image

ҮЗГЭЭР ТЭМЦЬЕ | ХОШУУГАА ДҮР, 108 ДУГААРТ ХОВЛО

Чаддаг, чаддаг зүйлээрээ хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцье. Сэтгүүлчид хүчирхийлэгчийг илрүүлж, айл бүрийн үүдэнд эргүүл хийж, бүх хүүхдийг хамгаалж чадахгүй. Гэхдээ бид нийгмийн ухамсарт нийтлэлээр нөлөөлж чадна. ҮЗГЭЭР ТЭМЦЬЕ.

 

- Хажуу айл яасан их дуу чимээтэй байна аа, хүүхдүүд нь уйлаад байгаа юм биш үү?

- Өнөөх аав нь л ууж ирчхээд цам харайж байгаа биз

- Цагдаа дуудах уу, энэ жаахан амьтад хэцүүдлээ

- За яршиг, айл гэрийн амьдралд оролцоод дэмий, харин ч хүүхдүүд нь чанга өснө...

"Хүчирхийлэлд өссөн хүүхэд хүчирхийлэгч, үгүй бол хүчирхийллийн золиос болно"

      Огт хэрэгцээгүй бусдын хэрэгт хошуу дүрэн бие биенээ хэмлэцгээдэг байж энхрий үрсийнхээ тусламж эрэн зүрхээ шимширтэл уйлахыг үл хайхран, чив чимээгүй инээж сууцгаадаг улсын иргэдээ!!! Одоо л энэ байдалд хошуугаа дүрж, цээжээ дэлдэн, ханцуйгаа шамлацгаая.

Улс даяараа ниргэсэн хойно нь хашхирч байгаа ч дахин, дахин далавчгүй сахиусан тэнгэрүүдээ бусдын гарт үгүй хиймээргүй байна. Энд хэн нэгэн эрхтэн ямбатан бичиг цаас, хууль дүрмээр шийдэж чадахгүйг бид бүгд мэдлээ, мэдэрсээр ирсэн.Тэгвэл бид өөрсдөөсөө эхэлье. Хүүхдээ уйлуулж, зодож байгааг сонсож харсан л бол цагдаа дуудан, гэрт нь ороод хүүхдийг нь хөтлөөд гардаг болъё. Үгүй л бол хошуу дүрэхгүй чимээ чагнасан хэдэн хоромд өвдөлт, гомдлоо тэсэлгүй бяцхан зүрхүүд үүрд зогссоор байна.

"Миний хүүхэд л тайван амгалан байвал бусад нь яахав гэдэг явуургүй үзлээ гээцгээе"

      Амттай өглөөний цайг хүүхэддээ бэлдэн, сургуульд нь хүргэж өгөхдөө үнсээд үдсэн та сайн аав, сайн ээж. Гэвч шалбарсан хэсгээ жижигхэн алгаараа дарж, өлөн зэлмэн сургууль руугаа гэлдрэх хүүгийн, өнгөрсөн шөнөжингөө хашхирахыг сонсчхоод ямар ч үйлдэл хийгээгүй бол та муу аав, муу ээж, муу хөрш.

Хүүхдүүд худлаа ярьдаг. Тэд эцэг эхээ ямар ч байсан өмөөрч, өөрт байдаггүй аз жаргалаа төсөөлөн байж худлаа ярьдаг.

      Охин өдөр бүр төрсөн эхээсээ үгийн муухайг сонсож, нялхых нь үнэр арилаагүй даахиа халцартал үсдүүлсэн ч хэнд ч хэлдэггүй. Хэлчихвэл нүд, чих, амтай болгон ээжийг минь чичилнэ, цагдаа ирээд аваад явчихвал ээжгүй болчих нь гэсэн цээжиндээ багтамгүй тийм их хайраар тэссээр л байна. Гэтэл өөрийг нь өвчсөн мэт дуурайсан хонгор үрээ хэмлэсээр, хэмлэсээр халуун амьсгалаас нь салгачхаад дусал нулимс ч унагаж чадахгүй ээж нь хүн үү, амилсан чөтгөр үү?

Худлаа ярьдаг ч, үнэнээ нүднээсээ холдуулж чаддаггүй хүүхдийн чичирсэн хоолойг сонсчхоод зөрөөд явчихдаг эрхэм та ч хүн биш.

"Монгол үрсийн биед удам заяат хөх толбоноос өөр ямар ч тэмдэг битгий байгаасай"

      Хүүхдүүдийн хувьд хоёр дахь гэр нь цэцэрлэг, сургууль байдаг. Тэрхүү орчинд эцэг, эхийг нь орлох багш сурган хүмүүжүүлэгчдээ!!! Хүүхэд бүрээ анзаардаг, анхаардаг болъё. Хүүхдүүд гэртээ болсон явдал, өөрт нь тохиолдсон хүчирхийллийг асуусан ч хэлж чадахгүй болохоор та мэдэрч, асуудалд оролцох эрхээ эдэлж, үүргээ биелүүл. Өчүүхэн төдий шалбархай байсан ч асуудлыг дэвэргэ. Гэрт нь очин нөхцөл байдлыг шалгаж хошуу дүрэн шат шатны байгууллагад мэдэгд. Багшаа та аврагч.

- Сайн уу найзаа. Сонин сайхан юу байна. Хол ойрын хов жив базъя

- Сайн. Сайн уу найзаа. Юун хүүхэд уйлаад байгаа юм бэ?

