
Дэлхийн хамгийн өндөр настай Кэйн Танака 103 нас хүртлээ ажил хийжээ
Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Кейн Танака өнгөрсөн ням гарагт 119 нас хүрсэн тухай түүний ач охин Жунко Танака твиттер хуудсандаа нийтэлсэн байна.
"Гайхалтай амжилт. (Кэйн Танака) 119 нас хүрлээ" гэж Жунко твиттер хуудсандаа арванхоёрдугаар сард элэнц эмээгийнхээ гэрэл зургийг нийтэлжээ. "Би чамайг хөгжилтэй, бүрэн дүүрэн амьдралаар амьдарна гэж найдаж байна."
1903 онд төрсөн Танака 19 настайдаа будааны дэлгүүрийн эзэнтэй гэрлэж, 103 нас хүртлээ гэр бүлийн дэлгүүрт ажиллажээ. Тэр хорт хавдрыг хоёр удаа ялан дийлж байсан ба одоо ч гэсэн хийжүүлсэн ундаанд дуртай гэнэ.
Тэрбээр олон түүхэн үйл явдлуудыг өөрийн биеэр үзэж, дэлхийн хоёр дайн болон 1918 оны Испанийн ханиадыг даван туулсан юм. Тэр амьдралынхаа туршид зуны болон өвлийн 49 олимпийн наадам үзсэн аж.
Танакагийн ач хүү Эйжи Танака өнгөрсөн жил CNN-д өгсөн ярилцлагадаа "Тэр өнгөрсөн үеийнхээ талаар нэг их ярьж байсныг би санахгүй байна... Тэр маш урагштай, одоо цагт амьдрахад үнэхээр их дуртай." гэжээ.
Эх сурвалж: cnn.com
0 Сэтгэгдэл:
Сэтгэгдэл илгээх