image

Ээж архи уугаагүй өдөр миний ажил бүтдэг

Би хичээлээ тараад гэрлүүгээ алхахдаа нэг л зүйлийг шаналан, түгшин байж боддог оюутан байлаа ...

Гэртээ үлдсэн ээж минь эрүүл байгаа болов уу, эсвэл архи уучихсан болов уу гэж. Бусад хүүхдүүдийн аав нь архи ууж ээжийг нь зовоодог бол манайд ээж минь архи уудаг. Дэлгүүрээс архи худалдаж аваад ганцаараа уучихдаг. Хэнтэй ч хамаагүй архи уудаг. Өгсөн болгоныг нь татгалзалгүй балгачихдаг. Намайг арван жилд байхад ээж минь архи огт амсдаггүй байсан юм. Анги дэвших тусам ээж бага багаар архи ууж, агсам тавьдаг болов. Оюутан болсны дараа нэг уухаараа долоон хоног, хааяадаа 10 хоног дараалан ууна. Эхэндээ дэлгүүрээс архи зээлдэг байсан бол сүүлдээ ээмэг, бөгж, гар утсаа ломбардана. Халаас, дэл сул мөнгө тэсгээхээ больж, би орой унтахдаа ээжээсээ мөнгөө нуудаг болсон. Үнэндээ ээж минь яагаад ийм болсныг би ойлгодоггүй. Уг нь манайд хоол унд, мод нүүрс, хүний хэрэглээ бүгд байдаг. Тансаг зэрэглэлийн биш ч гэлээ ядуу ч биш. Хүн гутарсандаа архи уухаар дайны хэцүү гэж би лав боддоггүй. Магадгүй сэтгэлийн шаналал, удаан бугласан гомдол байдаг байх. Уг нь миний ээж ажилд жигтэйхэн сайн. Гэхдээ сүүлийн таван жил ажилд орж анхны цалингаа аваад л архи ууж дампуураад хөөгдчихнө. Архи уудгаасаа болж хүмүүст зарагдаж, дээрэлхүүлж, өөрөө гэмтэж бэртэхийг нь харах ямар хэцүү гээч. Заримдаа архи уухаараа гэртээ ирэхүй, олон хоногоор сураггүй алга болчихно. Араас нь эрэл сурал болж олж ирнэ. Хааяа өөрөө ороод ирнэ. Яах гэж намайг хайсан юм, би яав л гэж, хэн хай гэсэн юм гээд л уурлана. Согтуудаа намайг харааж, тэсэхийн аргагүй үгээр хэмлэж, хөөж доромжилно. Би хэд хэдэн удаа тэсгэл алдаж ээжийгээ цохиж, заримдаа гартаа тааралдсаныг шидэж, түлхэж унагааж байсан. Энэ бүхнийхээ үйлийн үрийг би алхам тутамдаа амсдаг. Тиймдээ ч ээжээс өөр асуудал, хүнд өдөр таарахад шүд зуугаад тэсдэг. Уг нь би ээжийгээ бүх зүйлийн нэгдүгээрт тавьж, байгаа бүхнээ зориулахыг хичээдэг. Арван жилээсээ эхэлж ажил хийж, оюутан байхдаа ээждээ цагаан сарын идээг нь бэлдэж өгч байлаа. Сургуулиа төгсөөд ажилд орсон. Би одоо ч хангалттай сайн яваа. Цалингаа аваад ээжийнхээ бүх дуртай зүйлийг аваад гэртээ ороход гэр хүйтэн. Архины үнэртэй харанхуй гэр намайг угтахад өөрийн эрхгүй хоолой зангирдаг. Гэртээ жижигхэн ч гэсэн шинэ юм аваад ороход хагас галзуу ээж минь шүлсээ үсчүүлэн орилж, хаа хамаагүй зүйл ярьж уйлан дуугарах үед үхчихмээр л санагддаг. За өнөө орой ингээд хоног. Өглөө архи нь гарна даа гээд орондоо орно. Өглөө нь согтуу ээж минь орондоо элий балай зүйл ярьж, хүн харахын эцэсгүй муухай төрхтэй угтдаг. Яг энэ үед би төрөөгүй ч болоосой гэж боддог. Хааяа нэг ээж эрүүл байх үеэр нар минь гардаг. Ээж гэртээ эрүүл байгаадаа гэж бодохоор ажил минь бүтдэг. Санаа амарч, бүх зүйлийг хийж чадна гэсэн итгэл төрдөг. Гэрлүүгээ харихын хүслэн болж, ээжийнхээ гарын хоол руу яаран гүйдэг. Цайны сүү, талх, боорцог аваад хаалгаа татлаа. Ээж минь согтуу хэвтэж байна.

Дотор минь нэг л бугласан том хүндүүр, битүү хар юм байгаа юм шиг ... 

2 Сэтгэгдэл:

  1. bicsen huntei ni holbogdoj boloh bolov u?

  2. ene hunii setegliin zowlongiin yadaj yariltsaadch hamaagui nemegleh yumsan 😭😭

Сэтгэгдэл илгээх

Image 10
16

НАЙЗ: Тэр надад асгартал уйлах эрх чөлөөг олгодог

Нэг жилийн өмнөх яг энэ өдөр (2019.10.16) тэр минь эрдэм өвөрлөөд ирнэ ээ гэсэн их хүслээр жигүүрлээд алс хол Ирландыг зорьсон билээ. Цаг хугацаа яасан ч хурдан юм бэ дээ... Саяхан л нисэх онгоцны буудлаас үдэж зогссон санагдана.

Цааш үзэх
Image 10
08

Гудамжинд гуйлга гуйдаг хүмүүс хойноос хараадаг, нулимдаг...

Гуйлга гуйдаг хүмүүсийг яах вэ?. Мөнгө өгөөгүйн төлөө хэзээ хойноос чулуу шидэх бол гэхээс айж байна!!!

Цааш үзэх
Image 10
07

Хайртай л бол сэтгэлийг нь хүндлээд жаргалтай газар нь үлдээ

Харамсалтай нь үнэн сэтгэлээсээ дурлаагүй, хайрлаагүй бол тийм нандин үг үйлдэл гардаггүй юм билээ. Бид хоёрын харилцаа хэвийн үргэлжилж байгаа л даа. Гэхдээ одоо бол түүний найз охинтой нь...

Цааш үзэх
Image 09
30

Мянган төгрөг ч олж үзээгүй байж ээжийн өгсөн мөнгөөр тамхи авч татна

Энд миний төлөө гэсэн хүн, зүйл юу ч байхгүй. Харин хүний минь хувьд хүндэлдэг. Гомдоллох зүйл ч байхгүй, учир нь бүгд л өөрсдийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө зүтгэж байна.

Цааш үзэх