image

НОХОЙНД Ч ГЭСЭН ЭРХ БИЙ | Гэрийн тэжээвэр амьтны хуультай болъё

"Азтай савар" төрийн бус байгууллагыг төрийн соёрхолт зураач С.Саранцацралт гэдэг хүн хэсэг хүмүүстэй хамтран 2013 онд байгуулжээ. Хамгийн анхны нохой нь Азаа нэртэй нохой байсан. Гудамжны нохой, муурт туслах зорилгоор анх байгуулагдаад 2014 оноос хойш үндсэн гишүүд үргэлжлүүлэн зургаан жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Азтай савар фэйсбүүк групп нь 83 мянган гишүүнтэй. Группийн дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг долоогоос найман гишүүн байдаг. Анхны гишүүд “shelter” буюу аврах байр байгуулсан ч туршлагагүйн улмаас халдвар тархаж амжилтгүй болсон. Тэрнээс хойш “Азтай савар” төрийн бус байгууллага нохойн тоо толгойг бууруулах, гаднын улс орнууд ямар үйл ажиллагаа явуулдаг талаар судалж спэй заслагын талаар олж мэджээ.

Спэй заслага гэдэг нь амьтны үржлийг хязгаарлах мэс засал юм. Ингэснээр нохой дахин үржилд орох боломжгүй болно. Яагаад спэй заслага хийх шаардлагатай талаар тодруулахад

“Азтай савар” ТББ-ын гишүүн Э.Бүжинлхам

“Амьтан нь хүн шиг үр удмаа үлдээнэ гэхээс илүү байгалийн хуулийн дагуу  үржилд ордог. Үржилд орохгүй удахаар нохой стресстэх, уяанаасаа алдуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эм нохойн ороо нь нэг жилд хоёр удаа ордог төдийгүй нэг удаагийн хээлтээрэй таваас зургаан гөлөг гаргадаг. Харин гөлөгийг давхар тэжээх айл төдийлөн байдаггүй. Иймээс дөнгөж төрсөн гөлөгийг төөрүүлэх, цаасан хайрцагт хийж гадаа тавих, зарим газар усанд хүртэл хийдэг. Өвөл бол хөлдөж үхэх зэрэг олон асуудлууд бий. Эм нохойн хувьд төрж сүү нь эвлэчихсэн байдаг учраас маш их зовдог.

Нохой муур нь хүн шиг ээж аав гэсэн ойлголт байхгүй. Иймээс цус ойртох магадлал их. Өмнө жил спэй хөтөлбөрөөр “Азтай савар” ТББ амьтны эмнэлэгтэй хамтран үйл ажиллагаа явуулж байхад  ээж хүү хоёрыг хамтад нь тэжээснээр хоорондоо үржилд орсон тохиолдол ч бий. Дундаас нь сэтгэцийн өөрчлөлттэй амьтан гарсан. Иймд спэй заслагыг хийснээр савны хорт хавдар, төмсөгний хорт хавдар, халдварт өвчин болон цус ойртолтоос сэргийлэх боломжтой” гэв.

No description available.

Тоо баримтаас үзэхэд нийслэл хотын хэмжээнд жилдээ 100-150 мянган нохойг буудаж устгахаар төсөвт тусгадаг аж. Нэг нохойг буудах зардал нь 12 мянган төгрөг. Гөлөгийг  шууд машины тэвш, хашаанд савж алдаг. Гэтэл гудманд хараа хяналтгүй явж буй эр, эм нохой үржилд ороход зургаагаас 12 гөлөг гардаг гэж тооцоход зургаан жилийн дотор 6.700 болтлоо өснө. Иймд буудаж устгасан ч золбин нохойн тоо толгой буурахгүй. Харин гэр хороолол, байранд ч нохой тэжээдэг хүмүүст үржил хаах буюу эм нохойн савыг боох мэс ажилбар спэй, эр нохойд заслага хийхийг тодорхой заалт, хуулиар журамлавал заавал амьтныг хэрцгийгээр буудах шаардлагагүй болно. Түүнчлэн татварын мөнгийг ч үр ашиггүй зарцуулахгүй байх давуу талтай. Иймээс тоо толгой нь өдөрт хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа нохойг зэрлэгээр буудаж хороох биш үржлийг нь хаах зэрэг олон улсын жишгийн дагуу хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль манай улсад байдаггүй. Харин дэлхийн улс орнуудад амьтантай зүй бус харьцахыг хориглож хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн байдаг.

Жишээ нь: Австри улс амьтдыг хамгаалах тухай 2004 оны хуулиар амьтдын хамгаалалт, сайн сайхан байдлыг хүн төрөлхтөнтэй дүйцэхүйц хэмжээнд байлгахыг зөвлөжээ. Европын хамгийн хатуу хуулиудын нэг болох харгислалын эсрэг хууль нь гэрийн тэжээвэр амьтдын эздийг нохойнхоо чих, эсвэл сүүлийг тайрахыг хориглож зөрчил гаргагчдад 2420 долларын торгууль ногдуулдаг бөгөөд  харгис хэрцгий тохиолдолд 18160 доллараар торгож, амьтдын эрх баригчид хурааж авдаг байна. Харин Швейцарь бол амьтдын амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлээр тэргүүлэгч улсуудын нэг  юм. 1992 онд Швейцарь улс "амьтны нэр төр"-ийг хамгаалах заалтаар амьтдыг үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байсан. Тэр ч бүү хэл нохойг хуцахаа зогсоохыг энд бас хууль бус гэж үздэг учир гэрийн тэжээвэр амьтдын эзэд тэжээвэр амьтандаа анхаарал тавьж сурахын тулд хичээлд суух шаардлагатай болдог аж. Мөн Их Британийн Амьтны халамжийн тухай хууль тогтоомжид амьтанд харгис хэрцгий хандаж, хайхрамжгүй хандвал 51 долоо хоног баривчлах ялаар хүртэл шийтгэдэг.

Иймээс л гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хуулийн заалттай болчихвол дуртай нэгэн нь нохой муур авч тэжээгээд гудамжинд хаяад байхгүй илүү хариуцлагатай нийгэм бий болно.  Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болчихвол “Азтай савар” ТББ-ын гишүүдэд ч гэсэн хийх ажил, санаа санаачилга байгаа гэдгийг онцолсон юм. Азтай савар төрийн бус байгууллага одоогоор 3200 орчим амьтдад туслалцаа үзүүлж спэй заслагыг  жил болгон 300-400 нохой, мууранд өөрсдийнхөө цуглуулсан хандив төсвөөр хийдэг аж. Аврах байр байгуулах төлөвлөгөөтэй байгаа ч хууль эрх зүйн орчин бүрдээгүй гудамжны нохой муурыг анхааралдаа авахгүй байгаагаас өдөрт хэдэн зуугаараа үржиж байгаа ийм нөхцөл байдалд боломжгүй гэж үзэж байгаа юм.

Хууль байхгүй ч нохой, муурын журамд байдаг. Журамд гэрчилгээтэй байх, гадуур амны хаалттай авч явах, үүр, уяа идүүрийг тогтмол цэвэрлэх, галзуу, гударга зэрэг мал амьтны өвчнөөс сэргийлэх тарилга, туулга хийлгэх болон байр гэрлийн мөнгөнд нэмэлт төлбөр төлөх гэж заасан байдаг. Журмын хувьд нохойн эрх ашигт биш зөвхөн эзний эрх үүрэгт чиглэсэн гэдгээрээ “дутуу” журам гэж хэлэхэд буруудахгүй. Иймээс тэд амьтдад чиглэсэн хууль хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Азтай савар ТББ-ын гишүүд өөрсдийнхөө хэмжээнд амьтдад туслалцаа үзүүлдэг. Хэдий амьтдын хамгаалах хууль үгүй ч хүмүүс өөрсдийн санаачлалаар олсон, аварсан нохойн тухай түүхээ бусадтай Фэйсбүүк группт хуваалцаж зөв хандлагыг түгээдэг.

Жишээ нь: 10-р хорооллоос олдсон хоёр настай спаниел нохойн тухай пост. Эзэн нь түүнийг коронавирусээс болоод хаяж нохой гудамжинд гарч нүднийх нь мах нь гарчихсан байхад энэхүү бүлгийн нэгэн гишүүн олж эмчилгээнд хамруулж тэжээсэн байна.

No description available.No description available.

Дараагийн түүх бол Бабу нохойн түүх юм.  Анх түүнийг олоход дөрвөн мөч нь нийлэхээ шахсан тураалтай, машинд дайруулаад хөл нь бороолсон шархтай, чихээ хайчлуулсан, амь нь хаанаа байгаа юм гэмээр өрөвдмөөр амьтан байсан ч сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн хандиваар эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрчээ.

No description available.

No description available.No description available.

No description available.Мөн Монопол гэх нохой  машинд дайруулсан газартаа гурав хоног хэвтэж байхад нь хашааны булангаас одоогийн эзэн нь олж авчээ. Урд хөлийн арьс нь мултраад мах нь гарч яс нь хатчихсан байж. Эмнэлэгт үзүүлж хөлөө тайруулахаас өөр аргагүй байдалд ороход “Азтай савар” ТББ-ын гишүүд болон амьтны эмч нарын тусламжтайгаар эрүүл болжээ.No description available.

No description available.

No description available.

Эдгээр жишээнээс харахад иргэн та анхаарал болгоомжтой машин жолоодож, амьтан тэжээхээр шийдсэн бол хариуцлагатай хандаарай. Таны санамсаргүй байдлаас болж амьтан бэртсэн бол тэр чигт хаях биш ядаж амьтны эмнэлэгт хүргээд өгчихвөл зовоолгүйгээр унтуулах арга ч байдаг. Мөн өвдсөн амьтдад тусалж зүгээр хараад өнгөрөхгүй ядаж мэдэгддэг байхыг “Азтай савар” төрийн бус байгууллагын гишүүдийн зүгээс хүссэн юм.

Мөн нохой тэжээхээр шийдсэн хүмүүс сайтар судалж 10-15 жилийнхээ амьдралыг төлөвлөж гэр бүлийн гишүүнээ гэж үзэн мөнгө санхүү, цаг заваа тооцож, хариуцлага хүлээх чадвартай эсэхээ сайтар бодсоны эцэст нохойтой болоорой.

Гэрийн тэжээвэр амьтан гэдэг зугаа гаргах хэрэгсэл биш, тэд ч бас асаргаа сувилгаа шаардлагатай амьтан. Хоол нь хүртэл зүгээр нэг аяга угаасан усаа өгөх биш үсийг нь унагахгүй байх витаминаар баялаг тэжээл гэх мэт зориулалттай байдаг.  Амьд амьтан учраас бохироо гадагшлуулна.  Амьдрах орчноосоо шалтгаалан сургах шаардлагатай. Тийм учраас нохойгоо сонгохдоо ч гэсэн судалж байж зүгээр гоё харагддаг болохоор биш анх тэжээж эхлэхэд ямар нохой тохиромжтой зэрэг мэдээлэлтэй байж хариуцлагатайгаар шийдвэрээ гаргаарай.

Амьтан тэжээхийн давуу талыг судалгаагаар ялангуяа нохой стрессийн түвшинг бууруулахад хувь нэмэр оруулдаг төдийгүй эрүүл мэндэд ач тустай гэжээ. Тэжээвэр амьтантай байх нь таргалалтыг зогсоож, цусны даралтыг бууруулж, цусан дахь холестерины түвшинг бага байлгадаг нь зүрхэнд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.

 

Сурвалжилсан: Э.Нандинцэцэг

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
25

Малгай нь томдсон мэдээ буюу СЕНСАЦИ ХӨӨСӨН БИЧВЭРҮҮД

Нэр бүхий редакциуд мэдээллийг анх түгээхдээ ах нь дүүгээ мөчилж алаад, гэр хорооллын гудамжинд хаячихсан байсан мэтээр мэдээллэв. Гэвч тэрхүү сүр сүр гарчигтай мэдээнүүдийг нь ороод уншихаар үнэхээр ах нь дүүгээ мөчлөөд алчихсан гэсэн баттай нотолгоотой ганц ч өгүүлбэр байхгүй байгаа юм. Зөвхөн эдгээр сайтуудын мэдээнээс иргэдийн олж унших юм нь “Энэ сарын 13-ны өдөр алга болсон охины цогцсыг өчигдөр буюу 23-ны өдөр олсон. Хэргийг одоо шалгаж байгаа, урьдчилсан байдлаар уг хэрэгт сэжиглэн нэг иргэнийг саатуулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэр нь түүний ах гэсэн” л мэдээлэл байгаа юм.

Цааш үзэх
Image 11
11

ФОТО: Таны дүр төрхийг төгс өөрчлөх чадварлаг найман артист

Нүүр будалтаар хүн өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгож, өө сэвээ дарж, хүсвэл бид мэс хүргэхгүйгээр өөр нэгэн дүр төрхийг ч бүтээж болно. Өмнө нь makeup артист гэхээр бид зөвхөн эмэгтэй хүмүүс л энэ ажлыг хийдэг, чаддаг гэж ойлгодог байсан бол одоо энэ нь өрөөсгөл ойлголт болно.

Цааш үзэх
Image 11
04

Хосуудын дундах эрх мэдлээс үүдэлтэй хор хөнөөл | Энэ асуултад хариулаад өөрийгөө тодорхойлоорой

Гэр бүл судлаач, доктор Жон Готтман болон И. Мэйвис Хетерингтон нарын бие дааж хийсэн судалгааг харвал дээрх төрлийн эрх мэдлийн гажуудалд орсон хосуудын харилцаа хэдийнэ тогтворгүй байдалд орсон байх нь бий.

Цааш үзэх
Image 11
03

HumanZ.mn редакцийн хамт олон арваннэгдүгээр сарыг “НОГООН САР” болгон зарлалаа

Манай сайт нь үүсгэн байгуулагдаад нэг жилийн хугацааг үджээ. Энэ хугацаанд мянга гаруй контент нийтлэсэн нь 200 мянга гаруй уншигчдын сонорт хүрчээ.

Цааш үзэх