image

ЦАГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ҮР ДҮНД ХҮРГЭХ 15 АЛХАМ

Цагийн мeнeжмeнт бол амжилтын 50 хувь.

1. Тэмдэглэлийн дэвтэр байнга авч явах

Огт санаандгүй байхад тань амьдралыг өөрчлөх алмаз шиг үнэтэй агуу санаа орж ирдэг гэдгийг байнга санаж яв. Жижиг дэвтэр өвөртөлж явснаар та олон зүйлийг өөрчилж чадна. Эсвэл та дуу бичлэгийн жижиг төхөөрөмж ашиглаж болно.

2. Ажлаа бүгдийг нь жагсааж бич

Энэхүү жагсаалт таны хийх ёстой зүйлийг хэрхэн яаж гүйцэтгэх арга замаа олоход тусална. Санаж буй зүйлсээ л тархиндаа хадгалж, аль түрүүлж санаандаа орсноо хэрэгжүүлэх нь бидний алдаа юм.

3. Хамгийн чухал ажлууддаа дараалал тогтоож эрэмбэл

Хийх ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлж, цаг хугацаагаа төлөвлөх нь маш чухал. Ингэхдээ тухайн ажлыг ач холбогдлоор нь “яаралтай-яаралтай бус, чухал-чухал бус” буюу ABCD гэсэн ангилалд оруулж тодорхойлолт хийх нь үр дүнтэй.

4. Долоо хоногоор ажлаа төлөвлө

Долоо хоног бүрийн эхэнд хийх ажлаа сайтар төлөвлөхөд зориулж багахан цаг зориулж сур. Энэхүү багахан цаг танд агуу ихийг өгөх бөгөөд бүтээмжийг өсгөж, илүү чухал ажлуудыг цаг хугацаанд нь амжуулах боломжийг олгоно.

5. Үгүй гэж хэлж сурах

“За” сэтгэлгээтэй хүмүүс хэт их ачаалал авч, чухал биш ажлуудад ихэнх цагаа зарцуулдаг. Та “үгүй” гэж хэлж сурснаар өөрийн чухал гэж үзсэн ажлуудаа хэрэгжүүлэх боломж гарна.

6. Хийхийнхээ өмнө сайтар тунгаа

Өмнө нь “за” гэж хэлснийхээ төлөө харамсах тохиолдол гарч байсан уу? Нэгэнт амласан бол та яах гэж ийм алхам хийв дээ гэж харамсахынхаа оронд ажлын төлөвлөгөөндөө тусгаад хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй. Учир нь энэхүү харамсал таны цагийг үргүй зарцуулах үндэс болно.

7. Өөрийгөө зогсолтгүй хөгжүүл

Өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлж, шинэ зүйлд суралцах цаг гарга. Энэ нь таныг үнэ цэнтэй болгож, албан тушаал ахих, санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломжийг олгоно.

8. Та юунд цагаа дэмий зарцуулдаг тухайгаа сайтар тунгаа

Энэ бол дэмий хоосон үрдэг цагаа үр ашигтай зүйлд зарцуулах маш зөв алхам юм. Та энэ талаар сайтар тунгааж үр ашиггүй зарцуулж буй үйлдлүүдээ жагсааж бичсэнээр тэдгээрээс татгалзаж чадна.

9. Цагийн менежментийг үр дүнтэй ашигла

Цагийн менежментийг үр дүнтэй ашиглах нь хийх ёстой алхмуудыг хэрэгжүүлэхэд тусалж, ажлыг тань эрэмбэлүүлж, илүү сайнаар гүйцэтгэхэд тусална. Цагийн менежмент гэдэг бол боломжийг алдахгүй ашиглах ухаан..

10. Муу зуршлуудаа тогтоох

Таны цагийг хулгайлж, зорилгоос хөндийрүүлж, амжилтаас хойш татаж буй муу зуршлуудаа жагсааж бич. Дараа нь тэдгээрээс салах арга замыг нэг бүрчлэн төлөвлө.

11. Хийхээсээ түрүүлж аргаа сонго

Зогсоо зайгүй ажиллахын оронд хэрхэн, яаж хийхийг сурах нь ирээдүйд ч таны цагийг хэмнэх болно. Та өөрийн төсөл, зорилгодоо анхаарлаа хандуулах нь чухал гэдгийг ойлго.

12. Өөрийн төсөөллөө төсөл болго

Өөрийн зорилгодоо хүрэх арга замаа сайтар тодорхойлж, цаг хугацааг төлөвлө. Хүрэхээр зорьж буй зорилтуудаа жагсааж төсөл болгож төлөвлөх хэрэгтэй.

13. Хамгийн шилдгийг хийх гэж цаг бүү алд

Зарим чухал биш зорилтуудыг хамгийн сайнаар хийхийг оролдох нь таны цагийг үрнэ.

14. Шаардлагагүй ажлаар өөрийгөө бүү бул

Та өөрийн ажлын жагсаалтаа хийхдээ сайтар тунгаагаарай өөрийгөө заавал булах биш ажлаар булаж жагсаалтаа өргөжүүлэх хэрэггүй. Өдөр тутмын ажил өдөр тутмынх л байдаг тул түүнийг жагсаалтдаа бичих нь зүйтэй биш юм.

15. “Бүтээмж“-ийг зорилгоо болго 

Бүтээмж гэдэг үгийг сайтар судалж хэрэгжүүлж чадвал та бүтэмжтэй амьдрах болно. Гэхдээ шаардлагагүй олон алхмаас зайлсхий.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх