image

Сонирхолтой факт | Хэрэв муур чинь чамайг долоож байвал

Гэрийн тэжээвэр олон арван амьтдын дундаас муурыг хэзээ ч бүрэн гүйцэт гэршүүлж чадахгүй хэмээн ярилцах нь бий. Үнэхээр ч хэдий олон жил гэрийн нөхцөлд цэвэр цэмцгэр амьдралын хэв маягт дасган сургаж, зориулалтын хоолоор хооллосон бай хаа нэгтээгээс хулгана, зурам амандаа зуугаад л ирэх нь олонтаа. Ингээд  муурны тухай сонирхолтой баримтыг хүргэе.

1. Хэрэв муур чинь чамайг долоож байвал чамд өөрийгөө цэвэрлээрэй гэж хэлэхийг хүсэж байна гэсэн үг. Энэ нь нэг төрлийн чамд санаа тавьж байгаа хэрэг. Яг л ээж нь зулзагануудаа долоож, цэвэрлэж өгдөг шиг.

2. Муур маш уян хатан амьтан бөгөөд энэ нь тэдэнд эгэмний яс байдаггүйтэй холбоотой. Муурнууд бараг л бүх зүйлээр багтаж чадна.

3. Хэрвээ чиний муур чам руу хараад нүдээ удаанаар анивчиж байвал чамд итгэж, чамайг хайрлаж байна гэсэн үг юм. Энэ үед өөдөөс нь ч бас нүдээ удаанаар анивчаарай.

4. Муурнууд бие биетэйгээ мэндчилэхдээ хамраа нийлүүлдэг.

5. Өөрийгөө танихгүй мууранд танилцуулах хамгийн шилдэг арга бол хурууныхаа үзүүрийг тухайн муурынхаа хамарт хүргэх.

6. Хэрвээ муур чинь чамд агнасан амьтнаа авч ирж байсан бол чамайг ямар ч ан хийх ур чадваргүй, олиггүй анчин гэж боддог гэсэн үг. Тэгээд чамайг тэжээх гэж байгаа хэрэг.

7. Муураас харшилна гэдэг нь тэдний үснээс бус шүлснээс харшилтай гэсэн үг. Тэд өөрсдийгөө байнга долоодог учир таны харшлыг хөдөлгөдөг.

8. Та бүсгүйчүүдийг ихэвчлэн мууранд хайртай байдаг хэмээн бодож байсан бол бяцхан эндүүрэл бололтой. 2007 онд хийгдсэн нэгэн судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү мууранд хайртай байдаг нь батлагдсан байна.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх