image

#SEX EDUCATION | Жирэмслэлтээс хамгаалах энгийн аргууд

Сарын тэмдгийн хуанли хөтлөх

Сүүлийн үед техник технологи хөгжсөөр байгаа учраас сарын тэмдгийн хуанли хөтлөх нь тийм ч хэцүү биш болсон. Учир нь ухаалаг гар утасны аппликэйшн таны сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэх магадлалтай өдрүүд болон, дараагийн сарын тэмдэг ирэх хугацаа зэргийг нарийн тооцоолоод гаргачихдаг.

Та жирэмсэн болох магадлал өндөртэй долоо хоногт л найдвартай хамгаалаад байхад бусад үед санаа зовох зүйлгүй хэмээн мэргэжилтнүүд хэлжээ. Сарын тэмдэг хэдий чинээ тогтворгүй байна, төдий чинээ овуляцийн хугацааг тооцоход хэцүү бөгөөд эрсдэл өндөртэй гэсэн үг. Тиймээс хуанлийн арга хөтөлж байгаа үедээ болж өгвөл ядрахгүй, жингээ хасахгүй, нэмэхгүй, амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулахгүй байсан нь дээр шүү.

Зургаан сарын турш өөрийнхөө сарын тэмдэг ирсэн өдрийг хуанлин дээр үнэнчээр тэмдэглээд, сарын тэмдгүүд чинь хоорондоо хэдэн хоногийн зайтай ирж байгааг тоол. Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарынх ирсэн өдөр хүртэлх хугацааг мөчлөг гэнэ. Энэ нь дунджаар 28 хоног байдаг.Тэгээд өнгөрсөн зургаан сарын хугацаанд хамгийн олондоо хэд, хамгийн цөөндөө хэдэн хоногийн зайтай ирсэн байгааг анзаараарай. Энэ тоонууд бол чиний хамгийн урт болон богино мөчлөгийн хугацаа юм. 
Хамгийн богино мөчлөгийн хугацаанаасаа 18-ыг хас. Гарсан хариу нь чиний жирэмслэх магадлалтай өдрүүдийн эхлэл. Жишээ нь, чиний хамгийн богино мөчлөг 28 хоног байлаа гэж тооцъё. Тэгвэл мөчлөгийн 10 (28-18) дах өдрөөс чиний овуляц буюу өндгөн эс гадагшлах үйл явц эхлэх магадлалтай гэсэн үг. 

How to Get Rid of a Vaginal Discharge

Халуунаа хэмжиж байх

Биеийн халууныг хэмжих нь сарын тэмдэг нь тогтворгүй, хуанли хөтлөхөд тун барьцгүй байдаг бүсгүйчүүдэд тохиромжтой арга юм. Гэхдээ тогтмол цагт сайн хэмжиж, тооцооллыг зөв гаргахгүй бол нэлээн ярвигтай арга учраас эрсдэл дагуулах магадлалтай гэдгийг санаарай.

Сарын тэмдгийнхээ эхний өдрөөс эхлэн өглөө бүр босохоосоо өмнө тогтмол цагт халууны шилээр биеийнхээ халууныг хэмжиж тэмдэглэгээ хийнэ. Эмэгтэй хүний биеийн суурь халуун нь мөчлөгийн эхэн үед хэвийн явж байгаад овуляцаас яг өмнөхөн жаахан буурч, овуляцийн яг дараахан буюу өндгөн эс гадагшилсан үед нэмэгдээд тэр чигтээ өндөр хэвээрээ явсаар дараагийн сарын тэмдэг ирэхийн яг өмнөхөн буцаж буурдаг. Гэнэт буурахаас гэнэт өсөх үеийг оролцуулаад буюу овуляцийн өмнөхөн өдрүүдээс хойш долоо хоногийн хугацаанд хамгаалалтгүй бэлгийн хавьталд бүү ороорой.

Which Birth Control is the Best? | Her Campus

"Цагаан юм"-аа шинжих

 

Эмэгтэй хүнээс ялгарч байдаг биеийн “цагаан юм”-ны бүтэц мөчлөгийн үеэс хамааран өөрчлөгдөж байдаг. 
Өглөө болгон хуруугаараа үтрээнээс ялгарсан цайвар ялгадаснаас дээж авч шинжил. Цагаан юмныхаа дээжийг долоовор, эрхий хуруугаараа чимхээд буцааж салган бүтцийг нь ажиглана. Хэрвээ “цагаан” юм чинь тунгалаг, усархаг, сунамтгай, өндөгний цагаан шиг байвал овуляц явагдаж эхэлсэн байна гэсэн үг. Ялгадас гулгамтгай, тунгалаг болно. Энэ үед жирэмслэх магадлал хамгийн өндөр. Тиймээс 3-4 хоногийн турш бэлгийн хавьталд битгий ороорой. 
Харин цагаан юм буцаад наалдамхай, өтгөн болох үед магадлал багасч эхэлж байдаг бөгөөд үтрээ хуурай, ялгадасгүй шахуу болж эхлэн үед та санаа зоволтгүй бэлгийн харьцаанд орж болдог байна.

There are plenty of #contraception options to choose from!

 

Бэлтгэсэн: М.Солонго

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 10
21

#SEX EDUCATION | Хөхний даруулга зүүхгүй байх нь хөхийг томруулдаг

Өөрт таараагүй, тохирохгүй хөхөвч зүүснээр эрүүл мэнд, гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг байна. Бүр хөхний даруулгаас татгалзах нь түүнийг зүүснээс ч олон сайн талтайг судалгаагаар баталсан. Үүнд:

Цааш үзэх
Image 10
19

#SEX EDUCATION | Эрэгтэй хүүхдийн шодой 16-17 настайд өөрөө 100 хувь шамлагддаг

Наалдцыг хүчээр салгах нь маш хүчтэй өвдөлт өгдөг, хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг.

Цааш үзэх
Image 10
17

Дотоожоо солилгүй удвал юу болох вэ | ЗААВАЛ ХАЛУУН УСААР УГАА

Даавуун биш торон, нейлон материалтай дотоож өмсдөг бүсгүйчүүд өдөр бүр солих хэрэгтэй. Энэ төрлийн дотоож нь агаарын солилцоо муутай, чийг халууныг гадагшлуулдаггүй. Тиймээс өдөр бүр солих дотоож чинь бүгд даавуун материалтай байх ёстойг битгий мартаарай.

Цааш үзэх