image

ALEX: Монгол хүн бүр Баян-Өлгий аймгийн "Хүйтний оргил" хэмээх дуу алдам байгальтай Алтайн сүрлэг уулсаар аялаасай

Энэ удаагийн Эерэг яриа буланд ЗУРАГТАЙ ЗУГААТАЙ АЯЛАЛ нэрээр аялал зохион байгуулагч, аялагч Alex буюу З.Доржийг оролцуулж байна. Түүний аяллын талаарх мэдрэмж, үзэл бодол, аялал жуулчлалын салбарт дэвшүүлэх асуудал хийгээд аяллын үеэрх сэтгэлд нь үлдсэн дурсамжийн талаар  ярилцлаа. Мөн түүний аялалын зургуудаас сонирхуулж байна.

Тэрээр залуус бусаддаа төвөг удахгүй амьдрах, өөрийгөө болон байгаль орчноо хайрлах бодит хандлагат суралцаасай гэж хүсэж уриалдаг нэгэн. “ALEX TOUR” аялал зохион байгуулагчийн санаанд нэгдсэн аяллын хамтрагчид аялал бүрт сэтгэл хангалуун байдгаа илэрхийлдэг. 

- Сайн байна уу. Та бидэнд өөрийгөө танилцуулаач?

- Сайн, сайн байна уу. Намайг З.Дорж гэдэг. Аяллынхан болон найзууд маань Alex гэдэг нэрээрээ дууддаг. Аялагч, аялал зохион байгуулагч.

- Та багадаа ямар сонирхолтой хүүхэд байсан бэ. Мөн багын мөрөөдлөө биелүүлсэн үү?

- Бага байхдаа урлагт тэр дундаа дуу хөгжимд мөн гэрэл зурагт дуртай, сонирхолтой хүүхэд байсан. Харин сургуулиа төгсөхөд байгаль, эх дэлхийгээ танин мэдэх сонирхол их төрөх болсон юм. Тиймдээ ч аялах дуртай болж очиж үзээгүй байгалийн сайхан руу тэмүүлдэг болсон. Мөрөөдөл рүүгээ бага багаар ойртож л явна даа.

- Та ямар мэргэжил эзэмшсэн бэ. Одоо эрхэлж буй ажил?

- Би Сити их сургуулийг Бизнесийн удирдлага, менежмент маркетинг мэргэжлээр төгссөн. Одоо харин хувийн аяллын компани /ALEX TOUR/ байгуулан ажиллуулж, аялал жуулчлалын салбарт хүчин зүтгэж байна.

- Таны хамгийн анхны аялал хаанаас эхэлсэн бэ?

- Анх цэвэр агаарт цагийг зөв боловсон өнгөрүүлж, эерэг хүмүүстэй нөхөрлөхийг хүсэж “ЦЭЦЭЭ ГҮН” рүү явган аяллын баг бүрдүүлж аялдаг байсан.

- Гадаадын хэдэн орноор аялсан бэ?

- Одоогоор хараахан аяллын хэмжээнд гадны орноор аялаагүй байна. Надад өөрт минь төрдөг нэг бодол бий. Энэ нь Монгол эх орноо бүрэн таниж мэдэн, аялсныхаа  дараагаар гадаадын орнуудад аялаж эхэлнэ гэж боддог бодол юм. Монгол орон минь туулж баршгүй гэмээр өргөн уудам газар орон шүү дээ. Үзэж, аялж амжаагүй орон нутгууд байгаа гэхдээ цөөхөн үлдсэн.

Монгол Улс 21 аймаг 330 сумтай. Тэдгээрээс цөөн хэдэн газар нутгийн гоё сайхныг онцлон аялаад байдаг. Гэтэл бидний мэдэхгүй буюу цахим орчинд танигдаагүй олон үзэсгэлэнт газрууд Монголд минь бий.

- Монголдоо заавал очиж аялах ёстой газрыг нэрлээч. Яагаад?

- Монгол орны баруун хязгаар буюу Баян-Өлгий аймагт очиж, аялах хэрэгтэй. Энд монгол орны минь хамгийн өндөр оргил болох Хүйтний оргил хэмээх алтайн сүрлэг уулс, нуур голууд бий. Үнэхээр дуу алдам сайхан байгальтай.

 

 

Хоёрт онцлох газар гэвэл дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг бүрдүүлж буй Хөвсгөл нуур. Хүн бүр л очиж үзсэн гэх байх. Гэхдээ хамгийн хараа булаам цэнгэг хэсэг нь хаана харагддаг, зурсан зураг шиг болох үе гэх мэт үзэсгэлэнт үзэгдлүүдийг нь олж харах хэрэгтэй.

Хөвсгөл нуурт Монгол орны 46 гол горхи цутгаж, үүнээс эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрнийг бүрдүүлдэг. Энэ нь эргээд 1000 км урсаж Байгаль далай руу нийлдэг. Мөн монголын цэвэр усны 70 орчим хувийг бүрдүүлдэг шүү дээ.

- Аяллын үеийн хамгийн хөгжилтэй болон сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

- Аялал бүр л өөр өөрийн гэх дурсамжтай. Гэхдээ хамгийн сайхан дурсамж маань баруун аймгийн тойрон аялал байсан. Хамт баг болон явсан аялагчид маань ч их эерэг, хөгжилтэй, жинхэнэ аялагч сэтгэл зүйтэй хүмүүс байж билээ.

Мөн Хөвсгөл нуурт очиж үзээгүй аялагчдыг Жанхайн даваагаар дөнгөж харуулах мөчид зарим нь хараад бишрэн нулимс дуслуулах агшин сэтгэлд тод үлддэг. Үүнд Солонгосын нэг дуучин бүсгүй аялалд маань нэгдэж байсан. Тэр хэлэхдээ манай нутагт ийм сайхан цэлмэг тэнгэр байдаггүй. Танай улсад ирээд анх удаа солонго харж байна. Баярлалаа гээд нулимсаа арчиж байсан нь мартагдашгүй аялалын дурсамжийг үлдээсэн юм.

- Аялал зөвхөн дулааны улиралд байх ёстой биш шүү дээ. Энэ талаар?

- Тиймээ. Аялал бүх л улиралд хийгдэх боломжтой. Аялал бүр өөр өөрийн улирлын онцлогтой. Өвөл гэхэд л мөсний баяр, уулын авиралт, намартаа гэхэд говиор аялах нь сайхан мэдрэмжүүдийг төрүүлдэг. Ер нь аяллын онцлог улиралдаа байдаг гэхэд хилсдэхгүй.

         

- Аяллаас ямар мэдрэмжийг авдаг вэ?

- Тайвшрал. Хотоос гараад л стресс алга болдог. Цааш үргэлжлээд аяллын баг тань эерэг бол дурсамж, тайвшрал л үлддэг.

- Аялал амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

- Маш их нөлөөлнө. Хүмүүс зав чөлөөгүй амьдралын хэв маягаасаа болоод өөртөө болон гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй. Харин аялалд гараад хамт цагийг өнгөрүүлэн, дурсамж бүтээж, сэтгэл санаагаа тайвшруулж чаддаг. Ингэснээр гэр бүл, найз нөхдийн харилцааг эрхэм дотно болгодог. Мөн бухимдсан эсвэл сэтгэлээр унасан үедээ байгальд гарах их дэмтэй шүү. Миний хувьд тийм үеүдэд ганцаараа байгальд гардаг.

- Монгол Улсын аялал жуулчлалын салбар таны нүдээр?

- Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Жишээлбэл, аялал зохион байгуулагчид олширч, олон хүмүүсийг хамруулан аялал зохион байгуулдаг болсон. Энэ нь дотоодын аялал жуулчлал хөгжиж байгааг илхэн харуулдаг.

Аяллын явцад байнга тохиолддог асуудал бол ямар ч аймгийн сумдуудад хогны цэгүүд хомс. Үүнийг шийдвэрлэх ёстой газар нь дорвитой арга хэмжээ авч ажиллахгүй бол эх орны минь байгаль талхлагдах вий хэмээн эмээж байна.

Гэвч бас аливаа асуудлын нэг талыг барих нь буруу. Аялагчид ч ухамсар, соёлыг өөрсөддөө суулгах хэрэгтэй.

Хотын соёлд анхаардаг шигээ аялал болон хөдөө байх ёстой хамгийн чухал соёл бол хоггүй аялах. Мөн аялагчид архидан согтуурахгүй зөв боловсон яваад сурчихвал бүр л сайхан болно доо.

- Аялал жуулчлалыг сайжруулахад нэн шаадлагатай зүйл юу вэ?

- Аль ч газар авто зам ашигласаны хураамж авдаг. Гэтэл түүгээрээ эргээд юу хийдэг вэ гэдэг нь эргэлзээтэй. Татвар, хураамж, ашигаасаа нэн хэрэгцээтэй зүйлсийг санаачлан эхлүүлэх хэрэгтэй. Үүнд хогийн цэг, авто зам сайжруулалт гэх мэт.  

- Уншигчдад өгөх урмын үгс?

- Хүн бүр дор бүрнээ хичээгээд эерэг, зөв үг үйлдлийг хэвшэл болгож чадвал хэний ч хүсдэг амар тайван жаргалтай амьдрал бүрддэг. Та энэ хорвоо дэлхийд цор ганц хувилбар. Бүгдэд нь амжилт хүсье.

- Ярилцсанд баярлалаа

ЗУРАГТАЙ ЗУГААТАЙ АЯЛЛААС:

       

       

 

     

 

                          

 

                 

Ярилцлагыг бэлтгэсэн: Сэтгүүлч М.Янжиндулам

 

2 Сэтгэгдэл:

  1. goy yria bn

  2. Ymar goe yriltslaga we bur aylmaar sanagdlaa shuu

Сэтгэгдэл илгээх

Image 01
19

Б.Нурсауле: Бусдыг дуурайхын тулд биш өөрийгөө хэн бэ гэдгийг олоход цаг гаргаарай

Хүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.

Цааш үзэх
Image 01
14

"ОРОН ОРНЫ ДАРСЫГ АМТЛАХААР ТҮҮХ УУГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ"

Герман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.

Цааш үзэх
Image 12
21

Эмээлийн "гөлөм" урлаач уран гарт бүсгүй Д.Мөнгөн

POSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.

Цааш үзэх
Image 12
15

"ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ, НҮДНЭЭС АЙЖ ЭНГИЙН ХУВЦАСЛАВАЛ УЙТГАРТАЙ"

Хүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.

Цааш үзэх