image

#GENZ | Э.Отгончимэг: Ганцхан өөрийнхөө биш олон хүний амьдралаар амьдарч үзэхийг хүссэн

Нүдэнд дулаахан сайхан инээмсэглэлтэй дэлхийн МОНГОЛ жүжигчин охиныг энэ удаагийн #GENZ ярилцлагын буландаа урьж оролцууллаа. Түүнийг Э.Отгончимэг гэдэг, өөрийн том мөрөөдлийн төлөө БНСУ-д жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа билээ. Түүний сүүлд тоглосон ДУРСАЖ ЯВААРАЙ кино Олон улсын хоёрдугаар зэрэглэлийн Казанийн кино наадамд Гуравт бичигдэж Шилдэг зохиол, Их Британийн Олон Улсын Кино Наадмаас "Шилдэг Найруулагч" шагналыг саяхан хүртсэн бөгөөд мөн өөр кино наадмуудад өрсөлдөж байна.

- Сайн байна уу, өдрийн мэнд. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. 

- Баярлалаа. Өдрийн мэнд.

- Солонгост цаг агаар ямархуу байна даа?

- Гадаа +23 градусын дулаантай, хүмүүс одоо л цамц, цувандаа орж байна. Навчны өнгө шарлаж эхэлсэн мөн ойрын үед тэнгэр маш үзэсгэлэнтэй байгаа 😍.

/түүний дарсан зураг/ 

- Бага насаа хаана, хэрхэн өнгөрүүлсэн бэ?

- Би гурван охинтой айлын дунд охин нь. Миний хувьд багаасаа л аливаад биеэ даан сурч, өсөж хүмүүжсэн. Гэрийнхэн дийлэнхдээ завгүй байдаг байсан болохоор цэцэрлэгтээ хамаатныхаа хүүхдүүдтэй хамт явна, сургуульд ороод ч ангийнхаа хүүхдийг дагаад аав, ээжтэй нь явчихна, сэргэлэн байгаа биз 😂. Арван жилээ Говьсүмбэр аймагт сурч төгссөн.

Ээждээ л магтуулах их дуртай. Орой ээжийг ажлаа тараад ирэхээс нь өмнө хичээлээ хийгээд, гэрээ цэвэрлээд цэмцийгээд сууж байдаг байлаа. Бүр хэн ч зааж өгөөгүй байхад анх удаа хоол хийж үзсэн. Тэр нь  зургаан настайдаа хийсэн түүхий гурилтай цуйван 😂. Бас гадаа их тоглодог, амттанд нугасгүй хүүхэд байсан.

- Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон бэ?

-Ганцхан өөрийнхөө амьдарлаар биш олон хүний амьдралаар амьдарч үзэхийг хүссэн болохоор энэ мэргэжлийг сонгосон.

- Хамгийн анх кинонд тоглож байсан мэдрэмжээ хуваалцаач?

- Арван жилээ төгсөхдөө МУИС-иас Химийн чиглэлээр суралцах урилга авч суралцсан. Тийнхүү суралцаж байхдаа дүрийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн юм. Өөр мэргэжлээр сурдаг байсан болохоор зураг авалт эхлэхээс өмнө түгшиж, сандардаг байсан. Өөрийн зураг авалтын хуваарьгүй үедээ хийгдэж буй зураг авалтыг хараад л суугаад баймаар бүх юм нь их сонирхолтой санагддаг байсан. Киноны ард ийм зүйлс ингэж хийгддэг юм байна, зурагтаар хардаг хүмүүсээ яг дэргэдээс нь хараад л 😍 тэд амьд юм байна гэсэн догдлом бас инээдтэй бодол мэдрэмжүүд...

- Хамгийн дурсамжтай тэвчээр шаардаж бүтээсэн дүрийнхээ талаар яриач?

- Beauty and the beast Bell-ийн дүр байсан. Тайзны жүжгийн далаацтай том хөдөлгөөнийг төвөггүй хийдэг болох, үзэгчидтэй шууд харьцах чадвар чухал байсан. Тайзан дээр гарсан л бол тухайн дүрээ дуусгаад буух,  хувцас, жижиг хэрэглэл, алхаа, гэрлээ мэдрэх гээд маш олон зүйлийг нэг доор анхаарах хэрэгтэй байдаг.  Мөн хамтран тоглож буй дүрүүдээ мэдрэх чухал чадваруудыг суулгасан бүтээл байсан. Хамтран тоглосон МУСТА Ц.Төмөрхуяг, УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, Найруулагч Д.Лхагва ах нарынхаа ачаар нэгэн сайхан уран бүтээлийн ард гарч, тайзны анхны жүжигтээ тоглож, хамтарч ажилласандаа маш их баярладаг.

- Таны мөрөөдлийн дүр хэн бэ. Яагаад?

-Me before you Emilia Clarke-н гаргасан Луйза гэдэг эмэгтэйн дүр. Энэ дүр өөрийнхөөрөө, эрч хүчтэй цаанаасаа хайр татдаг. Гэхдээ цаашдаа төрөл бүрийн өөр, өөр дүр бүтээхийг хүсдэг.

- Хэрхэн эерэг байдаг вэ?

-Эерэг байдлыг ээжээсээ өвлөж авсан 😂. Манай ээж эерэг, эрч хүчтэй, цоглог жоохон хүүхэд шиг зан ааштай эмэгтэй бий. Ер нь юмны муугаас нь илүү сайн талыг нь харах хэрэгтэй байх.

- Ганцаардсан эсвэл сэтгэлээр унасан үедээ юу хийж тайвширдаг вэ?

-Эрч хүч өгөхөөр кино үзэж амттай зүйлс иддэг бас юу ч бодолгүй тайван унтчихвал зүгээр байдаг. Маргааш нь тайвширсан хойно бодоход асуудлууд энгийн байх эсвэл огт өөр талаасаа сайн байдал ч харагддаг.

- Отгончимэгийн завгүй нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Одоогоор өглөө сургуульдаа яваад л, өдөржингөө хичээлтэй. Орой нь даалгавараа хийгээд л унтах цаг /инээв/.  Ер нь гэр сургуулийн хооронд л амьдрал өрнөж байна даа.

- Сошиал хэрэглээний талаар ямар бодолтой байдаг вэ. Мөн хэр идэвхтэй сошиал хэрэглэгч вэ?

-Хувь хүний өөрийнх нь хэрэглээнээс л хамаарна гэж боддог. Миний хувьд сошиалаар хүссэн хүнтэйгээ цаг алдалгүй холбоо барих, цаг зав хэмнэх, яаралтай тулгамдсан асуудалтай үед бүхий л төрлийн хэрэглээг зөв ашигладаг. Facebook, Instagram, messenger, kakao-руу зав гаргаж биш завтай үедээ орохыг хичээдэг.

Жүжигчин Э.Отгончимэгийн ИНСТАГРАМ: https://www.instagram.com/otgo.o8/

- Найз залуутай юу? 😊

- Найз залуугүй.

- Эрэгтэй хүний ямар байдал нь давуу тал гэж боддог вэ?

-Халамжтай, шударга, тайван, өндөр байвал гоё.

- Уншигчдад хэлэх урмын үгс?

- Бүх зүйл боломжтой учраас МӨРӨӨД. Тэрхүү мөрөөдлийнхөө төлөө тууштай бөгөөд зоригтойгоор урагшлаарай. Чи бол энэ дэлхийд цор ганц.

-ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА

ЖҮЖИГЧИН Э.ОТГОНЧИМЭГИЙН ФОТО ТҮҮХ БА КИНО ЗУРГУУДААС:

/ДУРСАЖ ЯВААРАЙ/

/ХАМГИЙН ХӨӨРХӨН ОХИН/

/ҮЛГЭРИЙН ОРОН МЭТ.../

/ТҮҮНИЙ СЭТГЭЛ ДОГДЛУУЛАМ ДҮР/

/ОТГОНЧИМЭГ ГЭРЭЛ ЗУРАГТ СОНИРХОЛТОЙ НЭГЭН БОЛОЛТОЙ. ДЭЭРХ ХОТЫН ГУРВАН ЗУРАГ НЬ ТҮҮНИЙ ӨӨРИЙН ДАРСАН ЗУРАГ ЮМ/

/ТҮҮНИЙГ ТИВ ДЭЛХИЙД НЭРЭЭ ЦУУРАЙТУУЛСАН ЧАДВАРЛАГ ЖҮЖИГЧИН БОЛОХЫГ МОНГОЛ ТҮМЭН ЕРӨӨЖ СУУГАА/

Ярилцсан: М.Янжиндулам

 

4 Сэтгэгдэл:

  1. Дулаан хувцаслаарай, хоолоо сайн идээрэй, ядарч болохгүй шүү

  2. ❤️

  3. Mundag ohinshuu🥰 Caash caashdiin uran buteeld ni amjilt husey🤍🤍🤍

  4. Mundag oxindoo tomoos tom amjilt az jargal sain saixan bvxniig xvsii

Сэтгэгдэл илгээх

Image 12
02

ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН ТҮГЭЭМЭЛ ГАРГАДАГ 10 АЛДАА

Bill Gates нэгэн удаа ингэж хэлжээ “Хэрвээ чи ядуу төрсөн бол энэ чиний буруу биш, харин ядуу үхэж байгаа бол энэ чиний буруу”.

Цааш үзэх
Image 11
27

ЯПОН улсад суралцах гурван БОЛОМЖ

Хөгжилтэй улс орнууд өөрийн улсын иргэдийн боловсрол, хүмүүжилд тэргүүн зэргийн анхаарал тавьж хөгжүүлж байж амжилтад хүрсэн нь тогтоогдоод байна. Япон улс бол боловсролын системээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг.

Цааш үзэх
Image 11
27

2021 онд хамгийн их эрэлттэй болох кибер ур чадвар

Кибер аюулгүй байдлыг хамгаалах нь өнөө үед хүчээ авч буй хамгийн том биеэ даасан салбар болжээ. Хязгааргүй урсах мэдээ мэдээллийн энэ эрин зуунд мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний болон байгууллагын, цаашлаад улс гүрний аюулгүй байдал гэдэг хамгийн чухалд тооцогдох болсон.

Цааш үзэх
Image 11
26

Дэлхий дахинаа ХАМГИЙН өндөр хандалттай шилдэг ТАВАН подкаст

Цахим хэрэглээ ноёлох болоод байгаа энэ цаг үед хүн болгон цаасан ном сонин уншихаас илүүтэйгээр өөрийн гар утас,цахим сүлжээг ашиглан ажлынхаа чөлөөт цагаар мөн түгжрэлд өнгөрөөх цаг хугацаандаа подкаст сонсох элбэгтэй болоод байгаа билээ. Тиймээс дэлхий дахинаа хамгийн өндөр хандалттай шилдэг ТАВАН подкастыг танилцуулж байна.

Цааш үзэх