image

Яагаад охидын хөхөнд зөвшөөрөлгүй хүрэх болон хөхний даруулганаас нь татаж болохгүй вэ

      Өсвөр насны буюу 15-17 насны охидууд мөн энэ насны хөвгүүдээс хоёр дахин илүү сэтгэл санааны тогтворгүй байдалд өртдөг.

Учир нь, охид аливаа зүйлийг хүлээн авахад сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, зан араншин тогтворгүй сэтгэл зүй болон бие махбодь хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэхүү сэтгэлийн хөдөлгөөний хэт мэдрэг байдал нь тэднийг аливаад эмзэг өртөмтгий, сэтгэл зовнилын асуудалтай болгодог.

Өсвөр наснаасаа сэтгэл зовнилтой, харилцааны доголдолтой өсөх нь нас биед хүрсэн ч энэ зовнилоосоо бүр мөсөн салж чаддаггүй байна. Тиймээс аль болох эрүүл аргаар тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж сурах нь чухал юм.

Өсвөр насны охидын сэтгэл зүйд эргэн тойрны хүмүүсийн үг, үйлдэл чухал нөлөө үзүүлдэг.

Охидын хөх ургаж эхлэх үеэс бүрэн ургаж дуустал маш эмзэг байдаг эрхтэн юм. Мөн бэртэл гэмтэл учруулж, хөндүүрлүүлэх нь хөгжилд муугаар нөлөөлдөг. Тиймээс тэдний биеийн эмзэг хэсэгт болох хөхөнд хүрч болон хөхний даруулганаас битгий татаарай.

Зөвхөн хөх гэлтгүй өгзөг, цээж, суга, цавинд нь битгий хүрээрэй. 

Охидын эрэгтэй найз, мөн ангийн хөвгүүд нь тэдний биед санаатай болон санамсаргүй хүрэх нь зохисгүй үйлдэл юм. Тэрхүү бүдүүлэг үйлдэл нь үе тэнгийн хүчирхийллийн болон бэлгийн дарамтын  хэлбэр бөгөөд цаашлаад охидын сэтгэл зүйд сөрөг нөлөөлдөг. Биеийн эмзэг хэсгүүдэд нь зөвшөөрөлгүй хүрсээр нь тэднийг бүрэг, айдастай, огцом ууртай бүр үзэн ядах сэтгэлгээтэй болгодог.

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
14

БЭЛГИЙН БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЗӨВ МЭДЛЭГИЙГ БАГА НАСНААС НЬ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

БЭЛГИЙН БА НӨХӨН ҮРЖИХҮЙН МЭДЛЭГИЙГ БАГА НАСНААС НЬ ЗӨВ ОЙЛГОЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Цааш үзэх
Image 01
12

Ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдал буюу худалдан авах чадваргүй хүмүүс

Бага орлоготой иргэд өөрт тохиромжтой ариун цэврийн хэрэглэлээ худалдан авах чадваргүй байдлыг “ариун цэврийн хэрэглэлийн хүрэлцээгүй байдал” гэдэг.

Цааш үзэх
Image 01
11

SEX EDUCATION | Бэлгийн замын мөөгөнцөр гэж юу вэ

Бэлгийн замын мөөгөнцөр нь бэлэг эрхтэнд “кандида” хэмээх бичил биетүүдтэй холбоотойгоор үүссэн үрэвсэл юм. Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгарал ихээр гарах юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан өнгийн ялгарал нь сүү, сүүний цөцгий, ээдэмтэй төстэй байдаг. Үүнээс гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнадаг. Бэлгийн мөөгөнцрийн үед бэлэг эрхтэнээс эвгүй үнэр гардаггүй.

Цааш үзэх
Image 01
08

SEX EDUCATION | Бэлгийн эрүүл мэнд яагаад чухал вэ

Бэлгийн амьдрал бол хүний амьдралын салшгүй хэсэг. Хайр, сэтгэл хөдлөл, дотно харилцаа нь хүүхэд байхаас өндөр насанд хүртэл эрүүл харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Цааш үзэх