image

"GangBay" хамтлагийн артист Д.Ганбат: Хүмүүсийн сөрөг сэтгэгдлээс илүү миний зорилго том болохоор сэтгэлээр унадаггүй

Z” үеийн залуустаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн “GENZ” булангийн зочноор GANGBAY хамтлагийн артист Д.Ганбат оролцож байна.

- Таныг залуус Ганган цагаан дуугаар илүү мэднэ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

- Сайн байна уу. Намайг Дандинмөрөн овогтой Ганбат гэдэг. 1999 оны арванхоёрдугаар сарын 19-нд төрсөн. СУИС-ийг төгссөн. Одоо Gangbay   хамтлагийн артистаар ажилладаг.

- Gangbay хамтлаг анх хэдэн онд бий болсон бэ?

- Хамгийн анх 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд албан ёсоор  байгуулагдсан. Үүсгэн байгуулагдаад дөнгөж л найм орчим сар болж байна.

- Хамтрагчтайгаа анх хэдэн хэзээ холбогдож бие биенээ мэддэг болсон бэ?

- Магнайтай анх СУИС-д нэгдүгээр курст ороод танилцаж байсан. СУИС-ийн музиклийн нэг ангийн хоёр доо.

- Хүмүүсээс сөрөг сэтгэгдэл ирдэг үү. Тэдгээрийг хараад сэтгэлээр унадаг уу?

- Сөрөг, эерэг аль аль нь л байдаг. Хүмүүсийн үгнээс илүү зорьсон зорилго маань том учраас нээх тооддоггүй. Хүмүүсийг юу гэж хэлэх чухал санагддаггүй. Угаасаа л хүнд байдаг зан юм чинь гэж бодоод сэтгэлээр унаддаггүй. Бүх шүүмжлэл муу биш. Зарим нь үнэхээр урагшлах дэм болж өгдөг шүү.

- Арван жилдээ ямар зан ааштай хүүхэд байсан бэ?

- Би их сахилгагүй, онгироо хүүхэд байсан гэж боддог.

- Шилжилтийн насан дээрээ хүүхдүүд нэг буруу гишгээд хазайчих гээд байдаг. Өөрт тань ийм зүйл тохилдож байсан уу, яаж даван туулсан бэ?

- “Шилжилтйн насан дээрээ буруу гишгэх” энэ үгийг их сонсож байсан.  Гэхдээ зорилгоо тодорхойлчихвол тэгж хазгай гишгэхгүй байх. Би анхнаасаа л урлагт их хайртай байсан. Маш их хүсэж байсан учир буруутаж хазгай гишгээгүй. Тэгэхээр эртхэн л зорилгоо тодорхойлох хэрэгтэй байх.

- Найз охинтой юу?

- Одоогоор таалагддаг, нууцхан харж явдаг хүн бий. Тэр их зөөлөн хүн болохоор зүгээр л зөөлөн нь хатуугаа иддэг гэж үнэн үг шиг санагддаг даа.

- Gangbay хамтлагийг дуу хулгайлсан гэх мэт яриа гараад байсан. Сүүлд худалдаж авсан гэж байсан үүнийгээ буруу бодож байгаа хүмүүст дэлгэрэнгүй тайлбарлавал?

- Үүнийг мэдэхгүй хүн байвал бас их сонин. Бүгд л юутүбээс фрийбит авч ашигладаг. Бид хоёрын хувьд нэг алдсан зүйл гэвэл тэр аян дээр өөр хандалт сайтай дуу байна уу, үгүй юу гэж судлаагүй. Таалагдсан болохоор нь шууд үгээ бичээд дуулчихсан. Аяаа сайн судлаагүйгээс болоод их том алдсан. Юутүбээс авахдаа лиценцээр авдаг. Бид хоёр ч бас тодорхой хэмжээний мөнгөөр лицензийг нь төлж авсан.

- Эрэгтэй хүний нулимс цуснаас үнэтэй гэх яриа байдаг даа. Та уйлдаг уу. Хүн л болсон хойно адилхан гомдож, шаналдаг байх?

- Би болохоор багаасаа ээжтэйгээ өссөн болохоор эхийн тухай кино нэвтрүүлэг дуу гэх мэт зүйл дээр их хурдан өмөрчих гээд байдаг юм. Хүний баярын буюу зорьсон зүйлдээ хүрээд хүмүүсийн итгэлийг даах үед гарах нулимс бол хамгийн үнэ цэнэтэй нулимс гэж боддог. Сэтгэл зүйн хувьд буюу хайраас болж уйлна гэдэг жаахан сонин санагдаж байна.

Яг зовж шаналсан үедээ эрэгтэй хүн уйлна гэдэг жаахан эвгүй л дээ.  Яахав болно л доо. Гэхдээ эрэгтэй хүн чинь хөдөлмөрлөж, амьдралаа босгох учиртай. Ямарч хэцүү зүйл тулгарсан ээжийгээ алдаагүй л бол шантрах хэрэггүй гэж боддог. Хөдөлмөрлөх, сурах үйл явцад тулгарах бусдын нөлөөтэй шантралыг бол даваад л гарах хэрэгтэй. Ер нь жижиг зүйлд шантардаггүй, сэтгэлийн хаттай байвал амжилтанд дөт бөгөөд бат хүрч чадна гэж боддог. Үүнийг жүжигчнээр ярьвал эмзэглэл гэж хүлээж авна.

Ямар нэг зүйл дээр эмзэглээд, тэр эмзэглэлээ уран бүтээл болгодог найруулагч жүжигчний онцлог гээд байдаг. Биднийхээр бол эморох гэж яриад байгаа зүйлээ хэрэгтэй байдлаар, өөрийгөө хөгжихөд зориулж ашиглах нь зүйтэй.

- Нийгэмд ажиглагдаж буй хүмүүсийн хамгийн ихээр муухай харагддаг, үүнийгээ болиосой гэж хэлмээр зүйл нь юу байдаг вэ?

- Нийгмийн сөрөг гэхээсээ илүү эерэг зүйлсийг нь харах дуртай. Сөрөг зүйл дээр нь учиргүй төвлөрөөд, энэ ингээсэй, тэр тэгээсэй гэж бодоод байдаггүй ээ.

- Залуустаа хандаж найрсаг зөвлөгөө өгөөч?

- Залуу нас их богинохон гэж боддог. Бусдаас илүү завгүй хөдөлмөрлөөрэй л гэж хэлье. Зүгээр суугаад, нойрондоо дийлдэж байх хооронд залуу нас ямар ч үнэ цэнэгүйгээр дуусчихаж мэднэ. Тиймээс аль болох завгүй, өөрийгөө дайчилж, залуу насаа гоё өнгөрүүлээрэй.  Хөлснийхөө амтыг мэдэрч амьдрах хамгийн сайхан.

- Өдийг хүртэл хийсэндээ харамсаж явдаг хамгийн том алдаа тань юу вэ?

- Мэдээж байгаа. Гэхдээ хэлмээргүй байна. Залуус бид өндөр сэтгэл хөдлөлдөө автаад л их алдаа хийчэхдэг юм шиг. Ер нь сэтгэл хөдлөлөө дарж ухаантай байх хэрэгтэй.

- Хүн ямар зан чанарыг заавал эзэмшсэн байх хэрэгтэй вэ?

- Би яг үүнтэй холбоотой дуу хийж байгаа л даа. “Хайр бол хамгийн том соёл” гээд. Хүнийг хайрлаад л сурчих хэрэгтэй. Аливаа зүйлийг хайрлаад байвал өөрөө ч гэсэн аз жаргалтай байна. Хайр гэдэг чинь хамгийн том соёл. Хог хаяхгүй байна гэдэг чинь хамгийн энгийн хайр. Эх дэлхийгээ хайрлаж байгаа нэг хэлбэр. Жинхнээсээ бүх зүйлийг хайрлаад сурчихвал амьдралд хэцүү үе гэж бараг л байхгүй.

- Таны хамгийн их үлгэр жишээ авдаг хүн хэн бэ?

- Би ээжээсээ, ах нараасаа үлгэр дуурайлал авдаг. Болж өгвөл хүн бүрийн сайхан зан чанараас үлгэр дууриалал авахыг хичээдэг. Заавал нэг хүнийг сонгоод, зөвхөн энэ хүнийг л дагах ёстой гээд байдаггүй.

                                                                                                                                                Ярилцлагыг бэлтгэсэн Н.Энхтуул

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх

Image 01
19

Б.Нурсауле: Бусдыг дуурайхын тулд биш өөрийгөө хэн бэ гэдгийг олоход цаг гаргаарай

Хүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.

Цааш үзэх
Image 01
14

"ОРОН ОРНЫ ДАРСЫГ АМТЛАХААР ТҮҮХ УУГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ"

Герман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.

Цааш үзэх
Image 12
21

Эмээлийн "гөлөм" урлаач уран гарт бүсгүй Д.Мөнгөн

POSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.

Цааш үзэх
Image 12
15

"ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ, НҮДНЭЭС АЙЖ ЭНГИЙН ХУВЦАСЛАВАЛ УЙТГАРТАЙ"

Хүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.

Цааш үзэх