image

Мод бидэнд яагаад хэрэгтэй гэдгийг батлах баримтууд

Нэг ширхэг мод ургахын тулд 50-60 жил шаардлагатай байдаг ба нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч буюу 2 хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг гэдгийг та мэдэх үү? Тэгвэл яагаад мод тарь, модоо хайрлая гээд байдгийг мэдэхийг хүсвэл энэхүү нийтлэлтэй хамт байгаарай

Нэг мод 10 агаар шүүгчтэй тэнцдэг

Дэлхийн хуурай газрын 30 хувийг ой мод эзэлдэг ч, нийт агаар мандлын 50 хувиас илүү хувийг дангаараа цэвэрлэдэг.

Нэг том мод навч, мөчрөөрөө жилд 100 кг хүртэл тоосыг агаараас шүүдэг бол өдөрт 10 ш гэрийн агааржуулагчтай тэнцэхээр ойр орчмын агаарыг цэвэршүүлдэг.

Нэг мод 9 хүний өдрийн хэрэгцээг хангана.

Нэг хүн хоногт 1.200 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол нэг том мод хоногт дунджаар 10.000 литр хүчилтөрөгч ялгаруулдаг. Харин хэт ачаалалтай ажиллах үедээ 1.700-1.900 литр  хүчилтөрөгч хэрэглэдэг.

Ойд тогтмол аялбал биеийн дархлаа 100 хувь сэргэн, сайжирч хавдрын эрсдэлийг бууруулдаг.

Сэргэсэн эсүүд хавдрын эсийг устгадаг

Японы эрдэмтдийн судалснаар сэргэсэн биеийн дархлааны эсүүд хавдрын эсийг залгин устгаж  буйг тогтоожээ. Түүнчлэн ойд 2 цаг л зугаалахад дархлааны эсүүдийн хэмжээ 2 дахин нэмэгдэж, улмаар 7 хоногийн аяллын дараа улам их өсөж буйг баталжээ. Энэ нь мод ургамал нь агаарт фитонцид (Phytonzide) гэдэг бодисыг ялгаруулж, үүгээр бид амьсгалснаар биен дэх дархлааны эд эс сэргэн олширдог байна.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх