image

Итгэхэд бэрх боловч маргах аргагүй үнэн гэдэг нь нотлогдсон зүйлс

Та үүнийг мэдэх үү. Өмнө нь энэ тухай сонсож байсан уу. Танин мэдэхүйн сонирхолтой баримтуудыг та бүхэнд хүргэе.

Ø  Атомын 99.99999999 хувийг хоосон зай эзэлдэг. Энэ нь харьцангуй өргөн талбайг хамарсан электронуудын үүлээр хүрээлэгдсэн жижиг цөмтэй байдаг. Тэгэхээр дэлхий дээрх долоон тэрбум хүний бүх цэвэр атомыг цуглуулах юм бол ердөө нэг ёотонгийн хэмжээтэй болно.

Ø  Сансарт хэхрэх боломжгүй. Дэлхийн татах хүчгүй газар хий дээшилдэггүй учраас хүний ходоодноос ялгарсан хий биеэс гадагшилдаггүй.

Ø  Ходоодны хүчил сахлын хутгыг ч хайлуулж чадна. Энэхүү хүчил нь хоёр талдаа иртэй сахлын хутгыг 24 цагийн дотор юу ч үгүй хайлуулах чадвартай.

Ø  Хүний цус далайн устай адил хэмжээний давс агуулдаг.

Ø  Бидний биеийн хоёр эрхтэн болох хамар, чихний хэмжээ үхэх хүртэл нэмэгдсээр байдаг.

Ø  Нялх хүүхэд насанд хүрсэн хүнээс илүү олон ястай. Шинээр төрсөн хүүхдүүд ойролцоогоор 270 ястай байдаг ч нас нэмэх тусам эдгээр ясны олонх нь хоорондоо нийлж, 25 нас хүрэх үедээ 206 ястай болдог.

Ø  Хүн өдөрт 0.5 кг хий ялгаруулдаг. Нэг удаа унгахдаа жирийн хүн 0.0371 грамм хий гаргадаг бөгөөд өдөрт дунджаар 14 удаа хийгээ гаргадаг гэх статистик бий.

Ø  Амьтад хүн шиг зүүдэлдэг. Судалгаанаас харахад харх болон шоргоолж нь унтаж байхдаа хүн шиг өөрсдийн хийсвэр ертөнцөөр аялдаг байна.

Ø  Цагаан баавгайг хэт улаан туяаны аппаратаар илрүүлж болохгүй. Энэ амьтан хэтэрхий зузаан арьс, үстэн бөгөөд биеийн өөхөн давхарга нь хасах хэмтэй байдаг.

Ø  Хилэнцэт хорхойн гадаргуу дээр байдаг үл мэдэгдэх бодис хэт ягаан туяанд гэрэлтдэг.

Ø  Бөөс сансрын хөлгөөс хурдан. Энэ амьтан найман см-ийн өндөрт нэг миллисекундийн дотор хүрч чаддаг нь сансрын хөлгөөс 50 дахин хурдан байгааг илтгэнэ.

Ø  Халуун усны бөөмс нь хэт идэвхтэй байдаг учраас хүйтэн уснаас илүү хурдан хугацаанд хөлддөг.

Ø  Гадил жимс нь цацраг идэвхт бодис болох калийг өөртөө агуулдаг. Гэхдээ хүн 10 сая орчим гадил жимс идэж байж цацрагийн хордлого авна.

Ø  Далайн ван, Тэнгэрийн ван, Бархасбадь, Санчир зэрэг гаригуудын гадаргуу нүүрстөрөгчийг ихээр агуулдаг учраас үе үе алмазаар бороо ордог байна.

Ø  Давс, цуу, устөрөгчийн хэт ислийг устай найруулж гэрэлтдэг шингэн хийж болно.

 

О.Бадамааням

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл илгээх