэл ихээр төрдөг. Энэ үед найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ дотно харилцаатай байж, сайтар ярилцаж байх нь чухал. Бидний үе тэнгийхэн, найзууд маань ч яг л чамтай ижил зүйлийг туулж байдаг.

3. Өөртөө итгэлгүй байх

Шилжилтийн насныхан амьдралын тухай, ямар каръер хөөх, ямар хүнтэй суух зэргийн талаар ихийг боддог. Энэ нь чамайг аливаа зүйлд төөрөлдөх,  яахаа мэдэхгүй байдалд хүргэж болох юм. Чи одоо бүрэн том хүн болоогүй байгаа ч бас балчир хүүхэд биш юм. Нэгэнт эдгээр нь чиний амьдралд шинэ зүйл тул энэ талаар мэдэхгүйгээсээ болоод ирээдүйдээ итгэлгүй болох нь хэвийн болдог зүйл юм.Чамайг том болохын хэрээр ойр дотныхон чинь чамаас илүү ихийг хүсдэг болж, чамд илүү хариуцлага ирэх болно. Магадгүй чи хэдий өөрийн “том” хүнийхээ үүргийг ухамсарласан, эргэлзээгүй болсон байж болох ч үүнд хүн бүрт адилгүй цаг хугацаа шаардагдах болно.

4. Ойр дотныхны нөлөө, дарамт

Шилжилтийн насан дээрээ бид  найзуудтайгаа ихэнх цагийг өнгөрөөж, маш их зүйлсийг ярилцдаг. Найз нөхдийн яриа, үзэл бодол, телевизийн нэвтрүүлэг, сэтгүүл,  интернэт дэх мэдээлэл зэрэг нь ямар нэг хэмжээгээр бидэнд нөлөөлдөг. Энэ бүгдээс шалтгаалан бидний өмсөж зүүх, ярих, тэр байтугай гадаад дүр төрх,  байр байдал өөрчлөгдөж болох юм. Заримдаа бүр юунд дуртай, дургүй чинь хүртэл өөрчлөгддөг. Энэ бүхэн нь найз нөхөд, орчин тойрныхонтойгоо дасан зохицохыг хүсэмжилж буйн илрэл юм. Энэхүү өөрчлөлтийг  бидний найз нөхөд хэвийн үзэгдэл гэж хүлээж авдаг бол харин эцэг эх онцгой өөрлөлт гэж үзэн хоорондын харилцаанд ан цав гарч болзошгүй юм.

5. Бодол санаа зөрчилдөх

Шилжилтийн насны хүүхдүүд том болж байгаа гэдэг утгаараа биеэ даасан байх хүсэлтэй байдаг. Гэвч бид өсвөр насны хүүхэд учраас зарим зүйлийн хувьд эцэг эхээсээ хараат байдаг бөгөөд үүнээс үүдэн ээж аавтайгаа зөрчилдөх үе байдаг. Зөрчилдөөний бас нэгэн жишээ нь чи бага насны хүүхэд байхдаа дуртай байсан зүйлсийг чинь үе тэнгийхэн чинь ойшоохгүй байгаагаас түүнийгээ орхих хэрэгтэй болдог. Ингэснээр өөрөө өөртөйгөө зөрчилдөн аль нь зөв аль нь бурууг хайх болдог.

6. Сэтгэл санаа хувирамтгай байх

Бидний санаа сэтгэл их хувирамтгай болж, зан ааш амархан өөрчлөгдөх нь олонтаа. Жишээ нь чи өөртөө итгэлтэй, аз жаргалтай нэгэн байснаа богино хугацаанд энэ нь  өөрчлөгдөн гунигтай, сэтгэл санаагаар унасан нэгэн болж болох юм. Энэ нь шилжилтийн үеийн чиний бие дэх гормоны өөрчлөлтүүдээс болж байгаа юм.

7. Өөрийнхөө биеийг хэт анзаарах

Шилжилтийн үеийн онцлог нь хүн хүнээс хамаарч өөр өөрөөр илэрдэг. Тэгэхээр хүүхэд бүр харилцан адилгүй том болдог тул чиний найз нөхөд чамтай адил байхгүй,  мөн чи ч тэдэнтэй адилгүй байж болох юм.

Үүний жишээ нь охидуудад түлхүү илэрдэг. Учир нь охид хөвгүүдээс түрүүлэн илүү хурдацтай том болж эхэлдэг байна. Охидын гаднах байдлын хувьд хөх ургаж, ташаа томрох зэргээр ихээхэн өөрчлөгддөг. Энэ нь тэднийг ойр тойрныхонтойгоо байхдаа биеэ цэгнэх, өөртөө хэт анхаарал хандуулахад хүргэдэг.

8. Сексийн талаар сонирхох

Шилжилтийн насанд бэлгийн бойжилт явагдаж дуусдаг. Бэлгийн бойжилт явагдсанаар үр хүүхэдтэй болох боломжтой болно. Бэлгийн бойжилтын үед сексийн талаар илүү сонирхох болж хүний бие бялдарыг сонирхон хардаг болно. Энэ үед охид хөвгүүд таалагдсан хүнийхээ талаар сексийн бодолтой байх нь хэвийн юм.

Заримдаа романтик ном, кино үзэх үед сексийн талаар бодож, сэрэл хөдлөх нь хэвийн үзэгдэл юм. Чамд сексийн талаар асуух асуултууд их гарч ирнэ. Энэ үед итгэл даах  том хүнтэй эсвэл эмч, сэтгэл зүйчтэй ярилцах нь зөв юм. Тэднээс асуул зүйлсээ асууж, аюулгүй бэлгийн харилцааны талаар мэдээлэл олж аваарай.

 

 

6 Сэтгэгдэл:

  1. I'm only getting an answering machine http://vjias.edu.in/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal pharmacycom “Felt like the first day of school, to be honest,” Garnett said, of his inaugural game in Brooklyn, a 99-88 exhibition loss to Detroit Saturday night. “Some good energy in there. The city has embraced us and we’re trying to give it back with hard work.”

  2. Wonderfull great site http://sarkaritel.com/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal pharmacycom Another new touch is the introduction of themes from designers such as Rachel Zoe to bands such as Fun. and One Direction. This allows users to give a personalized feel to their homepage, rather than Yahoo's standard page.

  3. I'm on a course at the moment https://www.webs.co.th/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal pharmacy com The Scandinavian fund management company appointed HildeJenssen as portfolio manager for Skagen Kon-Tiki team. Jenssenjoins from U.S.-based Skyview Investment Advisors, where she wasa partner and portfolio manager.

  4. What's the exchange rate for euros? https://wrc.udel.edu/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal pharmacycom “With rural communities ageing rapidly, it’s more critical than ever that the Government and local authorities make sure that the older people who live there, many of them frail and vulnerable, have access to the services and facilities they need to live as independent and fulfilling lives as possible.”

  5. I live here http://www.kontra.hr/en/?s=https://www.hab.cl/buy-aciphex-baikal-pharmacycom-rtlx buy aciphex baikal-pharmacy com Every time I see reports of women and children being slaughtered there, I do not blame Assad. I blame Vladimir Putin for protecting Assad against the U.S., NATO, and Turkey. If it weren't for Russia's precious port and Putin's appetite for messing with Obama's head, Assad and his lunatic brother would be toast by now.

  6. GNoJmx <a href="http://vjwicpemrrex.com/">vjwicpemrrex</a>, [url=http://xznjlokqqspc.com/]xznjlokqqspc[/url], [link=http://rfeniswcrphb.com/]rfeniswcrphb[/link], http://vcuxabhxbneo.com/

Сэтгэгдэл илгээх

Image 04
09

Хүн 20-22 цагийн хооронд ганцаардлыг хамгийн их мэдэрдэг

Биологийн цагийн талаар та дуулж байсан уу?. Тэгвэл хэрхэн биологийн цагаа зөрчилгүй ажил, амьдралаа зохицуулах талаар энд дурдъя. Хэн, хэдэн цагт юу амжуулвал зохистой вэ? Бүр эмо цаг ч байдаг байх нь ээ.

Цааш үзэх
Image 03
31

13REASONSWHY | ЧАМД "СЭТГЭЛ ЗАСАЛ" ХЭРЭГТЭЙ

Сэтгэл засал гэж юу болох, хэнд хэрэгцээтэй болохыг доор өгүүлнэ.

Цааш үзэх
Image 03
29

СТРЕСС БА ХООЛЛОЛТ

Хүний дотоод үйл ажиллагаа үргэлж тогтвортой байхад чиглэж байдаг бөгөөд үүнд саад учруулах гадаад болон дотоод тааламжгүй нөлөөллүүдийн эсрэг өөрийгөө хамгаалж, түүнд хариу үйлдэл үзүүлнэ.Тэрхүү хариу үйлдэл нь бие, сэтгэцийн өөрчлөлтүүдээр илрэх бөгөөд үүнийг стресс гэж нэрлэдэг. Харин стрессийг үүсэхэд нөлөөлөгч хүчин зүйлүүдийг стрессор гэнэ.

Цааш үзэх
Image 03
25

ЛЕКТОР ЧИЛА | Тэр итгэл тарьж, урам зориг тараадаг юм билээ ...

Чила. Энэ нэрийг би наймдугаар ангидаа дахиж хэзээ ч мартахааргүй болтлоо цээжилж байсан юм. Учир нь энэ хүн манай ангийн 44 сурагчийн 88 нүднээс бөөн бөөн нулимс асгаруулж орхисон. Ердөө 20 минутын турш уншсан ээжийн тухай лекц нь сэтгэл зүрхийг минь өмөлзүүлж, гэр лүүгээ гүйж очоод ээжээ хайртай шүү гэж хэлмээр санагдтал ухаарал өгч байлаа. Үгийн шид ээ гэж ямар хүчтэй байдгийг энэ үед л би ойлгосон юм болов уу. Би дахиж ирнэ ээ гээд энэ ах ирээгүй. Гэхдээ аргагүй биз. Тэр итгэл тарьж явдаг юм билээ. Урам зориг тараадаг ажилтай юм билээ. Нэг газраа хоёр очих хэтэрхий шударга бус.

Цааш үзэх