image

Жил хүрэхгүй хугацаанд HSK5 түвшинд хүрч, хоёр сарын дотор IELTS-ийн долоон оноо авсан "МОНГОЛ ОЮУТАН"

 

Бидний "Дэлхийн Боловсрол"  буланд жил хүрэхгүйн хугацаанд хятад хэл сурч HSK5 авч чадсан Э.Бадамцэцэг оролцож байна. Тэрээр  Хятадын засгийн газрын тэтгэлэг болон ielts-ийн 7 оноог хоёр сарын хугацаанд хэрхэн үр дүнтэй, өөрөө бэлдэн авч болдог талаар дэлгэрэнгүй ярилцаж, өөрийн сурах арга барилаас хуваалцлаа. Тэрээр Хятадын топ9-д ордог "Xi'an Jiaotong University"-д сурч байгаа. Дашрамд хэлэхэд манай зочин нь Япон хэлний N4 түвшинтэй. 

Түүний авсан тэтгэлэг нь CCN буюу Хятадын засгийн газраас явуулж эхэлсэн "JW202 буюу Btype scholarship"олгодог хөтөлбөр юм. Энэхүү тэтгэлэг нь Хятадын засгийн газар, боловсролын яам болон Хятадын олон улсын түвшинд гарсан байгууллагууд, мөн их дээд сургуулиудын хамтарсан, Хятад улсад сурч байгаа олон улсын оюутнуудын боловсролын чанарыг сайжруулах тэтгэлэг юм.

Монголоос 10 хүрэхгүй хүүхэд тэнцсэн бөгөөд гурван жил сураад, дөрөв дүгээр курсээсээ Алибаба компанид бүтэн жилийн дадлага хийх бүрэн цогц боловсролын системтэй гэдгээрэй давуу талтай тэтгэлэг юм.  Энэхүү хөтөлбөрийн зорилго нь тэтгэлэг олгохдоо гол нь биш чанартай боловсрол олгох зорилготой хөтөлбөр. Үүнийгээ тэтгэлэг олгон дэмждэг. Үе тэнгийн залуу хүн өөртөө шалгуур шаардлага тавиад, хүсэл мөрөөдлийнхөө төлөө амжилт гаргаад явж байгаад нь бахархсанаа нуух юун.

"АЛИВАА ХЭЛИЙГ СУРАХ БОЛСОН ШАЛТГААН БҮГД МИНИЙ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГОТОЙ ХОЛБООТОЙ"

Би өөрийгөө дэлхийн ч юм уу, олон улсын хүн болно гэж боддог болохоор НҮБ-ын зургаан хэлийг сурна гэсэн зорилготой. Япон хэлийг арван жилдээ сурч байсан. Харин тууштай бэлдэх болсон шалтгаан минь Японы засгийн газрын тэтгэлэг буюу Монбүшод бэлдэж, N4 түвшний оноотой болсон. Хэдийгээр Монбүшод тэнцэж чадалгүй, хоёр удаа унасан ч шантраагүй ээ. Харин Америк юмуу Европ явахын тулд надад Ielts-ийн өндөр оноо хэрэгтэй учир, арван жилдээ үзсэн суурь мэдлэг дээрээ тулгуурлан, өөрөө суралцаж явсаар яг тууштай тасралтгүй хоёр сарын хугацаанд  бие даан бэлдэж ielts-ийн 7оноог авсан. Хятад хэл сурсан шалтгаан минь ч мөн адил би аялж явахдаа хятад хэлний дуудлагад татагдаж сурвал гоё юм байна даа гэж бодсон. Тэгээд судлаад Хятад хэлийг сурснаар надад ямар ямар боломжууд гарч ирэхийг судалж мэдээд сурахаар эргэлтгүй шийдсэн. 

 "ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЖ ЯВАХДАА ХЯТАД ХЭЛ СУРАХЫГ ХҮССЭН"

Тэрээр хятад хэл сурах болсон шалтгаанаа "Би нэг найзтайгаа үүргэвчтэй аялал хийж зүүн өмнөд Азийн дөрвөн орон, найман хотуудаар аялсан юм. Аяллын хугацаанд Хятадаар явж байхад аялга нь маш гоё сонсогдсон, өмнө нь би Хятад хэлийг муухай  гэж боддог байсан л даа. Урд вагонд явж байхад, Хятад хүмүүс бид найз хоёр дээр ирээд “хаанаас ирсэн бэ" гэх мэт зүйлс асуухаар нь ойлгохгүй байсан. Тэгээд бид хоёроос Хятад ханзаар бичиж асуусан. Би өөрөө япон ханз мэддэг болохоор ханзыг нь таниад, ойлгоод харилцаж яриад надад маш сонирхолтой урамтай байсан. Тиймээс аялж явж ирчээд Хятад хэлийг сурахаар шийдсэн.

"ТАСРАЛТГҮЙ ТУУШТАЙ СУУЖ СУРСАН МИНЬ МИНИЙ ДАВУУ ТАЛ"

Хэл сурна гэдэг бол урт хугацаанд үр дүн гардаг зүйл. Тийм болохоор урт хугацааны гэдгийг бодоод, чадахгүй байна гэж шантралгүй санаа зовохгүйгээр, зүгээр дээ би тогтмол хийгээд явж байхад хоёр жилийн дараа би галзуу сайн болсон байна гэх мэт зүйлээ өөртөө сануулж байх хэрэгтэй. Зарим үед хэлээ бэлдэж амжихгүй байх, эсвэл гэнэтийн ажлууд гарч хийхгүй байх үе байна. Харин бусад үед дунджаар ер нь гурван цаг сууж хэлээ давтдаг. Харин ямарваа нэг шалгалтанд бэлдэж байх явцад бол заавал шалгалтын дасгал ажлууд ажиллаж, алдсан алдаагаа харж  засах, давтах гэх мэтээ хийдэг. Манайхан орчин бүрдэхгүй байна гэх мэт өөртөө шалтаг гаргаад хойшлуулаад байдаг. Яг хийе л гэвэл хаана ч хийж болдог. Гол нь хийж эхлэх нь чухал. Эхлээд хүчээр ч хамаагүй долоо хоног суугаад хий. Тэр чинь чамд дадал болно. Би үг цээжлэхдээ гар дээрээ ч хамаагүй биччихдэг, өөрөө арилтал нь хэд хоног ч хамаагүй байлгаад л байна. Дараа арилах үед нь би цээжилсэн байдаг.

  " ДУРТАЙ ЗҮЙЛТЭЙГЭЭ ХОЛБОЖ СУРАХ НЬ ҮР ДҮНТЭЙ"

Би арван жилдээ улсын сургуулиас хувийн сургуульруу шилжиж сурсан юм. Тэр үед манай ангийнхан завсарлагааны цагаар Япон юм уу, Оросоор хоорондоо ярилцдаг байсан. Тэр үед нь би яг л хэлгүй дүлий хүн шиг санагдаад, шаралхаад уйлдаг байлаа. Улсын сургуульд дүрэм заагаад л, дасгал ажил ажиллуулаад зөвхөн цаастай харьцдаг нь үр дүнгүй байдаг. Буцаагаад сурсан хэлээ ашиглах гэхээр гаргаж чаддаггүй. Би яг тийм байсан. Тэгээд би яаж хэлээ ашиглаж гаргаж, ярьж сурах вэ? гэж бодсоны эцэст би "КунгФу Панда" хүүхэлдэйн кинонд дуртай болохоор хэсэгт нь өөрөө дуу оруулж үзсэн. Тэр арга маань ч үр дүнтэй болж, сурсан хэлээ гадагшлуулж ичихгүй ярьж сурсан. Чиний үзсэн бичлэгээс ганц мэддэг үг байх нь ч урамтай. Мөн дуртай жүжигчин, хамтлаг гэх мэт хүмүүсийнхээ ярилцлагыг уншихыг хүсээд англи хэл сурмаар санагддаг байсан.

Сошиал орчин дээр мэдээлэл авдаг эх үүсвэр чинь их чухал. Инстаграм, фэйсбүүк дээр гадаад хуудас, сайтын хаяг дагах, инстаграм дээр сонирхлынхоо дагуу гадаад хүмүүс дагаж мэдээллээ авах гэх мэт. Дандаа монгол хүмүүс дагаад байж бас болохгүй. Өөртөө сурч болох бүх орчинг, нөхцлийг бага гэлтгүй бүрдүүлэх хэрэгтэй.  Мөн хэл сурч байгаа, сурахыг хүсэж байгаа бүх хүмүүсээ гэж хэлэхэд арга барилаа олох, сургалтын төвд эсвэл, багшийн зөв зааварчилгаа чиглүүлэгийн дор сууриа анхан шатнаас нь зөв тавих чухал гэдгийг онцлон хэлсэн юм.

Үг болон дүрэм цээжлэх үедээ би тухайн үгний утга илэрхийлсэн, эсвэл холбоотой зургуудыг нэтээс хайж хардаг. Ингэснээр зургийг нь харж ойлгож, өнгөтөөр тархинд үлддэг. Дүрмийг цээжлэхдээ тухайн дүрэм орсон влоггэруудын яриа үзэх, кино үзэх гэх мэтээр цээжилдэг. 

"ОРЧИН БҮРДЭХГҮЙ, АШИГЛАХГҮЙ БАЙХ ҮЕД ШАНТАРДАГ"

Аливаа хэлийг сурахдаа энэ надад, миний амьдралд хэрэгтэй юм байна гэдгийг мэдрэх нь маш их түлхэц болдог. Сурсан хэлээ ашиглаж чадахгүй амьдралд хэрэг болохгүй юм шиг санагдах үе байдаг. Тиймэрхүү үед хэрэглээд үз. Амьдралд хэрэгтэй шүү гэдгийг өөртөө ойлгуул. Тэгэхгүй бол цаас номон дээр сураад л байдаг яг үнэндээ бодит амьдрал ийм юм болдог ч юм уу гэж урамгүй санагдаж, шантрах хойш суух гээд байдаг болно. Би энд таван сар хятад хэл сураад дундаж түвшний хэрэндээ л гайгүй хятад хэлтэй болсон гэж өөрийгөө дүгнээд яваад л байсан. Харин манай ажил дээр Хятадаар ярьдаг Солонгос хүн байсан. Би түүнд чи хятад хэл мэддэг юм уу? би бас мэддэг хоёулаа ярья гээд хэлтэл надаас зүгээр Чи хятадаар ярьж чадах уу? гэж хятадаар асуусан. Гэтэл би тэрийг нь ойлгоогүй. Энэ нь чих нээгдээгүй, ярьж сураагүй болохоор тэр л дээ. Харин урд очоод дөрвөн сар сурахад хичээл дээр өглөө үзсэн юмыг зүгээр дэлгүүр ороод л гарахад худалдагч эгчийн асууж байгаа зүйл нь миний үзсэн дүрэм байх жишээтэй.Тэгээд л энэ үнэхээр надад хэрэгтэйн байна гэдгийг мэдрэх нь чухал. 

Монголд бол хүмүүс жилээс, хоёр жил сурч байж HSK5 авдаг гэдэг юм билээ. HSK5-ийн шалгалтын материал дээрээ ч тэгэж бичсэн байдаг. Би урд очоод сургуульдаа бүртгүүлэх гээд зогсож байхдаа Индонези залуутай танилцаад яриа өрнүүлтэл тэр HSK5-аа найман сарын дотор авсан гэж хэлсэн. Үүнээс нь урам аваад би бас чадвал чадах юм байна, хичээгээд үзье гэсэн итгэлтэй болж эрчимтэй бэлдэж, 10 сарын хугацаанд HSK5 авсан.

 

2 Сэтгэгдэл:

  1. ahhhhh nul uram awjinshd❤️ bi uuruu hytad heliig surguulinha jurmaar 12 jil uzsen ghdee odoo dunguj HSK3tai 😅 hund helhed ichmeer bgaz😅 ghdee odoo oyutan blchihsn bas uneheer hel hergtei bga tgd ehnees ni suuri dre dawtaad surydaa gd bodsooor l bga ymlda yg yahwe gd uneheer shanatraad bsin zorilgoosoo hurtel shanatraad hetsuu bsimaaa tgsn say eniig zgr hiitsguirch bhda olj unshaad bolomjuuda neeged harchih shig bollo😅❤️🙆‍♀️ 谢谢

  2. Goe interview boljee, bayarlalaa ❤️

Сэтгэгдэл илгээх

Image 01
25

ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

2021 оны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл нэгдүгээр сарын 10-20 хүртэл явагдах бөгөөд сонирхогчид дараах шаардлагыг хангасан байх юм.

Цааш үзэх
Image 01
22

Ахлах ангийн сурагчдын дунд англи хэлээр эсээ бичих уралдаан зарлалаа

Монгол Улсад суугаа Канадын элчин сайдын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарладаг уралдаанаа дахин зарлаж байна. Уг уралдаанд "Монгол улсын цаашдын хөгжилд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх яагаад чухал вэ" сэдвийн дагуу өөрийн ойлголтоо тайлбарлан англи хэл дээр эсээ бичиж ирүүлэх юм.

Цааш үзэх
Image 01
21

Англи хэлний зөв бичих чадвараа хэрхэн сайжруулах вэ | Wall Street English

Та өөрийн англи хэлний бичих чадварыг дээшлүүлж, өгүүлбэрийг зөв алдаагүй бичиж сурмаар байна уу? Англи хэлний бичих чадварыг дээшлүүлэх зөвлөмжүүдийг WALL STREET ENGLISH-ийн бэлтгэснээр хүргэж байна.

Цааш үзэх
Image 01
21

Дэлхий дахинаа ХАМГИЙН өндөр хандалттай шилдэг ТАВАН подкаст

Цахим хэрэглээ ноёлох болоод байгаа энэ цаг үед хүн болгон цаасан ном сонин уншихаас илүүтэйгээр өөрийн гар утас,цахим сүлжээг ашиглан ажлынхаа чөлөөт цагаар мөн түгжрэлд өнгөрөөх цаг хугацаандаа подкаст сонсох элбэгтэй болоод байгаа билээ. Тиймээс дэлхий дахинаа хамгийн өндөр хандалттай шилдэг ТАВАН подкастыг танилцуулж байна.

Цааш үзэх