image

Ж.Доржханд: Ахмад харваачдын дунд нэг ч үе мөч өвддөг, нуруу бөгтгөр хүн байхгүй

Энэ удаагийн "Positive Talk" булангийн зочноор Монгол Улсын спортын дэд мастер Ж.Доржханд оролцлоо. 

- Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач

- Сайн, сайн байна уу.  Баярлалаа

Намайг Жамъянсүрэнгийн Доржханд гэдэг, 23 настай. Монгол Улсын Их Сургуулийг Түүх, Нийгмийн ухааны багш мэргэжлээр 2019 онд төгссөн.  Одоо 115 дугаар сургуульд түүх, нийгмийн багшаар ажилладаг. 2020 оны Сур харвааны УАШТ-д  Монгол Улсын спортын дэд мастерын болзол биелүүлсэн/дэд мастер цолтой.

No description available.

- Хэзээнээс сур харвааны спортоор хичээллэж эхэлсэн бэ?

Анх 2018 оны аравдугаар сарын 1-нээс “Хилчин” спорт  хороо “Есүхэй мэргэн” клубд Монгол улсын Даян мэргэн Б.Ёндон багшийн удирдлага дор сурч эхэлсэн.

- Анх яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?

- Аав маань залуудаа энэ спортоор цэц мэргэнээ үздэг байсан ч ажил төрөлдөө түүртээд спортоос хөндийрсөн.  Гэвч нэгэн цаг үед аавын минь  хүсэл мөрөөдөл байсан энэхүү спорт ч миний сонирхлыг татаж улмаар хичээллэх болсноор өөрийгөө ялан дийлж буйгаа мэдэрч амжилтын төлөөх мөрөөдөлд зүтгэх болсон. Сур харваа бол өөртэйгөө өрсөлддөг спорт юм. Өөрийгөө ялан дийлсэн хүн л энэ спортод  амжилт үзүүлдэг.

- Багшийн ажил цаг наргүй гэдэг. Тэгвэл ажил, хичээлийнхээ хажуугаар спортдоо  мэрийх хэр хүндрэлтэй байна вэ?

- Намар, өвөл, хаврын улиралд амралтын өдрүүдээр бэлтгэл хийдэг. Ихэвчлэн зуны улиралд тэмцээн уралдаан,  наадам болдог учир зуны амралтаараа бэлтгэл сургуулилт түлхүү хийдэг нь  бидэнд давуу тал болдог.

- Өөрөө л хичээх юм бол ямар ч хүндрэл, хүндрэл биш байдаг.

- Сур харвааны спорт хүнд  ямар нөлөө үзүүлдэг юм бэ? /Сэтгэл зүй болон эрүүл мэндэд/

- Спорт бол хүнийг тэсвэр тэвчээр хатуужилтай болгож төлөвшүүлдэг. Тэр тусмаа сур харвааны спорт нь тэсвэр тэвчээр, тууштай байдал, хөдөлмөрч хичээнгүй байдлыг шаарддаг тул төдий чинээ нөлөөг бий болгодог. Бид өдөрт  40-50 сум харвалаа гэхэд  65-75 метрт нааш цааш алхаж байдаг нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.  Мөн үе мөч нь өвддөг харваач гэж үгүй, бүгд л нуруу цэх. Тэгэхээр нурууны булчингуудыг жигд хөгжүүлж, дасгал болдог гэсэн үг. Ахмад харваачдын дунд нэг ч нуруу нь өвддөг, бөгтөр харваач  байхгүй шүү. Сэтгэл зүйн хувьд хүний анхаарлыг сайн төвлөрүүлж сургадаг.

Бид нэг л сум дээрээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй бол байгаа онох боломжгүй, тиймээс байнгын анхаарлаа төвлөрүүлж тайван байж, сэтгэл хөдлөлөө хянах чадварт суралцсанаар онилсон байгаа зөв харвадаг.

- Энэ спортоор хичээллээд таны амьдралд гаргасан эерэг нөлөө?

- Бусдыг хүндэлж сурсан.

Энэхүү спорт бол, харваачдын цол, ахмад харваачдаа хүндэлдэг хүндлэлийн спорт юм.

Мөн аливаад тууштай, хүлцэнгүй байх, өөрийгөө ялан дийлж, танин мэдэхэд тусалдаг.

No description available.

- Та сургуулийнхаа сурагчдад энэ спортоор ямар нэгэн дугуйлан, дамжаа хичээллүүлдэг үү?

- Одоогоор зааж сургаагүй байгаа. Гэхдээ бодол бий. Өөрийгөө бусдад зааж сургах бүрэн чадвартай болсон гэж дүгнэсэн үедээ сурагчдадаа зааж сургаж, үндэсний бахархал болсон өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийг хичээх болно.

- Сур харвааны спорт сонирхогчдын хандлага хэр байгаа вэ? Тэр тусмаа эмэгтэй харваачид?

- Сур харваа харваачдын тоо жилээс жилд  нэмэгдэж байна. Сая л гэхэд УАШТ-нд 1000-н харваач цэц мэргэнээ сорьсон.  Харваачдын ур чадвар ч сайжирч урьд урьдынхаасаа илүү өндөр оноогоор шагналт байрт шалгардаг болсон. Мөн харваачдын амжилтыг өндрөөр үнэлдэг болсон нь сайшаалтай. 

Энэ спортын ач тусыг олон хүмүүс мэддэг болсноор эмэгтэй харваачид ч нэмэгдэх болсон.

- Энэ спортоор хичээллэхийг хүссэн ч эхлээд хаана, хэнд хандахаа мэдэхгүй хүмүүс байгаа, энэ тал дээр зөвлөгөө өгвөл?

- Сур харваагаар хичээллэх сонирхолтой хүн болгонд энэ спортын үүд нээлттэй. Сур харвааг анхан шатнаас нь эхлүүлэн заадаг клубууд олон бий. Фэйсбүүк ашиглан хайхад л клубуудын холбоо барих утас, хаяг байршлууд тодорхой байдаг.

Мөн хаана ч  анхлан сурахаар ирсэн хүмүүст нум сум хэрэглэлийг нь хангаж өгдөг учир урам болдог.

- Энэхүү спортын нийгэмд нөлөөлөх ач холбогдлыг та юу гэж хардаг вэ?

- Асар их ач холбогдлыг тээж явдаг.  Эрийн гурван наадмын нэг болох сур харваа бол төрийн их баяр наадмын нэг төрөл.  Түүгээрээ уламжлалт өв соёлоо хадгалан, өвлөн, түгээж дэлгэрүүлнэ гэдэг бол улс үндэстнийхээ дархлааг бий болгож буйн илрэл юм.

No description available.

- Уншигчдад хандаж хэлэх зөвлөгөө болон урмын үгс хэлээч?

- HumanZ сайтын бидний ярилцлагыг уншиж байгаа уншигчдадаа Монголын томоохон спортын нэг сур харваагаар хичээллэж эрүүл мэнд, сэтгэл зүй хийгээд зорьсон амжилтынхаа эзэн нь байж үндэснийхээ өв их соёлыг хадгалан мөн түгээн дэлгэрүүлээрэй.

- Ярилцсанд баярлалаа

 

Ярилцсан: Сэтгүүлч М.Янжиндулам

 

1 Сэтгэгдэл:

  1. Ymar mundag ym be ilvv ih amjilt👏👏

Сэтгэгдэл илгээх

Image 01
19

Б.Нурсауле: Бусдыг дуурайхын тулд биш өөрийгөө хэн бэ гэдгийг олоход цаг гаргаарай

Хүмүүс онц сур, онц сур гээд байдаг даа. Миний бодлоор онц сураад хэрэггүй. Хүүхэд байхдаа хүүхдээрээ, тоглож наадаад, хийхийг хүссэн зүйлээ туршиж үзэх цаг юм шиг санагддаг. Тэгэхээр тик ток хиймээр байвал хий, зураг зурмаар байвал зур. Яг одоо чи хэн нэгэнд хэрэгтэй, хэн нэгэн чамд хэрэгтэй байгаа байх. Яг ийм мөчүүдэд нэгнийгээ ойлгодог байгаасай. Нэгнийгээ хайрлаж, өөрийгөө хайрлаж сураарай гэж үеийнхэндээ хэлье дээ.

Цааш үзэх
Image 01
14

"ОРОН ОРНЫ ДАРСЫГ АМТЛАХААР ТҮҮХ УУГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ"

Герман улсын “Dusseldoerf” хотод дэлхийн хамгийн том дарсны үзэсгэлэн болдог. Би 10 жилийн зайтай хоёр удаа энэ үзэсгэлэнд оролцсон юм. Энэ жилийн тухайд усан үзмээ өөрсдийн гараар тариалж, дарс гарган авдаг 6700 орчим үйлдвэрлэгч нар цуглаж, гурван өдрийн турш хамдтаа зөвхөн “дарс”-ны тухай ярилцсан. Тэд нэгдүгээрт, тухайн жилийн дарсны трэндийг тодорхойлдог.

Цааш үзэх
Image 12
21

Эмээлийн "гөлөм" урлаач уран гарт бүсгүй Д.Мөнгөн

POSITIVE TALK гар урлаач Д.Мөнгөнийг урьж оролцуулж байна. Залуухан бүсгүй хэрхэн хүнд арьс ширээр гоёмсог бүтээл урладаг нь сонирхолтой. Тэрээр одоогоор гөлөм дагнаж оёдог. Ямар сайхан моринд гангараа нь болох бол гэж бодон, бодон сэтгэлээ зориулж гөлмөө урладаг гэж бахархалтай өгүүлэх түүний дотно ярицлагыг хүргэе.

Цааш үзэх
Image 12
15

"ХҮМҮҮСИЙН ХЭЛ АМ, НҮДНЭЭС АЙЖ ЭНГИЙН ХУВЦАСЛАВАЛ УЙТГАРТАЙ"

Хүмүүсийн хэл ам, өлөн нүднээс айж дуртай хувцсаа өмсөж чадахгүй зөндөө охидууд байгаа. Хүмүүс хаашдаа л энэ шүүмжилдэг, хүний амьдралд оролцдог зангаа болихгүй. Тиймээс тэр хүмүүсээс болж дуртай хувцсаа ч өмсөж чадахгүй байх чинь өөртөө хийж байгаа муу зүйл.

Цааш үзэх