Аан орцонд л хүүхэд уйлаад байна. Тэр яахав...

"Та хүчирхийлэлд өртөгч эсвэл хүчирхийлэгч биш ч хүчирхийллийг таслан зогсоогч байх ёстой"

      Монголын үрс маш олон болтугай гэж дуу өндөрсгөн ерөөдөг Монгол. Гэвч энэ үгийг дахин гайхахад хүрлээ. Бидний хүний эрхийг дээдлэгч, ардчилсан тогтолцоотой улс нэр төдийхөн болжээ. Хүчирхийллээр дүүрэн нийгэм, тэр дундаа мунхаг нь хүчгүй дээ гэгчээр хүүхдүүдээ хүчирхийлсээр...

Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгоход нэн шаардлагатай үйлчилгээг үзүүлэгч хэмээх статустай 108 дугаарын утсыг тарни мэт цээжилж хэрэгтэй үед, хэрэгцээтэй дуудлага хийдэг болъё. 

Бүгд хүүхдийн уйлах дуунд, ёолох гунигт, хашхирах чимээнд, түгших зүрний цохилтод нүдэн балай, чихэн дүлий дөжирчээ. Одоо л түрүүлж тусалъя, чимээ чагная, хошуугаа дүрж, ховлоё, хүүхдүүдээ аваръя.

 

НИЙТЛЭЛ БИЧСЭН: М.ЯНЖИНДУЛАМ

10 Сэтгэгдэл:

  1. Сэтгүүлчид мэдрэмж маш чухал. Янжиндуламаа чамд энэ мэдрэмж байна.

  2. Ene niitlel tsaash urgeljilvel ih yum duulgah n ee

  3. Маш зөв сэдэв хөндсөн байна.

  4. saihan niitlel boljee

  5. Маш зөв асуудлыг дэвшүүлж тавьсан дүүдээ баяр хүргье👏👏 Хөрш бүр , хүн бүр ядаж ээж бүр хүний өөрийн ялгалгүй хүүхдийн төлөө санаа тавьцгаая!! Миний дүүгийн үг нь үнэн үзэг нь хурц байж сайн сэтгүүлч болоорой👍👍

  6. Ёстой зүрх шимшэрч байна

  7. sain eej, sain hursh bh bolnoo🙏 huchirhiilliin esreg temtsiy💪

  8. гоё зүйрлэлүүд ашиглажээ

  9. Amjilt husey

  10. Amjilt husey

Сэтгэгдэл илгээх

Image 12
01

Хүнсний хаягдлыг багасгаснаар дэлхийг аврах боломжтой

Дэлхий дээр асар их хэмжээний хүнс хаягдаж байдаг. Ойролцоогоор нийт хүнс тэжээлийн гуравны нэг нь үйлдвэрлэл, борлуулалтын үе шатууд болон хэрэглэгчдийн гар дээрээс хаягддаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр жилд 1.3 тэрбум тонн буюу дэлхийн нийт үр тарианы тариалангийн гарцтай ижил хэмжээний хүнс хэнд ч хэрэглэгдэхгүйгээр хаягдаж байдаг гэсэн үг.

Цааш үзэх
Image 11
25

Малгай нь томдсон мэдээ буюу СЕНСАЦИ ХӨӨСӨН БИЧВЭРҮҮД

Нэр бүхий редакциуд мэдээллийг анх түгээхдээ ах нь дүүгээ мөчилж алаад, гэр хорооллын гудамжинд хаячихсан байсан мэтээр мэдээллэв. Гэвч тэрхүү сүр сүр гарчигтай мэдээнүүдийг нь ороод уншихаар үнэхээр ах нь дүүгээ мөчлөөд алчихсан гэсэн баттай нотолгоотой ганц ч өгүүлбэр байхгүй байгаа юм. Зөвхөн эдгээр сайтуудын мэдээнээс иргэдийн олж унших юм нь “Энэ сарын 13-ны өдөр алга болсон охины цогцсыг өчигдөр буюу 23-ны өдөр олсон. Хэргийг одоо шалгаж байгаа, урьдчилсан байдлаар уг хэрэгт сэжиглэн нэг иргэнийг саатуулан мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэр нь түүний ах гэсэн” л мэдээлэл байгаа юм.

Цааш үзэх
Image 11
11

ФОТО: Таны дүр төрхийг төгс өөрчлөх чадварлаг найман артист

Нүүр будалтаар хүн өөрийн төрөлх гоо сайхнаа тодотгож, өө сэвээ дарж, хүсвэл бид мэс хүргэхгүйгээр өөр нэгэн дүр төрхийг ч бүтээж болно. Өмнө нь makeup артист гэхээр бид зөвхөн эмэгтэй хүмүүс л энэ ажлыг хийдэг, чаддаг гэж ойлгодог байсан бол одоо энэ нь өрөөсгөл ойлголт болно.

Цааш үзэх
Image 11
04

Хосуудын дундах эрх мэдлээс үүдэлтэй хор хөнөөл | Энэ асуултад хариулаад өөрийгөө тодорхойлоорой

Гэр бүл судлаач, доктор Жон Готтман болон И. Мэйвис Хетерингтон нарын бие дааж хийсэн судалгааг харвал дээрх төрлийн эрх мэдлийн гажуудалд орсон хосуудын харилцаа хэдийнэ тогтворгүй байдалд орсон байх нь бий.

Цааш үзэх