image

Хүүхдийн хумсаа мэрэх сэтгэлзүйн шалтгаанууд

Аав ээжүүд хүүхдийн сэтгэл зүйчид хандаж ирдэг олон асуултуудын нэг нь “Хүүхэд минь хумсаа мэрээд байна яаж болиулах вэ?” гэдэг. Хүүхэд ялангуяа бага насны хүүхэд өөрийгөө хянах чадвар хангалттай хөгжөөгүй байдаг. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулахын тулд хүүхэд хумсаа мэрж эхэлдэг. Хумсаа мэрэх зуршлын шалтгаан олон янз. Тухайлбал, 

· Бага насны хүүхэд өөрийгөө хянах чадвар хангалттай хөгжөөгүй байдаг. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулахын тулд хүүхэд хумсаа мэрж эхэлдэг. 

· Хүүхдэд хуримтлагдсан түгшүүр, стресс, уур бухимдалтай үедээ,

· Хүүхэд ямар нэгэн зүйл хэлэхийг хүсэж байгаа ч түүнийгээ хэрхэн илэрхийлэх учраа олохгүй байгаа тул ухамсаргүйгээр гараа амандаа хийдэг.

· Хүүхдийн хумсаа мэрэх зан үйлдэл нь тухайн гэр бүлийн систем нь ямар нэгэн талаараа хазайсныг харуулдаг.

· Хумсаа өвдтөл нь мэрснээрээ хүүхэд "ухамсаргүйгээр" буюу зориудаар бус эцэг эхээсээ "өшөө авч" уурлуулах, ээжийнхээ анхаарлыг хориотой муу зан үйлдлээр татах зорилго ч байж болно.

Хүүхдийн хөгжлийн явцад сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байдалтай холбоотой дараах асуудлууд үүсэх магадлалтай байдаг. Үүнд:

· Сэтгэл хөдлөлөө зөвөөр танин мэдэх, илэрхийлэхтэй холбоотой бэрхшээл,

· Бусдын сэтгэл хөдлөлд тохиромжтой хариу үйлдлийг үзүүлж чадахгүй байх,

· Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл доогуур байх,

· Бусадтай амархан зөрчилдөх, таагүй харилцаатай байх, 

· Түгшүүр, айдастай байх гэх мэт. 

Эдгээр асуудалд хүүхдийн сэтгэл заслын олон арга техник тохирох ч ялангуяа 3-12 насны хүүхдэд тоглоомын сэтгэл засал нь өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх боломжийг олгох, хариуцлага, өөрийгөө хянах чадвар, санаачлагатай байхад суралцах зэрэг олон эерэг нөлөөллийг өгдөг.

Хүүхдийнхээ сэтгэл зүйн хөгжлийн талаар илүү их танин мэдэж, зөв хөгжүүлэхийг хүсвэл та мэргэжлийн сэтгэл зүйн байгууллагад хандаарай.  

Эх сурвалж: Тусгал мэргэжлийн цахим сонин

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх