image

Нярай хүүхэд яагаад амархан зогисож, найтаадаг вэ

Дөнгөж төрсөн нярай хүүхэд ойр ойрхон найтаах болон зогисох үед нь санаа зовох шаардлагагүй. Цээжний хөндийг хэвлийн хөндийгөөс тусгаарлаж байдаг булчинлаг өрц нь сайн хөгжөөгүй тул зогисох тал бий. Зогисох, найтаах нь хүүхдэд өөрт нь ямар нэг зовиур, хүндрэл авчирдаггүй байна. Гэвч томчуудад зогисуулах дуу нь төвөгтэй байдгаас болоод мөн даарсан гэж боддог учраас ямар нэг юм уулгах эсвэл өлсөөгүй байхад нь хүчээр хөхүүлэх гээд байдаг. Харин найтаах учир нь насанд хүрсэн биднийх шиг хамранд нь үс байдаггүй тул тоос, шороо, хуурай агаараас болоод амархан найтаадаг тал бий. Гэсэн хэдий ч энэ нь амьсгалын зам  хамраа цэвэрлэж байгаа арга нь юм.       

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх