image

#SHUUDAN | 16 настайдаа хоёр зураас харсандаа хэзээ ч харамсдаггүй

Энэ захидал бичдэг булан надад их таалагдлаа. Хэнд ч хэлж чаддаггүй сэтгэлийн мухарт шидчихсэн дурсамжаа эргэн нэг санаж, жаахан ч болов дотроо онгойлгох боломж олгосон #SHUUDAN буланд баярлалаа.

Би 16 настай. Зуны амралтаараа ажил хийдэг баатар болж, хамаатныхаа эгчтэй хамт хотоос зайдуу амралтын газар зөөгч хийхээр явсан юм. Нэг орой ажил дууссаны дараа манай ажлынхан бөөнөөрөө ууж суухаар болцгоов оо. Би ч жаахан болохоор зах хавиар л суух аястай орж, гараад л. Тэгсэн манай хамаатны нөгөөх эгч “Ганц уучих, сүртэй юм! Яав л гэж дээ, чи одоо бараг насанд хүрч байж, ганц л авчих” гэсээр байгаад ам руу маань бараг л цутгахын наагуур юм боллоо. Эхний удаа балгахад ходоод халуун оргиж, дотор муухайрах мэдрэмж төрсөн. Хоёр гурван удаа уухад тийм ч таагүй байгаагүй санах юм. Ямартай ч би өглөө нь ажлынхаа өөрөөсөө таван насаар ах залуугийн өвөрт нүцгэн сэрсэн. Өндийх гэтэл ташаа болон өгзөг орчим хүндүүртэй. Юу болоод байгааг би үнэхээр ойлгоогүй. Айх, ичих зэрэгцэж, бушуухан л хувцсаа өмсөөд гадаа гарсан. Хамаатны эгчдээ хэлэх хэцүү, хэлэхгүй гэвэл угаасаа харчихсан байх гэж бодоод түгшээд л. 16 насандаа архи ууж согтоод онгон биеэ сайн ч танихгүй залууд өгчихсөн гэхээр дотор харанхуйлна. Үе, үе нөгөөх залуутай таарч, хааяа ганц нэгэн үг солиж, овоо бишүүрхэхээ болив. Нээх удалгүй хот руу буцах боллоо. Хамаатны эгч маань намайг дагуулж явж, амьдралыг нь орвонгоор нь эргүүлснээ тоож байгаа ч юм алга. Цалин гэж хэдхэн төгрөг өгөөд, бушуухан арилаад өглөө. Гэртээ ирж, цалин авсан гэж ээж аавдаа магтуулна. Айхтар хэрэг тарьсан гэдгээ мэдээж хэлэхгүй. Гэхдээ орой бүр болсон явдлыг өчигдөр болсон мэт өнгөтөөр санана. Аз болж нөгөөх залуу маань над руу мессеж бичдэг байсан болохоор арай ч хүнд ашиглуулж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй. Хэвийн амьдралдаа эргэн орж, хичээлдээ бэлдэж эхэллээ. Тэгсэн сар орчмын дараа миний дотор муухайрч эхэлсэн. Бие нэг л эвгүй болж, сульдаа болж байгаагаа анзаарсан. Арай ч үгүй байлгүй дээ гээд жирэмсний тест үзэхэд хоёр зураас. Тэр үед надад ямар байсныг яг над шиг байдалд орсон хүмүүс л мэдрэх байх. Айх гайхах зэрэгцэж, амьдрал минь дуусах шиг балмагдаж байсан. Шууд л нөгөөх залуудаа хэлчихсэн. Би одоо яах вэ гээд залгаад уйлчихсан. Яг энэ үед надад ямар гайхалтай зүйл тохиолдсон гээч. “Зүгээр дээ, хоёулаа аав ээж болох нь байна шүү дээ. Битгий уйл. Би чиний дэргэд байна” гэж уртаас урт мессеж ирсэн. Би яагаад ч юм тайвширчихсан. Харин ч хэвлийд минь хүүхэд байгаа гэхээр догдлоод ч байх шиг. Эхэндээ айж нуугдаж байсан үйл явдал удалгүй баяр хөөр болох гээд байхаар хүн их гайхдаг юм билээ. Булавч бултайна гэхчээр гэдэс минь томорч эхэлсэн. Ээж, аавдаа хэлэхэд намайг буруутгаагүй. Яахав, жаахандаа төрлөө гэж олон нийт жигшиж, хар хэл амаар булж, төрөх өрөөнд ороход эмч нарын хараалыг идэж байсан бараан үе бий. Хэцүү байна гэж хэлэх эрхгүй байх ямар хатуу гэдгийг тэр үед л би ойлгосон юм. Мэдээж ээж аавынхаа өврөөс ч гараагүй шахуу байхдаа том хүний ажил хийж, гэдсээ чирсэн нь миний буруу. Гэхдээ би өнөөдөр сайхан амьдардаг. Хүү минь одоо хоёр настай. Нөхөр минь үйлдвэрт ажилладаг. Энэ захидлын төгсгөлд хүүхэд бүр алдаа байдаггүй юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Би энэ хувь заяандаа нэг ч удаа харамсаж байгаагүй. Зарим хүн завхай, хормой султайдаа гэдсээ чирлээ, хүүхэд цувууллаа гэж үгийн муухайгаар залуу ээжүүдийг доромжилдог. Гэтэл бодит байдал дээр юу ч болсон байж болно шүү дээ. Мэдээж манай хамаатны эгч шиг бусдыг хайрладаггүй, өнөө маргаашаа гэсэн өөдгүй хүн амьдралд олон. Тийм болохоор ээж аавынхаа үгнээс зөрж, том толгойлох гэсний хэрэггүй шүү. Бас хүн бүрт над шиг аз таарахгүй болохоор хүмүүжилтэй, болгоомжтой байгаарай гэж охидууддаа хэлье. 

Б.Нямгэрэл

14 Сэтгэгдэл:

  1. Аав ээждээ ч өөрийнхөө мах цусны тасархай биш өөр хүний хүүхэд гэж хэлэхгүй тэднээсээ тас нуусан. Одоо бол миний охин алхаж өдөр бүр аав аав хэмээн шулганан аав ээждээ аз жаргалыг мэдрүүлдэг. Хэзээ ч би охиноо миний биш хүний хүүхэд гэж хэлж бодож бгаагүй ээ. Үүнээс үүдэн охиддоо хэлэхэд уулзаж үерхэж бгаа нз залуугаа сайн таньсан хойноо хүүхэдтэй болоорой гэж хэлье. Ер бол хүүхэдтэй болж том хүн болох гэж яаараад хэрэггүй гэж хэльедээ

  2. Улмаар би түүнийг төрөх дөхөх үед нь өөрийн аав ээждээ манай нз охин төрөх гэж бгаа удахгүй би аав болно та хоёр эмээ өвөө болно гэж хэлэхэд тэд минь харин ч эерэгээр хүлээж авч төрөхөд нь хамтдаа бэлдэцгээсэн. Ингээд удалгүй найз охин маань ч төрж би аав болсон юм даа. Одоо охин минь ой 4 сартай. Хэдий миний цус судсаар нь урсахгүй бгаач би хэзээ ч охинооо миний хүүхэд биш гэж хэлж бодож бгаагүй ээ.

  3. Чамд би амлая гээд бүүр валентинаар албан ёсоор үерхэх санал тавьж тэр маань ч надаа итгэн зөвшөөрч бид үерхэж эхлэж байлаа. Эхэндээ хүн бүхэн гэнэтхэн намайг жирэмсэн нз охинтой болсонд гайхаж зарим нэг нь далдуур жиг жуг гэж байсан ч бид тоохгүй харилцаагаа хадгалсан хэвээр байсан.

  4. Ийнхүү бид 3ын гурвалжин амьдрал хөвөрсөөр л...... Гэтэл гэнэт нэг л өдөр томоо болсон гэдсэндээ түүртэн алхах тэр хөөрхий охинг би хараад урьд урьдынхаасаа хачин их өрөвдөж басхүү хайрлаж зориг гарган би ер нь энэ хүүхдийн аав нь больё. Би та хоёрыг юугаар ч дутаахгүй элдэв нэгээр зовоохгүй хамт амьдарч чадна. Хоёулаа ер нь энэ хүүхдийг чинь төрүүлээд гэр бүл болж цугтаа амьдрая. Би чамайг хүүхэдтэй чинь цуг хайрлаж чадна хүүхдийг чинь хэзээ ч энэ миний хүүхэд биш эцэг нь өар хүн бий гэж хэлэхгүй ярихгүй нүд үзүүрлэхгүй шоодохгүй ээ. Яг л өөрийн төрсөн хүүхэд шигээ санаж хайраар дутаагүй өсгөнөө.

  5. Тэгээд ч би ганц л дөхсөн тийм байхад шууд юу гэлээ гэж хүүхэдтэй болдог юм. Эцэг нь олдохгүй болохоор намайг уургалаад авна гэж бодоо юу гэхчилэн өөрийн бурууг ойлгохгүйн дээр тэр муу жирэмсэн охинийг элдэв нэгээр хэлж тоог тохуу хийж байлаа. Үүнийг нь ч би хангалттай сонсож уншиж тэвчсэн. Тэр охин өдөр бүр надруу залгана, чат бичнэ. Тэр болгон нь надаас тусламж гуйж би яах вэ надаа туслаач зөвлөөч гэсэн гуйлтууд бна. Ийнхүү би тэр энэ хоёр хүний дунд 1 гараэ 2 сар хирээтэй нийлүүлж эвлэрүүлээд  халуун дулаан уур амьсгалтай элэг бүтэн айл байлгачих гэж хичээж зүтгэж гүйлээ. Даан ч хичээл зүтгэл минь талаар болж зөвхөн тэр нэг охин л надруу уйлж үдэш бүр ярьсаар сургууль дээр уулзаж би яах вэ гэж шаналсаар л.....

  6. Дараа нь тэр нз банди гэх залуутай нь холбоо тогтоож түүнд үр хүүхдээ хүлээн зөвшөөрч найз охиноо хайрлаж халамжлахыг гуйж бүүр зөвлөж аль болох буцаагаад нийлүүлж сайн сайхан амьдруулахыг хичээсэн. Олон удаа тэр залууг би ятгаж эр хүн, эцэг хүнийхээ үүрэг хариуцлагыг үүрэхыг зөвлөсөн. Гэтэл тэр залуу яаж ч хичээгээд миний үгийг тоож хүлээж авч миний үгэнд ороогүй харин ч тэр эмэгтэйг доромжилж бүүр тийм юм бол яах гэж миний дор хэвтсэн. Хэн миний дор хэвтээд жирэмсэн болоод өг гэж гуйсан юм. Гуйгаагүй байхад өөрөө хүсэж ирж тм болчихоод юу гээд бгаан. Тм л юм бол тэр үед нь хүсэхгүй чадахгүй гэж хэлээд дур хүслээ хорих нь яасан юм. Хүсэхгүй байхад нь би хүчиндчихээ юу? Өөрөө хүсэж гүйж ирчихээд дараа нь элдэв янзын юм яриад гоншигноод байх юм. Би лав тэр хүүхэд нтрийнхэн эцэг бишээ. Өөр л хүн бгаа байх.

  7. Дараа нь тэр нз банди гэх залуутай нь холбоо тогтоож түүнд үр хүүхдээ хүлээн зөвшөөрч найз охиноо хайрлаж халамжлахыг гуйж бүүр зөвлөж аль болох буцаагаад нийлүүлж сайн сайхан амьдруулахыг хичээсэн. Олон удаа тэр залууг би ятгаж эр хүн, эцэг хүнийхээ үүрэг хариуцлагыг үүрэхыг зөвлөсөн. Гэтэл тэр залуу яаж ч хичээгээд миний үгийг тоож хүлээж авч миний үгэнд ороогүй харин ч тэр эмэгтэйг доромжилж бүүр тийм юм бол яах гэж миний дор хэвтсэн. Хэн миний дор хэвтээд жирэмсэн болоод өг гэж гуйсан юм. Гуйгаагүй байхад өөрөө хүсэж ирж тм болчихоод юу гээд бгаан. Тм л юм бол тэр үед нь хүсэхгүй чадахгүй гэж хэлээд дур хүслээ хорих нь яасан юм. Хүсэхгүй байхад нь би хүчиндчихээ юу? Өөрөө хүсэж гүйж ирчихээд дараа нь элдэв янзын юм яриад гоншигноод байх юм. Би лав тэр хүүхэд нтрийнхэн эцэг бишээ. Өөр л хүн бгаа байх.

  8. Удаачгүй сургуулийн амралт болж дараа нь өвлийн оюутны амралт дуусаж эргээд хичээл орж хаврын семистр эхлэхэд би хослолоо тэр охинд өгөөд явууулсанаа тар тартчихсан явж бж билээ. гэтэл бас л гэнэтхэн нэг өдөр тэр охиноос дахин чат ирсэн нь намайг баярлуулах биш харин ч нилэээн юм бодогдуулахаар чат байсан юм. Учир нь тэр охин найз бандиасаа жирэмсэн болсон бөгөөд бүүр 4 5 сартай. Гэсэн ч найз банди нь хэвлий дэх тэр хүүхдийн өөрийнхөө хүүхэд гэж хүлээн зөвшөөрдөггүй тэр битгий хэл өөр хүний хүүхд бз минийх лав биш гэж хэлж сэтгэлийг нь урж тасдан тамлаж зүрх сэтгэлээр нь тоглож зовоож байгаа талаар тэр охин надаа чатаар ярьж надаас яах талаар зөвлөөч гэж гуйж билээ. Би ч эхэндээ аль болох бүтэх талаас нь туслачих гээд тэр охины сэтгэл санааг өргөж өөдрөг байлгахын тулд бүх өөрийн хэлж ярьж чадах сайхан халуун дулаан үгсийг түүнд хэлж аль болох гуниглуулахгүй байлгахыг хичээдэг болсон.

  9. Түүнээс ирсэн тэр чатыг нээж уншихгүй орхих гэснээ би сониуч зандаа хөтлөгдөн нээж үзсэн юм. Харин тэр чатыг нээгээд үзсэн чинь "Оройн мэнд. Юу хийж байна даа. Нзан чамаас юм гуйя. Чамд хар өнгийн эрэгтэй хослол байвал маргааш түр хэрэглүүлээч. Манай дүүгийн ажлын газрын шинэ жилийн үдэшлэг болох гээд хар хослол өмсүүлэх гэсэн олдодгүй. Чи хослолоо түр хэрэглүүлээч найз" гэж бичсэн байж билээ. Тэр даруй нь би хослолоо өгөхөөр болж маргааш нь хорооллийн эцэст уулзахаар цаг товлож уулзсансан.

  10. гэдэг агуу сайхан мэдрэмж байдаг. Энэ бүхнийг эхнээс нь товчхон хэлэхэд би охиныхоо ээжтэй энгийн нэг найзын харилцаатай оюутан цагийн найзууд байлаа. Тэр маань Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр сурдаг бол би харин тэрнээс тэс өөр мэргэжлээр сурдаг байлаа. Гэхдээ хэдий найз ч гэсэн тийм ч их дотно найзууд биш зүгээр энгийн танилийн хүрээний найзууд байлаа. Сургууль дээр тааралдаад мэндлээд өнгөрдөг тэрнээс хэтэрэхгүй найзууд байлаа. Гэтэл юу болсон гээч..... Яг бид төгсөх жил буюу 4-р курсийн өвөл оройн 20н цагийн үед гэнэтхэн л тэр охиноос надад чат ирдэг юм байна. Тэгэхэд яг 12 сарын сүүл үе болчихсон энэ тэнд байгууллагууд шинэ жилээ тэмдэглээд хот бүхэлдээ шинэ жилийн уур амьсгалд умбаж байсан үе байсан. Хэдий танил төдийхнөөр хязгаарлагдмал харилцаатай ч гэсэн тм орой болсон хойно надруу чат бичсэнд нь тухайн үед би нилээн их гайхаж бж билээ.

  11. Мундаг гэр бүл бнөө

  12. Би 21 насандаа аав болж байлаа. Тэр үед боломжийн ажилтай болчихсон байсан ч аав болох мэдээ балмагдуулж байсан. Мэдээж хайртай хүндээ энэ мэдрэмжээ илэрхийлж болохгүй болохоор маш хүнд ачаа мэт санагдаж байсан. эрчүүдэд ч гэсэн хүнд тусдаг шүү. Иймэрхүү зүйлтэй учирвал аав ээж дээ хэлэхээс айх хэрэггүй шүү. 30 хүрсэн ч аав ээжээсээ эмээх мэдрэмж байсаар л байна даг. Зоригтой шууд хэлж байгаарай. :D

  13. chi unheer zorigtoi mundag emegtei ym harin bi chadaagu ter hunees uree hamgaalj chdaagui 😭😭

  14. mundag ger bul bn amjilt 😊 nohor chin ih mundag hun bolooltoi odoogiin zaluus huuhedtei bolsniin helhed avhuul minii huuhed bish zergeer dairch davshildag bolson bur gar hurhen naad zah boldog tsag irsen bhd 2uulaa aav eej bolhnee geed bayrlaj bdag unheer sain hun bn mdeej chiich bas unheer zorigtoi busgui bn unheer ulger jishee ger bul ymaa ger buldn ene delhiin hamgiin sn shniig husii ☺☺

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

МОНГОЛЫН БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН МАСТЕРЫН 10 БОГИНО ӨГҮҮЛЛЭГ

Монголын богино өгүүллэгийн мастер гэгддэг их зохиолч Ж. Лхагва 1942 оны 3-р сарын 18-нд Дорноговь аймагт төржээ. Тэрбээр “Саарал даага”, “Толгодын цаана ингэ буйлна”, “Ахыг дагасан хүн”, “Сарны шороо”, “Хулангийн тоос”, “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг”, “Арвын Б-гийн тэнэг”, “Шөнө ногоо ургадаг” зэрэг ном хэвлүүлсэн бөгөөд олон тооны дэлгэцийн бүтээл туурвисан, орос, украин, испани хэлнээс орчуулга хийдэг байжээ. Тэрбээр багадаа гоё өнгийн чулуу түүж тоглодог байсан бол өсөж том болоод амьдралаас түүсэн чулуугаа ном болголоо хэмээн өгүүлсэн байдаг. Монголын утга зохиолын сор болсон их хүний амьдралаас түүсэн арван “чулууг” хамтдаа сонирхоцгооё.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя

Нэг ч хямарсан хүн алга. Яг энэ үед би дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үеийг давж, хөл дээрээ амжиллтай боссон старт ап бизнесийг бүтээе гэж зорьсон юм. Чадна гэсэн итгэл төрөх үед нийт ажлын 50 хувь биелдэг. Би гэрээсээ гарахгүй ээ. Төр засгаа ч буруутгахгүй. Сошиал дээр зовлон тоочихгүй. Хийцгүйрч орон дээрээ өнжихгүй. Алив, босцгоо. Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Цаг хугацааны юунд найдах, юунд тэмцэх

Цаг хэд болж байна вэ? Хэд болж байгаа нь хамаатай ч биш дээ. Халуун чацарганын шүүс хандлахаар тавьчихлаа. Энэ хооронд юу хийхээ бодолгүйгээр, юу хийхээ эрж хайх нь тэр.

Цааш үзэх
Image 10
26

Монголын одот тэнгэрийг аялал жуулчлалын баялаг болгох нь миний мөрөөдөл

Манай монголын тэнгэр, одод ямар үзэсгэлэнтэй гэж бодож байна. Хөдөө би тооноор од харж унтах дуртай хүүхэд байсан. Од харж орчноосоо тасарч, мөрөөдлөө боддог. Монголын тэнгэрийн одод унаж ирэх гэж байгаа юм шиг, тэнгэр дүүрэн үзэсгэлэнтэй одтой. Тэр тусмаа говь, цэлгэр тал газар дээшээ харахгүйгээр хажуу тийшээ харахад л гялтганасан одод харагддаг. Монгол орон минь өргөн уудам тэнгэртэй.

Цааш үзэх