image

Архины талаарх зарим ФАКТ

Архины талаарх зарим фактуудыг Харвардын эрүүл мэндийн хэвлэлээс гаргаснаар хүргэж байна.

  • Архи хүний төв мэдрэлийн системд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд ой санамж, шүүмжлэлт сэтгэлгээ, аливааг учирлаж ойлгох чадвар болон биеэ удирдах чадварт сөргөөр нөлөөлдөг.
  • Биеийн хэмжээ, цатгалан байдал зэргээс хамааран архийг шингээх процесс харилцан адилгүй байдаг. Том биетэй хүний биед их хэмжээний цус эргэлтэд орж байдгаас хамааран жижиг биетэй хүнтэй адил хэмжээний архи уусан ч үзүүлэх нөлөө нь арай удаан байх магадлалтай байдаг. Мөн хоол нь архины цусанд нэвчих процессыг удаашруулдаг ба уухдаа хоол идсэн байх эсвэл хоол идэх үеэрээ уух нь үйлчлэлийн нөлөөг бууруулдаг.
  • Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү их спиртийг цусандаа шингээдэг. Эмэгтэй хүний гэдэсний фермент эрэгтэй хүнийхээс бага байдаг тул цусны эргэлтэнд спирт шингэх явцад сайтар шүүж чаддаггүй байна. Мөн биеийн хэмжээ болон биеийн өөхжилтийн хэмжээ бага байдгаас эмэгтэй хүний цусны эргэлтэд их хэмжээний спирт хуримтлагддаг байна.
  • Жирэмсэн эмэгтэйчүүд архи ууснаар төрөлхийн зан төлвийн доголдолтой, анхаарал төвлөрөх чадвар сул, зүрхний гажигтай, нүүрний гажигтай, биеийн өсөлт, булчингийн хөгжил муутай, хэл яриа сэтгэн бодох хамгийн чухал нь суралцах чадвар муутай хүүхэд төрүүлдэг байна. Судалгаагаар жирэмсэн үед ууж болох боломжит хэмжээ гэж огт байдаггүй ба жирэмсэн болохоор төлөвлөж буй болон жирэмсэн эмэгтэйчүүд огт ууж болохгүй ажээ.
  • АНУ-д жилд дунджаар дөрвөн сая орчим өсвөр насны хүүхдүүд архидалтаас болж хэрэгт орооцолддог байна. Мөн өсвөр насныхан архинд донтсоноор бусад төрлийн мансууруулах бодист донтох магадлал эрс өсдөг байна.

Зөвхөн эдгээр фактуудаас гадна архин дахь химийн элементүүд хүний сүнсэн биед нөлөөлж, энергийн бүрхүүлийг сулруулдаг. Энэ нь нойргүйдэл, сэтгэл гутрал цаашлаад зан байдлын байнгын тогтворгүй байдалд хүргэдэг.

 

 

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх