image

MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Бороотойд”

Лхагва гарагийн мэнд хүргэе уншигчдадаа. Сайхан шүлгээр өглөөг эхлүүлээрэй.

Тэнгэр зөөлхөн гомдолтойёо уйлагнаж

Тэргүүн дээрээс шиврээ хур буулгахуйд

Хорвоо бүхэлдээ намуухнаар мэгшиж

Хоосорсон сэтгэлд бодлын хур үлгэр хүүрнэнэ

Зөөлхөн бүхнээс ч зөөлхөн тэр л дуслууд

Зүрхэнд хэдийнэ хүрчхээд сэтгэл эмзэглүүлнэ

Бороо орох бүрийд бодолдоо би хөндүүрлэж

Болж өгөхгүй дагаад л, урсаад л, уяраад л

Шиврээ бороон дусал зөөлөн ч гэсэн

Шивнээ муу үг шиг сэтгэлд тогтохгүй юм

Өө! Солонго татчихаж шүү дээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх