image

ӨНӨӨДӨР | ЭЕШ 10:00 цагт түүхийн шалгалтаар эхэлнэ

Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагт түүхийн шалгалтаар эхэлнэ.

Мөн энэ өдөр 14:00-15:20 цагт англи хэлний шалгалт болох товтой байна. Шалгуулагчид та бүхэн шалгалтын төвд нэг цагийн өмнө очиж, багадаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатайг анхаараарай.

Түүнчлэн 

- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

- Суудлын хуваарь

- Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой юм.

Шалгалтын үеэр Боловсролын Үнэлгээний Төвөөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөсөн билээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх