image

#SHUUDAN | Мянган төгрөг ч олж үзээгүй байж ээжийн өгсөн мөнгөөр тамхи авч татна

HumanZ.mn сайтын #SHUUDAN-д

      Өдрийн мэнд. Япон улсад ажиллаж амьдарч байгаа 24 настай залуу байна. Би энд гурван жилийн ажлын гэрээгээр ирсэн. Мэдээж хар ажил хийж байгаа. Уг нь ШУТИС-д суралцдаг байсан. Гэвч гадуур, дотуур найзуудтайгаа нийлж бүтэх, бүтэхгүй юм эргүүлсээр сургуулиасаа гарсан.

Ээж бид хоёр хоёулханаа амьдардаг. Миний ээж төсвийн багахан цалинтай. Байрны лизинг, миний сургалтын төлбөрийг яаж ийж байгаад л зохицуулдаг байсан. Хөөрхий бодоод байхад надад юм авч өгөх гэж улайрдаг байснаас өөрөөсөө өнгөтэй өөдтэй юм дандаа харамладаг. Сургуулиасаа гарахад ээж минь эхэндээ уурлаж сүүлдээ уйлахад нь би нэг их гавьяа байгуулсан юм шиг хүн хүний сурах юм өөр, би өөрийгөө мэдье энэ тэр гэж том, том дуугарч хаалга саван гарсан. Тэр өдрөө тэрний маргааш нь ч гэртээ очоогүй санагдаж байна.

Би амьдралдаа мянган төгрөгний ажил ч хийж үзээгүй. Ёстой л хувьдаа банктай юм шиг байнга ээжээс мөнгө нэхнэ. Тийм байж өгсөн мөнгөөр нь тамхи авч татна. Эхэндээ тас нуудаг байсан ч сүүлдээ тагтан дээр үнсний сав тавьж байгаад татдаг болсон. Ээж минь хөөрхий эхэндээ уурлаж сүүлдээ гуйгаад л уйлаад л. Гэсэн ч би юу ч боддоггүй тэнэг... ээжийнхээ урмыг татсан тамхиныхаа үнстэй хамт хийсгэчихдэг байж.

Сургуулиасаа гараад хагас жил боллоо. Хийсэн зүйлгүй, өнөөх найзууд ч алга болсон. Худлаа том том ярьсан, ээжээрээ тэжээлгэдэг л нэгэн байсан намайг ээжийн ах нь Японд ажилд явуулна гэлээ. Надад ч эндээс л явж байвал бүх зүйл ОК. Түүнээс бол яаж явах, юу хийхээ бодсонгүй.

Японд гэрээгээр ажиллахад хэлний ангид сурах ёстой байв. Нэг их сайн сураагүй ч долоон сарын хугацааны хичээлийн талд нь суув. Дахиад ичмээр зүйл ч үнэндээ би шалгалтандаа унаад явах боломжгүй байсан ч ах арын хаалгадсан!!! /Та нар хэзээ ч битгий тэгээрэй, сурсан мэдсэн юм бүхэн зөвхөн чинийх л болно/ 

Одоо Японд ирээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Ээжийн хайр даадаггүй эрх бацаан, ажил хийж үзээгүй юм болохоор хуруу гар байнга цэврүүтнэ. Ажилдаа гарах цагаасаа байнга шахуу унтаж хоцроод ажил хойш татаж, нүд үзүүрлэгдэнэ. Бүх зүйл нь бүтэлгүй, би ч арчаагүй байлаа.

Харин саяхнаас л өөрийгөө ухааруулж эхлэв. Эцсийн эцэст миний  л амьдрал. Миний төлөө үсээ цайтал зүтгэдэг ээжийгээ яах гэж зовоодог байваа гэж боддог боллоо.

Энд миний төлөө гэсэн хүн, зүйл юу ч байхгүй. Харин хүний минь хувьд хүндэлдэг. Гомдоллох зүйл ч байхгүй, учир нь бүгд л өөрсдийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэж байна.

Тэгээд, залуусаа заавал ийм бай гэж хэлэх гэсэнгүй шүү. Битгий шалчгар бай. Битгий хайртай хүмүүсээ зовоо. Юу ч чадахгүй байж худлаа битгий том, том үсэр. Ядаж өөрийнхөө төлөө үүрэг гүйцэтгэдэг бай.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

МОНГОЛЫН БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН МАСТЕРЫН 10 БОГИНО ӨГҮҮЛЛЭГ

Монголын богино өгүүллэгийн мастер гэгддэг их зохиолч Ж. Лхагва 1942 оны 3-р сарын 18-нд Дорноговь аймагт төржээ. Тэрбээр “Саарал даага”, “Толгодын цаана ингэ буйлна”, “Ахыг дагасан хүн”, “Сарны шороо”, “Хулангийн тоос”, “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг”, “Арвын Б-гийн тэнэг”, “Шөнө ногоо ургадаг” зэрэг ном хэвлүүлсэн бөгөөд олон тооны дэлгэцийн бүтээл туурвисан, орос, украин, испани хэлнээс орчуулга хийдэг байжээ. Тэрбээр багадаа гоё өнгийн чулуу түүж тоглодог байсан бол өсөж том болоод амьдралаас түүсэн чулуугаа ном болголоо хэмээн өгүүлсэн байдаг. Монголын утга зохиолын сор болсон их хүний амьдралаас түүсэн арван “чулууг” хамтдаа сонирхоцгооё.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя

Нэг ч хямарсан хүн алга. Яг энэ үед би дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үеийг давж, хөл дээрээ амжиллтай боссон старт ап бизнесийг бүтээе гэж зорьсон юм. Чадна гэсэн итгэл төрөх үед нийт ажлын 50 хувь биелдэг. Би гэрээсээ гарахгүй ээ. Төр засгаа ч буруутгахгүй. Сошиал дээр зовлон тоочихгүй. Хийцгүйрч орон дээрээ өнжихгүй. Алив, босцгоо. Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Цаг хугацааны юунд найдах, юунд тэмцэх

Цаг хэд болж байна вэ? Хэд болж байгаа нь хамаатай ч биш дээ. Халуун чацарганын шүүс хандлахаар тавьчихлаа. Энэ хооронд юу хийхээ бодолгүйгээр, юу хийхээ эрж хайх нь тэр.

Цааш үзэх
Image 10
26

Монголын одот тэнгэрийг аялал жуулчлалын баялаг болгох нь миний мөрөөдөл

Манай монголын тэнгэр, одод ямар үзэсгэлэнтэй гэж бодож байна. Хөдөө би тооноор од харж унтах дуртай хүүхэд байсан. Од харж орчноосоо тасарч, мөрөөдлөө боддог. Монголын тэнгэрийн одод унаж ирэх гэж байгаа юм шиг, тэнгэр дүүрэн үзэсгэлэнтэй одтой. Тэр тусмаа говь, цэлгэр тал газар дээшээ харахгүйгээр хажуу тийшээ харахад л гялтганасан одод харагддаг. Монгол орон минь өргөн уудам тэнгэртэй.

Цааш үзэх