image

Залуу ээжүүдийн сэтгэгдэл | Хар нялхаасаа хүүхэд цувуулаад гэж эх хүний сэтгэлийг ГОНСОЙЛГОХ ХЭРЭГГҮЙ

Үр хүүхдээ төрүүлж, өсгөж байгаа ээжүүдийг насаар ялгаварлах нь зохисгүй ...

- Хүү минь одоо нэг настай, харин би арван естэй. Хүмүүс намайг залуухан ээж, хүүхдээрээ ээж гээд л дуу алдацгаадаг.  Тэр нь надад эхэндээ хүнд тусдаг байсан ч одоо харьцангуй гомдохоо болиод байгаа \инээв\. Надаас ч насаар бага ээжүүд зөндөө байдаг. Надад л ингэж хэлж байгаа юм чинь, тэд нарт бүр их сүртэй хэлж гомдоож байгаа даа гэж бодохоор сэтгэл хөндүүрлэдэг. Миний хувьд хүүгээ эрт төрүүллээ гэж харамсаж байгаагүй. Харин ч  намайг илүү хүчирхэг болгож, дараа дараагийн зорилгыг маань ухааруулж өгдөг болохоор юунд ч харамсдаггүй. Тийм байтал МИНИЙ ӨМНӨӨС ХӨНДЛӨНГИЙН ХҮМҮҮС ХАРАМСААД ХЭРЭГГҮЙ.

\Н.Анундарь 19 настай\ 

- Би оюутан. Охиноо төрүүлэх гэж нэг семестрийн чөлөө авсан ч төрсний дараа дахин семестрийн чөлөө авсан. Ангийнхан минь өнгөрсөн хавар төгссөн. Ангийнхантайгаа төгсөж чадаагүй нь жаахан тиймхэн ч  амьдралын утга учир бэлэглэсэн охиноо өлгийдөж авсан болохоор юунд ч харамсдаггүй. Хүмүүс намайг хараад л сургуулиа төгсөөгүй юу хммм гээд л нэг их халаглаж хэлэх нь сэтгэлийг минь түгшээдэг. Анх охиноо олсноо мэдээд багахан айж сандарсан ч бусад бүх үеүүдэд түүнийг надад ирсэнд үргэлж баяртай байсан болохоор МИНИЙ ӨМНӨӨС СУРАХ ҮГҮЙГ МИНЬ ШИЙДЭХ ХӨНДЛӨНГИЙН ХҮМҮҮСИЙН ҮГ ХЭРЭГГҮЙ.

\Ж.Баяртмаа 21 настай\ 

- Намайг дөнгөж 19 настай ээж болохоор, хүсээгүй жирэмслэлт, хүсээгүй хүүхэд төрүүлсэн мэт хүмүүс боддог. Харин миний хувьд гэр бүл төлөвлөлт. Би нөхөртэйгөө есдүгээр ангиасаа үерхэж хоёр жилийн өмнөөс хамт амьдарсан. Тэгээд хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй болж өнгөрсөн дөрөвдүгээр сард бяцхан охиноо өлгийдөж авсан юм. Нөхөр бид хоёр оюутан. Охиныг, аав ээжүүд маань дуртайяа харж өгдөг болохоор санаа зоволтгүй хичээлдээ яваад төгсөнө. Түүний дараа бид гурав гадаадад сурч, амьдрах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс хичээж байгаа БИД ГУРВЫН АМЬДРАЛЫГ МЭДЭХГҮЙ БАЙЖ АЗГҮЙТЭЛ МЭТЭЭР ЯРИХАА БОЛЬЦГОО.

\Б.Нарангарав 19 настай\ 

- Намайг ... гэдэг. Нөгөөдөр миний 21 насны төрсөн өдөр болно. Харин хүү минь сар гаруйн өмнө нэг ой хүрсэн. 20 настай ээж болно гэж төсөөлөөгүй явсан минь үнэн ч, одоо бол хүүгүйгээрээ амьдралаа төсөөлж чадахаа больсон. Хүү минь ээжийнхээ бүх зүйлийн багш нь болж ирсэн юм шиг л байдаг. Найзуудтайгаа уулзах, хүссэн үедээ гарч орох, дан ганц өөрийн цагийн хуваараар амьдрахаа больсон ч огтхон ч харамсахгүй байгаа. Харин ч эрт төрсөндөө баярладаг. Хүүгээ том болоход нь хийж болох сонирхолтой бүхнийг хамт хийнэ гэж боддог, яг л найзууд шиг. Гэхдээ эмэгтэйчүүдийг эрт төр гэж ятгасан зүйл байхгүй шүү. \инээв\ Хорвоогийн хамгийн сайхан бэлгийг хэзээ ч авсан үргэлж хамтдаа аз жаргалтай байгаарай л гэж хэлье. Бас ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН Л БОЛ ХӨГШИРЧИХЛӨӨ ДӨӨ ГЭЖ БИТГИЙ БОД.

\Г.Батцэцэг 20 настай\

Young mother at home holding her newborn baby daughter | High-Quality  People Images ~ Creative Market

- Өнөөдөр гадаа сайхан нартай дулаахан байгаа болохоор хүүгээ хэсэг салхилуулах гээд сууж байна. Хүмүүс намайг эгч нь л гэж хардаг байх \инээв\. Би жижгэвтэр биетэй, арван жилийн дунд хүүхэд шиг царайтай 20 настай ээж. Хүмүүс намайг хараад ишшш хүүхдээрээ амьтан хүүхэдтэй байх гэж, хөх нь хэр сүүтэй вэ, нэмэлт өгч байгаа юу гэж асууж, хэлэх нь намайг их гомдоодог. Хэдий жижиг биетэй ч бусад ээжүүд шиг л хүүхдээ асардаг. Тиймээс ЯМАР Ч ЭЭЖҮҮДИЙГ БАСАХ, ГОМДООХ ҮГ БИТГИЙ ХЭЛЖ БАЙГААРАЙ.

\Б.Оюун-Эрдэнэ 20 настай\ 

- Анх арван долоотой ээж болж байлаа. Тэр үед бүгд л намайг амьдралаа алдаж буй мэтээр харж, ярьцгаадаг байсан. Бодоод үз дээ, яахаараа хүүхэдтэй болохоор амьдрал нурдаг гэж. Харин ч баялаг болох биш үү. Охин маань таван настай, цэцэрлэгт явдаг. Харин би оюутан, ирэх хавар сургуулиа төгсөнө. Олон зуун хүүхдэд эрдэм ном заах багшийн мэргэжил эзэмшиж байгаа. Эрүүл саруул, эрдэм номтой, энхрий үр, элэг бүтэн гэр бүлтэйгээ байгаа надад алдсан зүйл байхгүй. ААВ ЭЭЖДЭЭ ЭРТ ИРСЭН ҮРСИЙГ АМЬДРАЛЫН АЛДАА ГЭЖ ХАРАХАА БОЛИХ ЦАГ БОЛСОН.

\С.Уртнасан 22 настай\ 

- Намайг ... гэдэг, 23 настай. Анх 18 настай ээж болж байсан. Нас залуу ээж болоход хүмүүсийн хандлага сэтгэлийг минь гонсойлгож байсан. Одоо хоёр дахь хүүхдээ тээж байгаа. Дийлэнх нь хүүхдийг минь өхөөрдөж, дүүтэй болох гэж байгаад нь баяр хүргэдэг ч гэсэн зарим нэг хүмүүсийн хар нялхаасаа хүүхэд хүүхэд цувуулаад гэсэн үг нь надад сонсогддог. Миний хувьд ээжийгээ гээд хүрээд ирсэн үрсээ баяртай хүлээж авна. Хэдий би нас залуухан ч хүүхдүүдийнхээ хувьд бүх зүйлсийг чаддаг үлгэр дуурайлал нь байхыг эрмэлзэж амьдардаг. Тиймээс ЯМАР Ч ЭЭЖҮҮДИЙН СЭТГЭЛИЙГ ГОНСОЙЛГОХ ҮГС БИТГИЙ ХЭЛЖ БАЙГААРАЙ.

\Б.Жавзмаа 23 настай\ 

Young Mom With Her 5 Years Old Son And 2 Month Old Baby Are Relaxing..  Stock Photo, Picture And Royalty Free Image. Image 97958749.

ЭХ ҮРСИЙН ЭРҮҮЛ, ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫГ ХҮНДЛЭН ДЭЭДЭЛДЭГ НИЙГМИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ.

 

 

1 Сэтгэгдэл:

  1. humuusin handlaga ih sonin shu bs ert huhedtei blhor har nyalhaaraa gd uuruu tuluvluud 30 duhuud huuhedgui bhar ur huuhedgui emneleg domlogoor yav gl unadiin mdkuee tuvugtei hund taaruulj amidrana gj yu ch bhvde 🤪

Сэтгэгдэл илгээх

Image 01
19

Б.Нурсауле: Бусдыг дуурайхын тулд биш өөрийгөө хэн бэ гэдгийг олоход цаг гаргаарай

Хүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.

Цааш үзэх
Image 01
14

"ОРОН ОРНЫ ДАРСЫГ АМТЛАХААР ТҮҮХ УУГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ"

Герман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.

Цааш үзэх
Image 12
21

Эмээлийн "гөлөм" урлаач уран гарт бүсгүй Д.Мөнгөн

POSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.

Цааш үзэх
Image 12
15

"ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ, НҮДНЭЭС АЙЖ ЭНГИЙН ХУВЦАСЛАВАЛ УЙТГАРТАЙ"

Хүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.

Цааш үзэх