image

#SHUUDAN | Бидний дотносох хүний сайн мууг аав ээжүүд л зөв таньдаг

Сайн байцгаана уу. Намайг ... гэдэг.

Миний уншдаг сайт ийм булантай болсныг дуулаад болдог бол бүх хүмүүст энд бичих зөвлөмж гэх үү сургамж гэх үү зүйлээ хэлэхийг хүслээ.

Би дээрээ нэг эгчтэй айлын бага охин. Эгч бид хоёр хоёрхон насны л зөрүүтэй. Аав ээж минь тийм баян биш хэдий ч эгч бид хоёрыг юугаар ч дутааж өсгөөгүй. Хаана ямар хувцас мода болно, тэрийг авч өмсдөг, сүүлийн үеийн загвартай утас барина мөн халаас хэзээ ч хоосон явдаггүй байлаа. Ер нь эрх танхи, заримдаа бүр хэтэрхий дураараа. Анзаарч байгаа бол би өнгөрсөн цаг дээр бичиж байгаа биз...

Аав минь бөөрний дутагдалтай байсан юм. Намайг бага байхын л бөөр нь өвддөг байсан ч зургаан жилийн өмнөөс бүр их өвддөг болсон. Тэглээ гээд аав өөрт хэрэгцээтэй эм тарианаас татгалзаж түүнд зарцуулагдах мөнгийг эгч бид хоёрын сургалтын төлбөр цаашлаад тусдаа гарахад нь зарцуулна гээд хадгалж байсан. Харамсалтай нь өөрийгөө золиослон байж биднийг хайрласан хайрыг нь хожуу мэдсэн.

Миний эгч царай зүс, бие хаа сайтай охидын нэг. Од гэх үү нэгэн олны танил залуутай үерхдэг болсон. Нөгөөх нь сүүлдээ бүр манайхаар ирж очдог болов. Аав ээж нэг л дургүйхэн. Дургүй байсанд нь эгч уурлаж би ч хоёр хосын талд оров. Тэр хоёр удахгүй тусдаа байр түрээсэлж амьдрахаа хэлэхэд аав ээж хоёр болиулах гэж ятгасан болов ч дийлээгүй. Хэдэн өдөр л гэр дүүрэн хэг ёг хийсэн дүнсгэр хүмүүс ...

Эхэндээ эгч, аав ээжээс мөнгө авахгүй гэж байсан ч сүүлдээ байн байн мөнгө нэхдэг болов. Манай хоёр ч гэртээ ир, цаад хүн чинь үл бүтэх нөхөр байна, мөнгө өгөхгүй гэж гэдийдэг байсан ч төд удалгүй охин минь өлсөх вий даарах вий гэсээр мөнгө шилжүүлнэ.

Эгчийн найз залуу намайг найзтайгаа танилцуулав. Найз нь надад таалагдсан болохоор бид хоёр их хурдан дотноссон. Манай найз залуучууд тодорхой ажил эрхэлдэггүй, харин мөрийтэй тоглоом тоглодог байлаа. Ингээд л бид дөрөв нийлж мөнгийг ч үрэх шиг болдог байв. Үрдэг мөнгө нь аав ээжээс ам нийлэн худлаа ярьж авсан мөнгө.

Нэг л өдөр аавын бие гэнэт муудаад эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт сар гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн ч цаашдаа эмчилгээгүй гэсэн хариутайгаар гэртээ гарав.

Энэ үед бүх зүйлд хүнд байдал үүссэн тул бид хоёр найз залуучуудаасаа тусламж гуйсан ч илт биднээс зайгаа барих болов. Сүүлд бүр ширүүн муудалцаад салцгаав.

Үнэндээ хуурамч хайранд үнэмшээд толгойгүй мэт явахдаа хайртай хүмүүсээ үүрд алдахаа мартчихсан байсан.

Тэр цагаас нэг их удалгүй аав минь тэнгэрийн орноо зорьсон юм. Газар хатуу, тэнгэр холын гуниг, гашуудал гэдгийг анх удаагаа мэдэрч, эгч бид хоёр өөрсдийгөө мөн ч их дотроо зэмлэцгээсэн. Ээж минь сүүлд бид хоёрт арвын уутанд нямбайлан хийж ороосон мөнгө атгуулав. Энэ бол насаараа сийлбэр хийсэн аавын минь үнэт хөдөлмөрийн үр шимийн дээж байлаа.  

Миний хэлэх гэж хүссэн үгс бол чиний төлөө шалбааг ч туулахгүй хүмүүсийн төлөө далайг бүү гатал. Харин чиний төлөө амиа ч үл хайрлах хүмүүсийн нүд рүү нь эгцэлж хараад чин сэтгэлээсээ хайртай гэж хэлж байгаарай.

Хожим нь харамсаад харамсаад гуйгаад, гуйгаад ч эргэж ирэхгүй зүйлс байдаг.

Хүний сайхан нь гаднаа биш дотроо гэдэг ч үнэн. Найзалж нөхөрлөж, дотно байгаа хүмүүсийг аав ээжүүд үнэхээр зөв таньдаг шүү.

ХҮНИЙ ДЭЭД ААВ ЭЭЖЭЭ Л ХАЙРЛААРАЙ 

1 Сэтгэгдэл:

  1. Гунигтай юм бэ. Бусдын алдаанаас ч бас суралцаж болдог юм шүү манайхаан. Хайрлах ёстой хүмүүсээ явахаас нь өмнө хайрлаарай.

Сэтгэгдэл илгээх

Image 11
24

МОНГОЛЫН БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН МАСТЕРЫН 10 БОГИНО ӨГҮҮЛЛЭГ

Монголын богино өгүүллэгийн мастер гэгддэг их зохиолч Ж. Лхагва 1942 оны 3-р сарын 18-нд Дорноговь аймагт төржээ. Тэрбээр “Саарал даага”, “Толгодын цаана ингэ буйлна”, “Ахыг дагасан хүн”, “Сарны шороо”, “Хулангийн тоос”, “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг”, “Арвын Б-гийн тэнэг”, “Шөнө ногоо ургадаг” зэрэг ном хэвлүүлсэн бөгөөд олон тооны дэлгэцийн бүтээл туурвисан, орос, украин, испани хэлнээс орчуулга хийдэг байжээ. Тэрбээр багадаа гоё өнгийн чулуу түүж тоглодог байсан бол өсөж том болоод амьдралаас түүсэн чулуугаа ном болголоо хэмээн өгүүлсэн байдаг. Монголын утга зохиолын сор болсон их хүний амьдралаас түүсэн арван “чулууг” хамтдаа сонирхоцгооё.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя

Нэг ч хямарсан хүн алга. Яг энэ үед би дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үеийг давж, хөл дээрээ амжиллтай боссон старт ап бизнесийг бүтээе гэж зорьсон юм. Чадна гэсэн итгэл төрөх үед нийт ажлын 50 хувь биелдэг. Би гэрээсээ гарахгүй ээ. Төр засгаа ч буруутгахгүй. Сошиал дээр зовлон тоочихгүй. Хийцгүйрч орон дээрээ өнжихгүй. Алив, босцгоо. Дүрэм зөрчихгүй ажлаа урагшлуулъя.

Цааш үзэх
Image 11
16

ТАХЛЫН ҮЕИЙН ТЭМДЭГЛЭЛ | Цаг хугацааны юунд найдах, юунд тэмцэх

Цаг хэд болж байна вэ? Хэд болж байгаа нь хамаатай ч биш дээ. Халуун чацарганын шүүс хандлахаар тавьчихлаа. Энэ хооронд юу хийхээ бодолгүйгээр, юу хийхээ эрж хайх нь тэр.

Цааш үзэх
Image 10
26

Монголын одот тэнгэрийг аялал жуулчлалын баялаг болгох нь миний мөрөөдөл

Манай монголын тэнгэр, одод ямар үзэсгэлэнтэй гэж бодож байна. Хөдөө би тооноор од харж унтах дуртай хүүхэд байсан. Од харж орчноосоо тасарч, мөрөөдлөө боддог. Монголын тэнгэрийн одод унаж ирэх гэж байгаа юм шиг, тэнгэр дүүрэн үзэсгэлэнтэй одтой. Тэр тусмаа говь, цэлгэр тал газар дээшээ харахгүйгээр хажуу тийшээ харахад л гялтганасан одод харагддаг. Монгол орон минь өргөн уудам тэнгэртэй.

Цааш үзэх