image

"Дэлхийн мисс" тэмцээний титмийн эзэн гуравдугаар сарын 16-нд тодорно

70 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Дэлхийн Мисс" тэмцээний 2021 оны титмийн эзэнг гуравдугаар сарын 16-нд Пуэрто Рикогийн Сан Хуан хотын "José Miguel Agrelot Coliseum" цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж тодруулах юм. Дэлхийн 130 орны сайхан бүсгүйчүүд оролцож байгаа уг тэмцээний финалын шат коронавируст халдвартай холбоотойгоор хойшлогдон ийнхүү товоо гаргасан байна. 

Цар тахалтай холбоотойгоор финалд шалгарсан шилдэг 40 орны гоо бүсгүйчүүд шалгаруулалтад орох бөгөөд бусад орны гоо бүсгүйчүүдийг цахимаар оролцуулах аж. Монгол Улсыг төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин нь "Авьяаслаг мисс"-ээр шалгарсан тул тус 40 шилдэг гоо бүсгүйд багтаж титмийн төлөө өрсөлдөх юм. 

1 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх