image

MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Хүлээлт”

Шинэ доло хоногийн мэнд хүргэе уншигчдадаа. Өдрөө бүтээмжтэй өнгөрүүлээрэй. 

Гадаа зогсоод л баймаар

Нүүрээн тэнгэрт л харуулан

Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан

Зогсоод л баймаар

Царай зүсэнд минь

Цагийн төрх тодортол

Зогсоод

Зогсоод л баймаар

Улаан алчуураа

Цагаан болтол

Зогсоод л баймаар

Урсатлаа

Урсаад арилтлаа

Бороонд зогсоод л баймаар

Чиний үнэрийг авч явсан салхи

Авчирч өгөхөөс өөр

Аргагүй болтол нь

Зогсоод л баймаар

Ирэхгүй гэдэг үг

Ичээд нуугдтал

Зогсоод л баймаар

Ирэх замыг чинь зөөллөн

Элс болон бутартлаа

Зогсоод

Зогсоод л баймаар.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх