image

ФОТО | Монголчууд "ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ" ингэж жагсдаг

      “ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ нэртэй олон нийтийг хамарсан жагсаал болохыг өчигдөр оройхон л олж мэдэв. Санал гаргая, шийдэл олъё, Шаардлага тавъя, Хариуцлага хүлээлгэе гэсэн уриалгын дор зохион байгуулагдах энэхүү жагсаалд иргэн хүнийхээ хувьд олзуурхав.

      Сүүлийн хэд хоног нийгмийг цочроогоод буй явдал бол хүчирхийлэлд өртөж амиа алдсан есөн настай охины хэрэг.  Энэхүү харамсалтай явдлаас өмнө ийм хэргүүд байсан уу гэвэл БАЙСАН. Гэвч тухайн үед сошиалаар сенсацлах, хэн нэг эрх мэдэлтнүүд попрохоос өөр бодитой шийдэл олсон зүйл үгүй.

Энэ удаа олон хувь хүн, албан байгууллага хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна. Гэсэн ч тухайн хэрэг явдал гарсан өдрийг бодвол тулгамдаад буй нөхцөл байдалд хариу үзүүлэх байдал суларсан.

Өнөөдөр 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр: ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨжагсах жагсаалын өдөр. Гэвч жагсаалыг зохион байгуулагчдаас өөр оролцож буй хүн байсангүй. Бид бичигдсэн мэдээ, тавигдсан зурагт л ам хэлээ билүүдэн, цээжээ дэлдэцгээдэг улс уу?

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингисийн талбай, 11 цаг 40 минут: Нийслэл хотын төв талбайн баруун хэсэгт цагаан цаасан дээр улаан, хар сүлэлдүүлсэн бичиг барьсан 20 гаруй тооны жагсагчид, камер зоон мик барьсан ганц нэг хэвлэл мэдээллийн албаныхан зогсож харагдана. Харин зүүхэн талд ангийн уулзалтын 50-н жилийн ойгоо тэмдэглэж буй өнгө өнгийн дээлээр гоёсон настнууд хөөр баяр болон патиар татуулцгаана. Бусдаар бол Чингисийн талбай урьдын л адил амар жимэр.

Хачин шүү. Манай идэвхтэй тэмцэгчид хааччих ваа.

Жагсаал зохион байгуулагчаас тодруулсан сурвалжлагад:

- /Хүүхдийн хүчирхийлэл ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. Үүнд хууль эрх зүйн зохицуулалт, хяналт шаардлагын хангалтгүй байдлаас үүссэн нийгмийн гажуудал үүсчээ. Энэ асуудалд хариу өгөх, шийдэл гаргах эрх мэдэлтэн хийгээд байгууллага бол жижиг нэгжээс эхлэх ёстой. Тиймээс бид жагсаалаа хотын төвийн төв байрны гаднаас эхлүүлсэн боловч цэрэг цагдаагийн хүчээр албадан тараалаа/ гэсэн юм.

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингисийн талбай, 11 цаг 50 минут: Төв талбайгаар дайрч өнгөрөн хаашаа ч юм явах хүмүүсээс яг одоо энд юу болж байгааг мэдэж буй эсэхийг асуувал: - /Харин юу болж байгаа юм/ гэж өөдөөс асуулт тавина. Мөн тэднээс хүүхдийн хүчирхийллийн эсрэг үзэл бодол, өрнүүлж буй арга хэмжээнүүдийн талаар асуухад:

- /Манайхан сошиалаар л ярьцгааж, фэйсбүүкийнхээ зургийн хүрээгээр л ижилсдэг. Өөр бусдаар тухайн үедээ л айхтар нэгдэцгээдэг байгаа мэт дүр эсгэж байгаад асуудлыг намжаадаг/ гэлээ.

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингисийн талбай, 12 цаг 00 минут: Чингисийн талбай дээрх жагсагчид зүүн тийш уриа лоозонгоо барин нэг их дуу чимээ бололгүй явцгаав. Жагсаалын сүүлийн хүнээс жагсагчдыг хаашаа явж буйг асуувал:

- /Бид хүүхдүүдийнхээ төлөө, эрх мэдэлтнүүдэд шаардлагаа хүргэхийн тулд жагсаж байна. Одоо яг хаачиж байгааг нь мэдэхгүй байна/ гэсэн юм.

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингисийн талбай, 13 цаг 10 минут: Нийслэл хотын төв талбайн хөл хөдөлгөөн харьцангуй бага, урьдын өдрүүдийн адил нам гүмхэн. Хичээлээ тараад найзуудтайгаа инээд алдан алхах сурагчийн форм, түм цүнхтэй хүүхдүүд арслангуудын амандаа зуусан гинжин дээр суулаа. Дугуй унасан эргүүлийн цагдаа буугаарай хүүхдүүдээ, сууж болохгүй гэсэн сануулга өгөөд холдов. Ийм л нэг энгийн өдөр болж байх шиг байна. Хотын төв намрын өнгөөр засагджээ. Зөрж өнгөрөх хүмүүс тайван л харагдана. Яг л энэ хязгаараас хоёрхон километрийн зайн орчинд амьдардаг хүүхдүүд хамгийн их хүчирхийлэлд өртсөөр... 

Иргэн би улсын нийслэлийнхээ төв талбайд зогсож байна. Ард минь Монгол төрийн ордон сүндэрлэнэ. Дотор нь, зурагтаар гардаг эрхмүүдээс хэд нь хэдхэн минут болсон энэхүү багахан жагсаалыг дээрээс нь харсан бол?

2020 ОН ЕСДҮГЭЭР САРЫН 24-НИЙ "11:20-12:00" ЦАГИЙН ЧИНГИСИЙН ТАЛБАЙ 

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Хүнсний хаягдлыг багасгаснаар дэлхийг аврах боломжтой

Дэлхий дээр асар их хэмжээний хүнс хаягдаж байдаг. Ойролцоогоор нийт хүнс тэжээлийн гуравны нэг нь үйлдвэрлэл, борлуулалтын үе шатууд болон хэрэглэгчдийн гар дээрээс хаягддаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр жилд 1.3 тэрбум тонн буюу дэлхийн нийт үр тарианы тариалангийн гарцтай ижил хэмжээний хүнс хэнд ч хэрэглэгдэхгүйгээр хаягдаж байдаг гэсэн үг.

Цааш үзэх
Image 11
25

Малгай нь томдсон мэдээ буюу СЕНСАЦИ ХӨӨСӨН БИЧВЭРҮҮД

Нэр бүхий редакциуд мэдээллийг анх түгээхдээ ах нь дүүгээ мөчилж алаад, гэр хорооллын гудамжинд хаячихсан байсан мэтээр мэдээллэв. Гэвч тэрхүү сүр сүр гарчигтай мэдээнүүдийг нь ороод уншихаар үнэхээр ах нь дүүгээ мөчлөөд алчихсан гэсэн баттай нотолгоотой ганц ч өгүүлбэр байхгүй байгаа юм. Зөвхөн эдгээр сайтуудын мэдээнээс иргэдийн олж унших юм нь “Энэ сарын 13-ны өдөр алга болсон охины цогцсыг өчигдөр буюу 23-ны өдөр олсон. Хэргийг одоо шалгаж байгаа, урьдчилсан байдлаар уг хэрэгт сэжиглэн нэг иргэнийг саатуулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэр нь түүний ах гэсэн” л мэдээлэл байгаа юм.

Цааш үзэх
Image 11
11

ФОТО: Таны дүр төрхийг төгс өөрчлөх чадварлаг найман артист

Нүүр будалтаар хүн өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгож, өө сэвээ дарж, хүсвэл бид мэс хүргэхгүйгээр өөр нэгэн дүр төрхийг ч бүтээж болно. Өмнө нь makeup артист гэхээр бид зөвхөн эмэгтэй хүмүүс л энэ ажлыг хийдэг, чаддаг гэж ойлгодог байсан бол одоо энэ нь өрөөсгөл ойлголт болно.

Цааш үзэх
Image 11
04

Хосуудын дундах эрх мэдлээс үүдэлтэй хор хөнөөл | Энэ асуултад хариулаад өөрийгөө тодорхойлоорой

Гэр бүл судлаач, доктор Жон Готтман болон И. Мэйвис Хетерингтон нарын бие дааж хийсэн судалгааг харвал дээрх төрлийн эрх мэдлийн гажуудалд орсон хосуудын харилцаа хэдийнэ тогтворгүй байдалд орсон байх нь бий.

Цааш үзэх