image

Унтахаасаа өмнө утсаараа оролдох арьсанд хэр хортой вэ

Ухаалаг утасны хэрэглээ хөгшрөлтөд нөлөөлдөг эсэх талаар та мэдэх үү. Бид бүгдээрээ  ухаалаг утас болон таблетууд нойр сэргээн, мэдрэлд нөлөөлж, нүдэнд маш их ачаалал өгдөг талаар мэддэг хэдий ч технологид донтох нь таны арьсыг гэмтээдэг гэдгийг тэр бүр мэддэггүй.

Blue Light буюу Цэнхэр гэрэл гэж юу вэ?

Цэнхэр гэрэл гэдэг нь ЛЕД дэлгэцтэй телевизор, таблетууд, зөөврийн компьютер, ухаалаг утас гэх мэт цахилгаан хэрэгслээс ялгарах гэрэл юм. Арьсны мэргэжилтнүүд цэнхэр гэрэл нь арьсанд маш их нөлөөлдөг болохыг дараах байдлаар тайлбарлаж байна. Дийлэнх судалгаа нь нарны хэт ягаан туяаны нөлөө ба бид яагаад арьсаа заавал нарнаас хамгаалах ёстой вэ гэх судлагдахуун дээр гол анхаарлаа хандуулсан байна. Ухаалаг утас гэх зүйл бидний амьдралд орж ирээд тийм ч их хугацаа өнгөрөөгүй ба, арьсны мэргэжилтнүүд дөнгөж л нүдэнд харагдах гэрлийн талаар судалж эхэлж байна.

Сүүлийн үеийн судалгаанаас харахад энэ гэрэл нь сэвх нөсөө толбыг ихэсгэдэг ба мелазма өвчнийг (арьсны өвчин) улам сэдрээдэг хэмээн Нью Йорк NYU Langone-ы арьсны мэргэжилтэн Nada Elbuluk мэдэгдсэн байна. 2015 онд Oxidative Medicine and Cellular Longevity сэтгүүлд гарсан нийтлэлд уг цэнхэр гэрэл нь радикал үүсгэдэг гэжээ. Free radical (чөлөөт радикал) нь арьсны эд эсийг гэмтээн, коллагенийг сүйтгэдэг. Ингэснээр хорт хавдар үүсэх нөхцөл бүрэлдэж, хөгшрөлтийг түргэсгэдэг. Мэргэжилтнүүд зөвлөхдөө энэ цэнхэр туяанаас хамгаалахын тулд хамгийн үнэтэй эсвэл шинэ бүтээгдэхүүн, нэмэлт тэжээл, витаминыг хэрэглэх гэж яарах шаардлагагүй, харин таны шүүгээнд хэдийнээ байгаа витамин Ц агуулсан бүтээгдэхүүн ба энгийн өргөн хэрэглээний нарны хамгаалалтаа тогтмол түрхэхэд л хангалттай гэж зөвлөжээ.

Blue Light from Smartphones Linked to Increased Cancer Risk | Moffitt

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх