image

УЛААНБААТАРТ БАЙР ТҮРЭЭСЛЭЖ АМЬДАРДАГ ХҮМҮҮСИЙН ОЙЛГОХ ТАВАН ДАРАМТ

Хүн бүр амьдарлын хэв маяг, амжиргааны түвшин, орлогын хэмжээнээсээ хамааран орон байраа сонгодог. Тэр дундаа хөдөө орон нутгийн оюутан болон шинээр гэр бүл зохиож буй залуусаас эхлээд түрээсийн байранд амьдардаг иргэн олон. Одоо аравдугаар сар. Хичээлийн шинэ жил эхэлж байрны үнэ өссөн цаг. Сар сардаа түрээсийн мөнгөө төлөх нөхцөлтэй байх олдохоо байж, зургаан сараас нэг жил болж хугацаа нь уртсав. Нэг жилийн түрээсээ өгсөн ч нэг сарын барьцаа нэхэж, байр хайж байгаа хүмүүсийг сандаргана. Уг нь гэр хорооллын дунд байрлах нийтийн байрнууд үнэ хямд, төлбөр төлөх нөхцөл нь таатай хэдий ч гэмт хэрэг гаралтын тоо, ариун цэвэр хангалтгүй учраас иргэд арга буюу өндөр түрээс төлж байр түрээслэдэг.

Мэдээж найрсаг харилцаатай, хүн чанартай хүмүүс олон. Гэхдээ байр түрээслэх нэрээр бусдыг шулж, дарамт үзүүлдэг хүн ч цөөн биш билээ. Байр түрээслэж амьдардаг хүмүүст ямар дарамт ирдэг вэ.

ДАХИН ДАХИН ХААЛГА ТОГШИЖ, БАЙРАА ШАЛГАХААР ИРЭХ

Хэдий өөрийнх нь байр ч гэлээ тодорхой хугацаанд өөр хүнд хэрэглүүлж, тохирох мөнгийг нь авсан бол түрээслэгчдээ хувийн орон зай үлдээх нь зүйн хэрэг тийм үү. Гэтэл зарим түрээслүүлэгч нар “Ойрхон яваад ороод ирлээ, ноолийн өрөөгөө харах гээд, энэ хананд битгий ором гаргаарай, манай энэнд болж өгвөл битгий хүрээрэй” гэх мэтчилэн гэнэт орж ирдэг. Энэ нь түрээслэж буй хүнд өөр хүний гэрт байгааг мэдрүүлж, сэтгэл санааны дарамт болдог.

Хэрэв та байраа мөнгөөр түрээслэж л байгаа бол танд мөнгөө төлсөн хүнийг бага ч гэсэн хүндлээрэй.

ТОХИРООГҮЙ МӨНГӨ НЭХЭЖ, ГЭНЭТ НӨХЦЛӨӨ ӨӨРЧЛӨХ

Түрээсийн мөнгөө бөөнд нь өгөөд, зөвхөн тог усны гэж оруулчихаад явцдаа дулаан, СӨХ-ны мөнгө төл гэж шахах. Тохироогүй зардал төл. Хэрэв төлөхгүй бол байраа сулла гэх дарамтыг үзээгүй хүн цөөн биз. Өндөр үнээр түрээслэж байж нэмэлтээр ашиглалтын зардал төлөх боломжтой хүн тун цөөн. Эсвэл сар бүрийн нэгний өдөр түрээсийн мөнгөө авна гэж тохирч гэрээ хийчхээд сарын дундуур гэнэт мөнгө нэхэх. Мөнгөө төлж чадахгүй бол яах гэж орсон юм гэх мэтээр сул талаар нь доромжлох тохиолдол цөөнгүй.

Тиймээс түрээсийн байранд орохдоо бүх нөхцөл байдлыг харгалзан тодорхой гэрээ хийж, гарын үсгээ зураарай. Нотариатаар батлуулахад ч илүүдэхгүй шүү. 

ИЛҮҮ ҮНЭЭР ТҮРЭЭСЛЭХ ХҮН ОЛЧИХООД ГЭНЭТ БАЙР СУЛЛАХЫГ ШААРДАХ

Мөнгө хэрэггүй хүн гэж үгүй. Гэхдээ хүний мөнгийг авч, нүүж оруулчихаад гэнэт өөр хүнд түрээслүүлэх боллоо, гар гэдэг бүдүүлэг хүмүүс бий. Тэр тусмаа орон нутгийн оюутнуудыг байр түрээслүүлэгч нар анддаггүй. Өөдөөс нь үг хэлж чадахгүйг далимдуулан ашиглах хандлагатай. Илүү түрээс төлнө гэвэл хэзээ ч хамаагүй хөөж гаргахад бэлэн. Нүүж ороод, дөнгөж дасаад эхэлж байхад нь “хурдан гар” гэж хэлэх нь гудамжинд хөөж гаргаж байгаагаас ялгаагүй үйлдэл билээ. Энэ тохиолдолд мөн л гарын үсгээ зуралцсан тодорхой гэрээ тус болно шүү.

БАЙРАА ӨРӨӨ ТУС БҮРЭЭР НЬ ҮНЭЛЖ ТҮРЭЭСЛЭХ

Зарим түрээслүүлэгч нар гал тогооны өрөөгөө, тэр бүү хэл автомат угаалгын машин, тоос сорогчоо хүртэл мөнгөөр түрээслэдэг. Хүний санаанд багтмааргүй санагдаж болох ч  байр түрээслэгчдийг жинхэнэ утгаар нь шулдаг хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр.

Арга буюу нүүж орохоос өөр аргагүй байдалтай хүмүүс хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө тэдний халаасыг зузаалдаг.

БАЙРЫГ ХЯМД ТҮРЭЭСЛЭЭД ДАМНАДАГ “ЧЕНЖҮҮД”

Зарын сонин аваад байр хайхад нэг хэцүү тал бий. Байр элбэгшиж, үнэ нь хямдрах үеэр бөөнөөр нь түрээслээд, дамнуулан үнэ нэмж оюутнуудад түрээслүүлдэг “ченжүүд” олон. Утсаар залгаж нөхцлийг нь асуухад ганцхан хүн хариулах жишээтэй. Гурван өрөө байрыг нэг нэг өрөөгөөр нь өөр хүмүүст түрээслэж, анхны үнээ нугалж олдог овжин наймаачид улам олширсоор. Хамгийн гол нь түрээсийн байрны асуудлаар маргаан гарвал хандах албан ёсны газар байдаггүй. Хийсэн гэрээгээ бариад өргөдөл гаргасан ч хэн ч тоодоггүй. Бараг л ямар ч зохицуулалт байхгүй гэхэд болно.

Аз таарвал найрсаг эзэнтэй тохилог байранд орно. Үгүй бол мөнгөнд дуртай хүмүүсийн олз болж, сар бүр төлөвлөөгүй татвар төлөхөөс ялгаагүй. 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Хүнсний хаягдлыг багасгаснаар дэлхийг аврах боломжтой

Дэлхий дээр асар их хэмжээний хүнс хаягдаж байдаг. Ойролцоогоор нийт хүнс тэжээлийн гуравны нэг нь үйлдвэрлэл, борлуулалтын үе шатууд болон хэрэглэгчдийн гар дээрээс хаягддаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр жилд 1.3 тэрбум тонн буюу дэлхийн нийт үр тарианы тариалангийн гарцтай ижил хэмжээний хүнс хэнд ч хэрэглэгдэхгүйгээр хаягдаж байдаг гэсэн үг.

Цааш үзэх
Image 11
25

Малгай нь томдсон мэдээ буюу СЕНСАЦИ ХӨӨСӨН БИЧВЭРҮҮД

Нэр бүхий редакциуд мэдээллийг анх түгээхдээ ах нь дүүгээ мөчилж алаад, гэр хорооллын гудамжинд хаячихсан байсан мэтээр мэдээллэв. Гэвч тэрхүү сүр сүр гарчигтай мэдээнүүдийг нь ороод уншихаар үнэхээр ах нь дүүгээ мөчлөөд алчихсан гэсэн баттай нотолгоотой ганц ч өгүүлбэр байхгүй байгаа юм. Зөвхөн эдгээр сайтуудын мэдээнээс иргэдийн олж унших юм нь “Энэ сарын 13-ны өдөр алга болсон охины цогцсыг өчигдөр буюу 23-ны өдөр олсон. Хэргийг одоо шалгаж байгаа, урьдчилсан байдлаар уг хэрэгт сэжиглэн нэг иргэнийг саатуулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэр нь түүний ах гэсэн” л мэдээлэл байгаа юм.

Цааш үзэх
Image 11
11

ФОТО: Таны дүр төрхийг төгс өөрчлөх чадварлаг найман артист

Нүүр будалтаар хүн өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгож, өө сэвээ дарж, хүсвэл бид мэс хүргэхгүйгээр өөр нэгэн дүр төрхийг ч бүтээж болно. Өмнө нь makeup артист гэхээр бид зөвхөн эмэгтэй хүмүүс л энэ ажлыг хийдэг, чаддаг гэж ойлгодог байсан бол одоо энэ нь өрөөсгөл ойлголт болно.

Цааш үзэх
Image 11
04

Хосуудын дундах эрх мэдлээс үүдэлтэй хор хөнөөл | Энэ асуултад хариулаад өөрийгөө тодорхойлоорой

Гэр бүл судлаач, доктор Жон Готтман болон И. Мэйвис Хетерингтон нарын бие дааж хийсэн судалгааг харвал дээрх төрлийн эрх мэдлийн гажуудалд орсон хосуудын харилцаа хэдийнэ тогтворгүй байдалд орсон байх нь бий.

Цааш үзэх