image

2MOOD: ИХРҮҮД ТОХИОЛ УУ, ТОХИОЛДОЛ УУ

ИХРҮҮДИЙН ХУВЬ ЗАЯА

Энэ хорвоод хүн болж мэндлэнэ гэдэг зүүний үзүүр дээр ганцхан ширхэг будаа тогтохтой адил ховорхон, азтай хувь тохиол гэлцдэг. Харин хос зүрх нэгэн зэрэг бүрэлдэж, хоёр ихэр болж мэндлэнэ гэдэг хувь тохиол уу, тохиолдол уу ? Усны дусал мэт ижилхэн харагдах ихрүүдийн талаар та бүхэнд хүргэж байна.

Бидний оюун ухаан, зан чанар, авьяас чадварт яаж нөлөөлдөг вэ? удамшил уу, хүмүүжил уу? энэ хариултыг олоход ихрүүд туслана гэж эрдэмтэд үздэг. 

Ихрүүд нэг ба хоёр өндгөн эсийн гэж байдаг. Нэг өндгөн эсийн ихэр гэдэг нь нэг өндгөн эс хоёр хуваагдаж бий болдог тул удамшлийн мэдээлэл нь үндсэндээ ижил гэсэн үг юм. Тиймээс ч ихрүүдийн бага зэргийн ялгаа нь гадаад орчны нөлөөнөөс хамааралтай болж таарч байна. Жишээ нь ихрүүдийн нэг нь нөгөөгөөсөө бага зэрэг залуу харагдаж байвал наранд бага явдагтай холбоотой байж болох.

Харин хоёр өндгөн эсийн ихрүүдийн хувьд хоёр өөр эсээс бий болох учраас удамшлын мэдээллийг хувааж авдаг. Энэ нь эрдэмтдийн хувьд удамшлийн мэдээлэл хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг судлах боломж олгож байгаа юм. Та бидний нүдэнд нэг өндгөн эсийн ихрүүд ав адилхан харагддаг ч дүрслэлийг задлан таних дижитал системийн тусламжтайгаар тэдний сэвх, арьсны нүх сүв, хөмсөгний өнцөг булан бүрийг нягтлан ялгаж болно хэмээн Нотр Дамын Их Сургуулийн компьютерийн ухааны эрдэмтэн Патрик Флинн хэлсэн юм. 

Зургаан настай Жоанна Жилл, дүү Евагаа хамгаалах мэт мөрөн дээр нь гараа тавьжээ. Ихэр охид хөнгөн хэлбэрийн аутизмтай юм. Тэдний харц, үсний өнгө, тэр ч бүү хэл дуу хоолой нь ч ижил. Гэхдээ нэг нь бүрэг ичимхий байхад нөгөөх нь хэнтэй ч нээлттэй байж чадна.

Виржиниа мужийн Фронт Роял дахь асрамжийн газарт Диана Бозза өөрийн ихэр Дебора Фарадейг тайтгаруулан зогсоно. Дебора Фарадейг тайтгаруулан зогсоно. Дебора найман жилийн өмэө Альцхаймерийн өвчин тусч одоо хамгийн хүнд шатандаа оржээ. Харин Дианад өвчний ямар ч шинж илрээгүй юм. 

Марта ба Эмма

Рамон ба Евридиз

Лоретта ба Лоррейн

Эмили ба Кейт

Скайлер ба Спенсер

Нэг нас зургаан сартай Деклан Конрад(баруун гар тал) нэг өндгөн эсийн ихэр Финиан-аас 4,5кг-аар илүү жинтэй.

Хятадад төрсөн Жиллиан Шоу(зүүн гар тал), Лили Маклауд нар Канадын хоёр гэр бүлд нэг нэгээрээ үрчлүүлсэн юм. Өөр өөр гэр бүлд өссөн ч багаасаа ойр байсан ийм тохиолдол маш ховор. Учир нь Лили ба Жиллиан нарыг эцэг эхчүүд нь байнга уулзуулж хамт байлгадаг юм.

Жессика ба Жаки

Газрын теннист хосын төрлөөр маш олон удаа дэлхийн аварга болсон Майк(зүүн гар талба Боб Брайан нар. Энэ хоёр  бие биенийхээ хөдөлгөөнийг маш сайн уншдаг бөгөөд өрсөлдөгчид нь тэднийг бодлоороо харилцдаг хэмээнэ.

Коул ба Кристофер

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ямар ч үед хувцасаараа ижилсэх дуртай эгч дүү ихэр Камиль(зүүн гар тал)  ба Кеннерли Китт нар Крийпориа хэмээх инээдэм аймшгийн кинонд тоглож байна. 

 

Эх Сурвалж: https://www.nationalgeographic.com/magazine/2012/01/identical-twins-science-dna-portraits/

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 12
22

Зургаан ихрийн эцэг, эх 10 мянга гаруй живх сольж, хэдэн жилдээ унтаж амраагүй гэнэ

Жанэт уолтон, Грэхэм уолтон нар хүүхэдтэй болохыг юу юунаас илүү хүсдэг байжээ. Гэвч тэр хоёр үр шилжүүлэн суулгах зэрэг орчин үеийн бүхий л зүйлийг туршин үзсэн боловч нэг нь ч амжилттай болоогүй билээ. Гэвч тэдэнд гайхамшигтай зүйл тохиолдож 21дэх оролдлого дээр нь зургаан ихэр хүүхэдтэй болсон билээ.

Цааш үзэх
Image 11
30

2MOOD | Сайн уу БИД БОЛ УРАН НУГАРААЧ ИХРҮҮД

Ихэр болж төрөх, тэр дундаа усны дусал шиг ижилхэн, нэг эсийн ихрүүд болж мэндэлнэ гэдэг хорвоод юутай ч харьцуулшгүй их аз завшаан, баяр хөөр билээ. Зөрж өнгөрсөн хүмүүсийн гайхах төрх, өхөөрдөж өнгөрөх харц, сайхан дулаан үгс, зүгээр л ихэр байгаагаараа хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээнэ гэдэг ямархан их аз билээ дээ. Бид хоёр яг сайн харвал зарим зүйлс нь өөр шдээ гээд ярьж байгаа нь хүртэл адилхан хөөрхөн байсан шүү. Ихрүүдийн хайр бол нэг насны үнэнч хайр юм гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.

Цааш үзэх
Image 11
21

2MOOD | Би ихрийгээ хөгшрөөд эмээ болсон ч миний дараа л бурхны орон руу яваарай гэдэг, ихэргүй байна гэдэг төсөөлөгдөшгүй

Би ихэртээ өдөр бүр, хором бүрд баярладаг. Орой болгон миний хоолыг бэлдээд, хийчихсэн байдаг. Намайг эмчилдэг, халамжилдаг гуйсан бүхнийг минь зөвшөөрдөг. Ихэр минь их цайлган, сайхан сэтгэлтэй.

Цааш үзэх
Image 11
16

Фото | Ихэр мэт бие биетэйгээ ижил дотно найзууд ChaeLisa

Ихрүүд хоорондоо хамгийн сайн найзууд байдаг. Нэгнийхээ үнэнч найз, хамтрагч, зөвлөгч, туслах, гээд итгэл даах бүх зүйл нь. Харин яг л ихэр мэт ижилдэн дассан, яг нэг хүн мэт биедээ ууссан найзууд гэж байдаг. “Найз” гэдэг нь таны сонгож авсан гэр бүл гэсэн үг юм. Хүнд хэцүү болоод баяр жаргалтай үед хэзээд хажууд тань байдаг хүмүүсийг хэлдэг.

Цааш үзэх