image

Элсэлийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад өгөх ЗӨВЛӨГӨӨ

Элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирсэн энэ үед шалгалтдаа санаа зовсоор л сууна уу. Тэгвэл шалгалтаа амжилттай өгөхөд туслах зөвлөмжийг хүргэж байна.

● Сөрөг бодлоос үүсэлтэй сэтгэл зүйн дарамт, түгшил бий болдог ч хүн бүрд ийм мэдрэмж төрдөг гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ бол байх л ёстой зүйл гэж өөрийн мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

● Айдас түгшүүрийн мэдрэмжээ дарах, өөрийгөө тайвшруулах аргаа олох хэрэгтэй. Хүн бүр өөр өөр болохоор бүгдэд тохирсон арга гэж байхгүй. Иймээс өөрт тохирох арга барилаа олоорой.

● Нойр маш чухал. Оройн арван цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл унтаж амрах нь хамгийн тохиромжтой. Хэрэв нойр дутуу бол анхаарал суларч, сэтгэл зүй тогтворгүй болдог. Тиймээс шалгалтынхаа өмнөх өдөр сайн амрах нь амжилттай шалгалтаа өгөхөд тус болох юм.

● Эцэг эх, асран хамгаалагчид болон багш нарын зүгээс тухайн хүүхдэд хэт өндөр хүлээлт үүсгэж, түүнийгээ илэрхийлэх нь нэгэн төрлийн дарамт сандралын шалтгаан болдог. Тиймээс урамшуулж дэмжинэ үү гэхээс заавал ийм бай, тийм бай гэсэн шаардлага тавихгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Дадлагажигч оюутан Э.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх