image

Шампунь хуйханд, ангижруулагч үсэнд зориулагдсан гэдгийг мэдэх үү

Үсний ширхэг бүр эвэрлэг бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг. Үсний гэмтлээс шалтгаалан үсний эвэрлэг бүрхүүлүүд нь сөрдийн боссоноор үс өнгөө алдаж арзайж хэвийн бус болдог. Ангижруулагч нь эдгээр сөрдийсөн эвэрлэг бүрхүүл хэсгийг шулуун хэвтээ, тэгш болгосноор үсийг натурал чийгээр хангаж гялалзуулахаас гадна үсний бат бөх шинж чанарыг нэмэгдүүлдэг. Шампунь нь хуйханд байгаа бохирдлыг арилгахаас гадна хуйх болон үсийг тэжээлгүй болгодог учир ангижруулагчийг алдагдсан чийгшил, тэжээлийг нөхөх байдлаар заавал хэрэглэж байх хэрэгтэй юм.

Тэгвэл ангижруулагчийг хэрхэн зөв хэрэглэх вэ?

● Үснийхээ онцлогт тохирох шампуниар толгой хуйхандаа зөөлөн массаж хийж угаана  

● Үсээ маш усаар маш сайн зайлна.

● Үснийхээ хэмжээнд тохирсон ангижруулагч аваад алган завсраа үрээд тэнцүү хэсэг хоёр гар дээрээ үлдээнэ.

● Үсэндээ түрхэхдээ үснийхээ үзүүрээс эхэлж түрхэж өгнө. Хэрэв урт үстэй бол үсээ шуух гэж байгаа мэт цуглуулаад хооронд нь зөөлөн үрж ангижруулагчийг сайн тарааж өгөх хэрэгтэй.  

● Ангижруулагч болон тэжээлийн тос нь үсэнд л зориулагддаг. Тиймээс хуйхнаас таван сантиметрийн зайд түрхэх хэрэгтэй. Үгүй бол хуйхны нүх сүвийг ангижруулагч бөглөж тослогдуулах магадлалтай.

● Ойролцоогоор нэгээс гурван минут орчим ангижруулагчаар үсэндээ массаж хийж өгөөд бүлээн усаар зайлах хэрэгтэй.

 

Дадлагажигч оюутан Э.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх